Улсын Их Хурлын 2026 оны долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын чиглэлээр эзэмшсэн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, мэргэжлийн ёс зүйг харгалзан үзсэнийг онцолсон юм.
Э.Анар нь Япон Улсын Хакуо их сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж, Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2011 оноос Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтэст нөөцийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, тус банкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, Төлбөр тооцооны газрын захирал, Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар тус тус ажиллаж байгаад ийнхүү Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилогдлоо.
3,605.46





















































Нэргүй 2026-07-03 66.181.160.66
Аавыгаа биш, өвөөгөө дууриасан хүү юм болов уу даа?? Миеэгомбо гуай эрдэмтэн хүн байсан!
Зочин 2026-07-03 103.212.116.172
ядаж өрвийхөө болиосой хүйтэн царайт чинь
Аргентиний гавьяат 2026-07-03 180.149.98.126
Энэ хүн ирээдүйд Монгол улсыг нуруун дээрээ авч явах боловсон хүчин шүү. Манай даргад аавын хамаарал огт байхгүй бүхнийг өөрийн хүчээр бүтээж ирсэн.
Нэргүй 2026-07-03 202.9.40.116
Газрын наймаачин, 60 тэрбумын схемийг угсрагч М.Энхболдын хүүхэд гэсэн. Эцэг нь Улаанбаатарыг яаж бетонон ширэнгэ болгож, газрыг нь зарсан билээ? Хулгайчийн хүүхэд хулгайч л болдог. Эцгийнхээ хулгайн мөнгөөр боловсрол олсон ч хүн болж чадсан болов уу? Үгүй л болов уу.