niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:02 UTC Эх: https://news.mn/r/2875677/ 0b83d0fab4c950e1… ← niitlelch.mn руу буцах

"Засгийн газраас гэнэт гарч ирээд "Рекламны паус" хиймээргүй байна"

"Засгийн газраас гэнэт гарч ирээд "Рекламны паус" хиймээргүй байна"

"Засгийн газраас гэнэт гарч ирээд "Рекламны паус" хиймээргүй байна"

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас Оюутолгойн зээлийн хөрөнгө оруулалтын зээлийн хүүг долоон жил тутам эргэн хардаг байсныг гурван жил тутамд эргэн харж, энэ оноос ногдол ашиг хүртэнэн гэж мэдэгдсэн. УИХ-ын гишүүд энэ талаар хэр мэдээлэлтэй байна вэ. Учир нь, Засгийн газар болон "Рио Тинто" группийн мэдэгдэл хоорондоо зөрж байгаа нь олон нийтэд хардлагыг төрүүлж байна. Та өмнө нь Оюутолгойн хянан шалгах түр хорооны гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 17 жилийн хугацаа өнгөрч байна. Шинээр 126 гишүүнтэй парламент бүрэлдсэн цагаас хойш Оюутолгойн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдаа баримтлах бодлогоо нэгтгэх ёстой гэдэг зарчмаар өнгөрсөн жил маш олон гишүүний гарын үсгээр Хянан шалгах түр хороог байгуулсан. Түр хороо олон сарын хугацаанд ажиллаж, тодорхой баримт бичгүүд дээр дүгнэлт хийн, хөндлөнгийн шинжээчдийг ажиллуулсан. Үүний дараагаар гурав хоногийн нээлттэй сонсгол хийж, УИХ-ын 120 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоол бол 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөлтэй парламентын улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм. Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулахын тулд хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулагчдын гэрээнд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой. Угаасаа гэрээний хугацаа талаас илүү хувьдаа орсон учраас гэрээг дахин дүгнэх зайлшгүй шаардлага байгааг 120 дугаар тогтоолд тусгасан. Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү, менежментийн төлбөр гэдэг том асуудал байна. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөхөөс өмнө ногдол ашгаа авахгүй гэдэг хөрөнгө оруулалтын гэрээний заалт бий. Энэ болгоныг эргэн харах ёстой.

Бид энэ мэт холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулж, анх яригдаж байсан Монголын талын хүртэх өгөөжийг 53 хувьд хүрнэ гэсэн тэр зорилтдоо хүрэх ёстой гэдэг ойлголтод хүрсэн. Өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 120 дугаар тогтоол батлагдсан. Одоо яг хагас жил болж байна.

Энэ цаг хугацаа нь ч гэсэн хөрөнгө оруулалтын зээлийн хүүг хэлэлцэх мөчлөгтэй давхцаж байна. Ямар ч байсан Засгийн газраас 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр тодорхой ахиц дэвшил гаргаж байгаад баяртай байна. Бид одоогоор яг ямар тохиролцоо хийснийг нь сайн мэдэхгүй байгаа учраас олон нийтийн дунд хардалт үүсгэж байна. Нэн ялангуяа "Онтрэ" ХХК-тай холбоотой асуудал. "Онтрэ" ХХК дээр байгаа Жавхлант, Шивээ-Овоо гээд хоёр лиценз нийт хүдрийн 1/3-ийг эзэлдэг. Энэ хоёр орд газрын асуудлыг хэрхэн яаж зохицуулах вэ гэдгийг 120 дугаар тогтоол дээр маш тодорхой дүгнэсэн байдаг. Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээнд "Онтрэ"-гийн эзэмшиж байгаа тусгай лицензийн талбай огт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, "Онтрэ"-гийн төслийг хөдөлгөхийн тулд шинээр ямар нэгэн гэрээ байгуулж ажиллах ёстой гэдгийг тодотгож өгсөн. Гэтэл Монголын Засгийн газар зээлийн хүүгээ бууруулж, энэ ондоо багтан ногдол ашиг авахаар болсон гэж мэдэгдсэн бол "Рио Тинто" группийн зүгээс "Онтрэ"-гоо хөдөлгөхөөр боллоо гэдэг мэдээллийг өгч байна. Хоёр талын мэдээлэл хоорондоо зөрж байгаа учраас энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас Эдийн засгийн байнгын хороон дээр лавлаж асуусан. Миний зүгээс "Оюутолгойн асуудал дээр аль нам улс төрийн нам гэхээс илүүтэй Монгол Улс нэгдмэл байр суурьтай байх ёстой. Тийм учраас гэрээнийхээ нөхцөлүүдийг сайжруулж, үндэсний эрх ашгийг ханган ажиллах ёстой учраас УИХ-даа мэдээлэл өгч ажиллах шаардлагатай" гэдгийг хэлсэн. Тэгэхгүй Засгийн газраас гэнэт гарч ирээд "Рекламны паус" хиймээргүй байна. Бид энэ асуудалд маш ихээр болгоомжилж байна. Засгийн газар "Онтрэ"-гийн асуудалд яг ямар тохиролцоонд хүрсэн бэ. Яагаад энэ цаг хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна вэ. Зэсийн АМНАТ-ыг үлэмж хэмжээгээр бууруулах гэж байгаа нь энэ тохиролцооны нэг хэсэг юм уу гэх мэтчилэн болгоомжлол үүсгэж байна.

-Чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Зарим гишүүдийн зүгээс энэ хуулийг хаврын чуулганаар яаран баталж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Таны хувьд энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?

-Олон нийтийн анхаарал суларсан байхад санаатайгаар хуулийн хулгай хийх гэж байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, чуулганаар Ашигт малтмалын тухай хууль байна. Энэ хуулийн хэлэлцүүлэг хангалттай өрнөсөнгүй. Яг үнэндээ салбарынхных нь хүсч байсан цогц шинэчлэлийн шинж чанартай өөрчлөлтийг хийж чадсангүй. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн батлах нь буруу. Ардчилсан намын зүгээс ашигт малтмалын салбарын зохицуулалтад өөрчлөлт хийхээр бие даасан хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Засгийн газраас өргөн барьсан Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл байна. Өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авч, энэ долоо хоногт дуусч байна. Энэ бол маш асуудалтай хуулийн төсөл.

Засгийн газраас энэ хэлэлцээрийг амжилттай болгох нь бидний хамтын үйл хэрэг. Мэдээж хэлэлцээрийг амжилттай хийх хичээл зүтгэлд баярлаж байна. Гэхдээ энэ мэдээллүүдээ маш ойлгомжтой, тодорхой өгч, УИХ-даа тэр зовлонгоо ярьж болно шүү дээ. Ард иргэд болон УИХ-ын гишүүдийн дунд ойлгомжгүй асуудал үүсгэх тусам монголчууд нэгдмэл байр суурьтай байж чадахгүй. Ялангуяа "Онтре"-гийн асуудалд хатуу байх ёстой. Өмнөх алдаа дутагдлаа давтах ёсгүй. Энэ цаг хугацааг ашиглан Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулагчдын гэрээгээ зоригтойгоор өөрчлөөд авах ёстой.

Зэсийн үнэ өндөр байгаа энэ үед гэрээнийхээ нөхцөлийг аль болох сайжруулаад авах нь зөв. Хувь нийлүүлэгчдийн зээл, хуримтлагдсан хүүтэй холбоотой асуудлуудаа цэгцэлье.

Мөн УИХ-ын 120 дугаар тогтоолын хүрээнд нээлттэй сонсголын хүрээнд гарсан санал дүгнэлтээр олон асуудлыг маш тодорхой бичсэн. Тэр санал дүгнэлтийн хүрээнд дурдагдсан асуудлуудыг маш сайн тусгахыг хүсч байна. Оюутолгой компанийн засаглалын асуудалд нэг байр суурьтай байх ёстой. Бид ТУЗ-ийн гишүүдээ маш сайн ашиглаж, эх орныхоо эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг гаргаж баймаар байна. Тэр болгон дээрээ анхаарал тавиасай.

-Хаврын чуулган хаах гэж байна. Эрх баригч намын зүгээс ард түмний амьдралд хэрэгтэй хууль баталж, хэр сайн ажилласан гэж харж байна вэ?

-Манай парламентын бүрэн эрхийн хугацаа яг талдаа орж байна. Өнгөрсөн хугацаанд үнэлэлт дүгнэлт өгөх юм бол 126 гишүүнтэй парламент анх бүрэлдэж бий болж, 42 гишүүнтэй цөөнхийн бүлэг бүрдсэнээр танхимд өрнөж байгаа хэлэлцүүлэг, гишүүдийн өргөн барьж байгаа хуулийн төслүүдэд чанарын өөрчлөлт гарсан гэж харж байна. Парламентад олон намын төлөөлөл орж, цөөнхийн бүлэг хүчтэй байгаа нөхцөлд хэлэлцүүлж байгаа асуудлууд нь хүртэл өөрчлөгдөж байна.

Бид анх төр данхайж, төсөв чинь томорчихлоо, төсвийнхөө урсгал зардлуудаа танаж, цомхон болгоё гэж ярьж, Засгийн газрыг нийгмийн шахалтад оруулснаар МАН-ын үзэл санаандаа үнэнч, эрүүл саруул ухаантай гишүүдийн шаардлага байгаа онож байна.

АН-ын бүлгээс өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцээд, эцэслэн батлагдах шатандаа орж байна. Хуулийн хэлэлцүүлгүүд харьцангуй чанартай илүү амьд өрнөж байна. Нөгөө талаас Засгийн газар ар араасаа удаа дараа солигдлоо. Өнөөдөр гурав дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэж байна. Тэр хэмжээгээрээ Засгийн газраас өргөн баригдаж байгаа бичиг баримтуудын боловсруулалтын чанар маш муу байна. Тэрийг нь УИХ-ын гишүүд ажлын хэсэг байгуулан засч, сайжруулах тал дээр хичээн ажиллалаа. Хаврын чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх зорилгоор байгуулсан олон ажлын хэсэгт УИХ-д суудалтай улс төрийн намын төлөөлөл идэвх санаачлагатай ажилласан. Засгийн газраас өргөн барьсан "түүхий" төслүүдийг засч сайжруулах, чанаржуулах тал дээр УИХ-д ачаалал нэмлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Үе дамжсан шударга бусчууд 2026-07-03 66.181.161.200

энэ хүүхний аав сүүлдээ зөнөөд тэтгэвэртээ гарсан билүү

Avatar

зочин 2026-07-03 59.153.115.192

..үнэндээ С.Баярцогт АН хэрхэн нохойтсоноос ийм байдалд хүрсэнийг та нар үргэлж нууж бусдад бурууг тохсоор л ирсэн…тэгээд ч олонхийн санал байхгүй бол та нар 20,000 хувилбар нэрээр зуслаад л өнгөрөх байсан…."Битгий бусдын гар, хөл болж мэдэгдэл хийгээд бай"-гэсэн шүү..мянга бураад та нарыг монголын ард түмэн сайн мэдэж байгаа..ЭБЭ-ийн тролуудаа…

Avatar

Нэргүй 2026-07-03 66.181.161.81

энэ авгайг зайлуул

Avatar

ХУУЛЬЧ 2026-07-03 202.9.46.86

ИРЖ БАЙГАА ШИНЭ ҮЕ ХАМТРААД МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГВЭЛ САЙНСАН ДАА . ЙИМ ҮЕД НОХОЙТОДГҮЙ ЮМ .

Avatar

sdf 2026-07-03 202.21.107.30

хийсэн ч яадгийн. Чиний бөө эцгийн дэргэд арай эрүүл хүмүүс

Avatar

Нэргүй 2026-07-03 202.9.40.198

АН-ынхан Дубайн гэрээг Сайханбилгээрээ дамжуулж хийсэн. Энэ лайтай гэрээнээс болж Монгол улс өдөрт 17 тэрбум төгрөгийн өрийг төлж байгаа. Үүнийгээ тэд ерөөсөө ярьдаггүй. Тийм юм болоогүй мэт царайлдаг. Баригдахаараа Дубайн гэрээ сайн гэрээ болсон гэж мэлздэг. АН засгийн эрхийг барьж байхдаа Самуурай, Гэрэгэ, Мазайлай бондыг авч биднийг өрөнд барьж өгч байсан. Н.Алтанхуяг энэ тухай ярихдаа" Юун сүртэй юм бэ. Бидний үр хүүхдүүд наад өрийг чинь төлчихнө" гэсэн. Б.Жаргалан өрнөөс төлөлцөж байна уу

Avatar

Нэргүй 2026-07-03 66.181.161.200

арайл өндөр төлбөрт унаад байгаан билээ шүү, яагаад ч зөвтгөх аргагүй

Avatar

Зочин 2026-07-03 103.145.234.36

АН-ын гишүүдийн хийж байгаа ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Дүр эсгэгч улсаа хорлогч Б.Жаргалан гуай!!! Эцэг чинь Монгол улсыг үр ашиггүй асар их өрөнд оруулсан хүний нэг гэдгийг мартсан уу??? Ер нь ийм төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу ???

Avatar

J.Erka 2026-07-03 202.126.90.144

Чихээ таглаагүй бол Ардын намынхан ард түмний хүсэл зоригийг, ардчилсан намын шаардлагыг сонсож, дүгнэлт хийж байвал зүгээр дээ. Ардын нам олон сайн толгойтой ч ардын үг үнэ цэнэтэй шүү дээ

Avatar

Зочин 2026-07-03 103.145.234.36

Инээд хүргээд байгаарай.

Avatar

Зсссссс 2026-07-03 59.153.114.177

тийм шүү. "рекламная пауза" гэж…

Avatar

Нэргүй 2026-07-03 202.126.88.94

тэгээд оюутолгой рио тинтог эсэргүүцээд тэмцээ ч г***й намтай гаа худлаа үлээж бүлтэрсэн юмнууд

Avatar

Зочин 2026-07-03 203.91.115.38

МАН ы хулгайчууд худлаа амалж шоу хийснийгээ ажил гэж боддог. улны ард түмэнд таарсан хулгайчууд.

Avatar

сонгогч 2026-07-03 202.9.47.85

Рио тинтотой сая хийсэн уулзалтаар 1/Зэсийн АМНАТ-ыг үлэмж хэмжээгээр бууруулах, 2/ Онтрег Риотинтод хямдхан өгөх, 3/ Зээлийн хүүг буулгасан дүрээр Рио тинто буулгасан гэгч хүүгээ хэд дахин давуулж идэх тохиролцоог хийсэн байх гэж хардаж байна. Иргэд ээ сонор сэрэмжтэй байхгүй бол ОНТРЕГ СУЛ АЛДАХ НЭЭ….!!! Монгол улс "ЭЗЭНТЭЙ, ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙТОЙ" улс гэдгээ харуулж чадсангүйд харамсаж байна…

Avatar

Нэргүй 2026-07-03 103.229.121.96

энэ үнэн попордог авгай шүү аймшигийн царайтай жжингэр хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж