niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:03 UTC Эх: https://news.mn/r/2875591/ bd0f7098a3f1b70a… ← niitlelch.mn руу буцах

ЧУУЛГАН: Хяналтаас гадуур байгаа тамхины хэрэглээг хуулиар зохицуулах ёстой

LiveЧУУЛГАН: Хяналтаас гадуур байгаа тамхины хэрэглээг хуулиар зохицуулах ёстой

ЧУУЛГАН: Хяналтаас гадуур байгаа тамхины хэрэглээг хуулиар зохицуулах ёстой

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.07.02/ хуралдаан үргэлжилж байна.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
16 : 45
2026-7-2

ЗЭЭЛИЙН ХҮҮ, МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛСАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

– Энэ хуулийн төслийг тойрч Онтрэтэй холбоотой асуудал яригдаж байна. Засгийн газар Оюутолгойтой хэлэлцээр хийж, тодорхой үр дүнд хүрсэн талаар мэдээлсэн. Мэдэгдлийн дараа Онтрэ компанийн хувьцаа огцом өссөн. Нөгөө талаар Рио Тинтогийн мэдэгдэлд Онтрэтэй холбоотой тодорхой асуудлууд тусгагдсан байсан. Онтрэтэй холбоотой тодорхой мэдээлэл сонсмоор байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

Засгийн газар Оюутолгой компанитай олон асуудлаар хэлцэл, маргаантай байгаа. Үүний хоёр асуудлыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, Менежментийн төлбөрийг бууруулах хэлцэл хийсэн. Ингэснээр 2.2 тэрбум ам.долларын зардлыг бууруулж, 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, Зээлийн хүүг бууруулснаа уржигдархан зарласан. Зээлийн хүүг бууруулснаар 6.2 тэрбум ам.долларын зардлыг хэмнэж, нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулсан. Мөн энэ жилдээ багтаан ногдол ашиг авах тохиролцоонд хүрсэн.

Монгол Улсын Засгийн газар Онтрэтэй холбоотой ямар ч амлалт аваагүй. Онтрэгийн Жавхлант, Шивээтолгой гэсэн хоёр лицензтэй талбайд хэлэлцээ хийж үзнэ.

Ингээд Үндсэн хуульд заасан нийт өгөөжийн 51-ээс дээш хувь нь Монголын талд ирэх нөхцөл бүрдвэл УИХ-д танилцуулна. Хэрхэхийг УИХ шийднэ гэлээ. 

АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр ажлын 3 өдрийн завсарлага авахыг хүссэн боловч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ “Хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийн шатанд яваа тул төсөлд өөрчлөлт оруулах боломжгүй болсон” гэсэн тайлбарлаад, нэг цагийн завсарлага өгөв.

13 : 45
2026-7-2

ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ

Тамхины хяналтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг эхэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ хуулийн төслийг хэлэлцэж байх үед Ажлын хэсэгт ажиллаж байсан Гаалийн бүсгүйчүүдийн өмнө зажилдаг тамхи, вэйп байхад нь харж байгаад, зажилдгийг нь зажилж үзсэн. Дараа нь үгээ хэлэх гэсэн чинь толгой эргээд, дотор муухайраад үг хэлж болдоггүй. Ийм муухай юмыг яагаад импортлоод, хэрэглүүлээд байдаг юм бэ. гэтэл энэ хуулийг зарим хүн эсэргүүцэж байна. Энэ чинь тамхи биш үү. Би тамхи татдаггүй болохоор мэдэхгүй байна л даа. Халаадаг янз бүрийн юм чинь эсэргүүцээд байгаа хүмүүсийнхээр бол тамхи биш юм байна л даа. Тамхи болохоор л тамхичид татаж байгаа шүү дээ. Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг би гайхаад байгаа юм. О.Номинчимэг нарын гишүүд зохицуулалтгүй байсан зүйлүүдийг зохицуулалттай болгохоор оруулж ирсэн. Хэрэв эсэргүүцэж байгаа бол зарим болохгүй байгаа зохицуулалтаа зохицуулаад хуулиа өргөн барь л даа, нэг хуулиар бүх асуудлыг шийдэж чадахгүй. Ийм хортой бодисыг хүүхэд, залуучууд хэрэглэж байна. Бид нар хүүхэд залуусаа хамгаалахгүй юм уу. Ямар ч байсан энэ хуулийн төслийг дэмжээд баталъя гэлээ. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: 

– Энэ хуулийг тойроод нийгэмд ихээхэн хэлэлцүүлэг өрнөж, УИХ-ын гишүүдийн хооронд хүртэл маргаан үүсэж байна. Нэг зүйлийг би гайхаж байгаа. Хойч үе, үр хүүхдүүдээ тамхинаас хамгаалах зорилготой хууль санаачилж байхад яагаад УИХ-ын гишүүн О.Номинчимэг рүү ингэж дайраад байгаа юм бэ. Казахстаны нэгэн тамхины компанийн захирал "Монгол Улсын Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, тамхины зах зээлийг хууль бус наймаанд бүү алдаарай" гэсэн агуулгатай мэдэгдэл гаргасан байсан. Энэ арай л хэтэрсэн үйлдэл биш үү. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хойч үеэ тамхинаас хамгаалах, тамхины татварыг нэмэгдүүлэх, жил бүр уушгины хорт хавдрын улмаас амиа алдаж буй олон зуун хүний тоог бууруулах зорилготой хууль санаачлан хэлэлцэж байна. Гэтэл гаднын компанийн төлөөлөл гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д албан бичиг хүргүүлж байгаа нь арай л даварсан үйлдэл биш гэж үү. Зохих байгууллагууд энэ асуудлыг анхаарч байгаа байх.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа тамхины худалдаа эрхлэгч компаниуд ч гэсэн бизнесээ хийж болно. Гэхдээ Монгол Улсын эрх зүйн орчинд нийцүүлэн ажиллах ёстой. Хууль тогтоомжоо мөрдөж, татвар хураамжаа төлөөд үйл ажиллагаагаа явуул л даа.

Хэрэглээг бүрэн зогсооно гэж хэн ч яриагүй. Монгол төр тамхины хэрэглээг зохистой түвшинд бууруулж, эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлэхийн тулд л энэ хуулийг санаачилж байгаа. Ямар их мөнгө, ямар их пиар зарцуулж байна вэ. Түүнийгээ олон нийтийн сайн сайхны төлөө, зөв зүйлд зарцуулбал илүү үр дүнтэй шүү. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

–Тамхи бол хувь хүний сонголт мэт харагддаг ч түүний үр дагавар зөвхөн татаж байгаа хүндээ хамаардаггүй. Гэр бүл, үр хүүхэд, цаашлаад нийгэмд асар их хор хөнөөл учруулдаг. Олон төрлийн өвчний үндсэн шалтгаан болж байгааг бид хангалттай ярьсан учраас дахин давтаад яах вэ. Энд хамгийн чухал нь монгол хүн, монгол хүүхдийн эрүүл мэндийн асуудал юм. Ялангуяа өнөөдөр хяналтаас гадуур байгаа бүтээгдэхүүнүүдийг зохицуулалт, хяналтад оруулах нь маш чухал. Мэдээж энэ хууль бүх асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Гэхдээ ядаж л амт, үнэрээрээ хүүхэд, залуусыг татдаг, никотины хамаарал үүсгэдэг эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахад бодитой алхам болно. Сая жишээ хэллээ. Никотинтой бохь зажилсны дараа толгой эргэж, хэл бадайрсан гэж ярьсан. Эмч хүний хувьд хэлэхэд энэ нь никотины хэмжээ хэтэрсний шинж юм.

Никотины хэрэглээ ихдэхэд дотор муухайрах, хэл бадайрах, бөөлжис хүрэх, зүрхний цохилт түргэсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Энэ хуулийн төслийг тавдугаар сард өргөн барьж, хаврын чуулганы хугацаанд батлуулах зорилготой байсан. Өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийх боломж бүрдсэнд баяртай байна. Энэ удаагийн чуулганаар батлагдах эсэх нь тодорхойгүй байгаа ч уг асуудлыг хэлэлцэж байгаа нь өөрөө чухал алхам гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

ИХ-ын гишүүн О.Номинчимэг:

– Бид гурван парламентын хугацаанд босгыг нь давж чадалгүй, их хэмжээний эрх ашиг, мөнгөний нөлөөнд удаа дараа сөхөрч ирсэн Тамхины хяналтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. Харамсалтай нь, энэ хаврын чуулганаар хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулах боломжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Гэсэн ч уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт хүргэж ирсэн Ажлын хэсгийн гишүүд, Хүний хөгжлийн байнгын хорооны нийт гишүүд, мөн чуулганы хуралдаанд оролцож, саналаа өгсөн УИХ-ын бүх гишүүнд Монгол хүн, Монгол хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ хүртэлх зам дардан байгаагүй.

Арван сарын өмнө 70 гаруй гишүүн хамтран өргөн барьсан хууль хурдан урагшлах болов уу гэж бодож байсан ч бодит байдал дээр олон саад бэрхшээлийг тууллаа.

Мөн энэ хуулийг батлуулахгүй байх, буцаахын төлөө ажилласан зарим гишүүдэд ч талархал илэрхийлье. Та бүхэн парламентад хуулийг ийм өрсөлдөөнтэй, идэвхтэй хэлэлцэж болдог гэдгийг харуулсан нэгэн жишиг тогтоолоо. Харин тамхины компаниудын санал болгосон заалт, үг, өгүүлбэрийг бараг үсэг, цэг, таслалын зөрүүгүйгээр хуульд тусгуулахыг оролдсон явдал баримттайгаа үлдэнэ. Энэ нь улс төрийн замналын тань нэг хэсэг, хар толбо болон үлдэх биз. Үүндээ та бүхэн өөрсдөө дүгнэлт хийх байх. Иргэд ч өнөөдөр биш юм аа гэхэд ирээдүйд үнэлэлт, дүгнэлтээ өгнө.

Тамхины бизнес эрхлэгчид болон тэдний эрх ашгийг хамгаалдаг хүмүүс намайг "энэ хуулийг батлуулахын төлөө чичирч байна" гэж олонтаа шүүмжилсэн. Тийм ээ, би чичирсэн. Нэг ангийн арван хүүхдийн найм нь уушги, амьсгалын замын өвчтэй байхад би чичрэхгүй гээд яах юм бэ.

Утаатай, утаагүй бүтээгдэхүүн гэж ялгалгүй олон төрлийн химийн хорт бодисоор хүүхдүүдийнхээ ирээдүйг хордуулж байхад дуугүй сууж чадахгүй. Жил бүр нэг сумын хүн амтай тэнцэх хэмжээний Монгол иргэн янжуур тамхинаас үүдэлтэй өвчний улмаас амиа алдаж байна. Ийм байхад бид чимээгүй өнгөрч болохгүй. Өсвөр насныхан учир шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа, амьсгалын замын өвчлөлөөр өвдөж байхад ч чимээгүй байхын аргагүй. Захын хүнсний дэлгүүрээс талх, чихэр авч байгаа жаахан гараараа электрон тамхи худалдан авч яваа арван настай хүүхдүүдийг хараад нүдээ аниж чадсангүй. Тийм ээ, би чичирсэн. Гэхдээ би ганцаараа биш. Эмч нар, багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовж буй олон мянган иргэн энэ хуулийг батлуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын Их Хурал хүссэн хуулиа богино хугацаанд баталж чаддагийг бид сүүлийн өдрүүдэд олонтаа харлаа. Харин Монгол хүний эрүүл мэнд, урт насалж, эрүүл амьдрах боломж, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө боловсруулсан энэ хуульд өнөөдөр тийм боломж тохиосонгүй. Үүнд үнэхээр харамсаж байна. Эцэст нь, бүтэн жил гаруй хугацаанд намайг нэг бол янжуурын, нэг бол вэйпийн лоббичин, эсвэл гаднын болон дотоодын янз бүрийн байгууллагын захиалгаар энэ хуулийг боловсруулсан хэмээн гүтгэж, харлуулсан тамхины бизнес эрхлэгчид болон тэдний эрх ашгийг хамгаалсан хүмүүст нэг зүйлийг хэлье. Тамхи импортлогчдын гүтгэлэг, дайралт, харлуулалт намайг ухраагаагүй. Харин ч энэ хуулийг батлуулах шаардлага ямар өндөр болохыг улам бүр ойлгуулж, итгэлийг минь бататгасан. Тиймээс та бүхэнд баярлалаа. Намрын чуулганаар энэ хуулийг батлуулахын төлөө шантралгүй ажиллах болно.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Сүүлийн хэдэн хоногт тамхи импортлогч компаниудын захирлууд, тэдний төлөөлөл, зарим УИХ-ын гишүүд Төрийн ордонд тамхины лобби хийж явсан нь үнэн. Бид ийм зүйлээс хэзээ татгалзах юм бэ. Монголын парламент тамхи импортлогч компаниудын халаасанд багтаагүй, багтах ч ёсгүй.

Нэг Солонгос, нэг Оросын иргэн гарын үсэг зурчихаад Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж шаардлага тавьдаг. Энэ ямар даварсан үйлдэл вэ.

"Хэрэв энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн цэцэд өгнө" гэж дарамталдаг. Энэ бас юу гэсэн үг вэ. Мөн "энэ хууль батлагдвал хууль бус тамхины худалдаа нэмэгдэнэ" гэж ярьж байна. Монгол Улс хилтэй, гаальтай, цагдаатай, тагнуулын байгууллагатай улс. Тамхи гэдэг чинь хайрцаг хайрцгаар нь хилээр чөлөөтэй зөөгөөд явчихдаг зүйл биш. Ингэж Монгол төрийг, төрийн байгууллагуудыг басамжилж болохгүй. Хүүхэд, залуучуудаа ядаж нэг өдөр, нэг цагаар ч гэсэн хорт зуршлаас хол байлгах гэж байхад энэ хуулийг яагаад дахин дахин хойшлуулж байгаа юм бэ. Энэ хууль хэдэн парламент, хэдэн намрын чуулган, хэдэн хаврын чуулган дамжих ёстой юм бэ. Өргөн барьснаас нь хойш өнөөдрийг хүртэл ийм их саадтай тулгарлаа. Одоо бүр сүүлдээ тамхи хоргүй мэтээр ойлгуулах хэмжээнд хүрч байна. Бараг тамхи татах нь эрүүл мэндэд тустай гэсэн ойлголт төрүүлэхээр сурталчилгаа явж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл "болохгүй бол хориг тавиарай" гэж уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд ингэж халдах эрх тэдэнд хэн өгсөн юм бэ.

Жил бүр 4 мянга орчим иргэн тамхинаас үүдэлтэй өвчний улмаас амиа алдаж байна. Энэ тоог бууруулах биш, улам нэмэгдүүлэхийг хүсээд байгаа юм уу. Бид Залуучуудын хөгжлийн тухай хууль баталж, олон тэрбум төгрөг зарцуулсан. Харин одоо залуучуудын хөгжлийг бодитоор дэмжиж, хүүхэд, залуучуудаа хорт зуршлаас хамгаалъя, эрүүл мэндийн төлөө тамхины татварыг нэмэгдүүлье гэхээр "татвар нэмж болохгүй" гэж эсэргүүцэж байна. Энэ ямар учиртай юм бэ. Монголын парламент тамхи импортлогч компаниудын хэдэн төгрөгт автаж, тэдний эрх ашигт үйлчилдэг байгууллага биш. Ийм байдлаар парламентыг доромжилж болохгүй гэлээ. 

 

12 : 36
2026-7-2

Монгол Улсын төсөв орлого зарлагын бүртгэл болсон

Төсвийн зарлагын хяналтын дэд хороотой холбоотой асуулт, хариулт өрнөлөө. 

УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж:

-Аудитын тайлан бол нэг жилийн төсвийн тайлан биш ээ. Энэ бол Монгол Улсын төсвийн талд хуримтлагдсан бүтцийн ардын оношилгоо юм. Өнгөц харахад 2025 оны төсөв 1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь хамгийн том асуудал мэт боловч аудитын тооцоог нэгтгэн харахад огт өөр дүн гарч байна. Алдагдал өөрөө биш, түүнийг гаргаж буй бүтцийг анхаарч үзэхгүй бол болохгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 21 удаа өөрчлөгдөж, дунд хугацааны төсвийн хүрээ жилд 3 удаа шинэчлэгдсэн нь төсвийн дүрэм улс төрийн мөчлөг дагаж өөрчлөгдөж байгааг харуулж байна. Орлого тасарсан ч 1.2 их наяд төгрөгийн татварыг урьдчилж авч төсвөө нөхсөн нь ирээдүйн орлогоор өнөөдрийг шийдэх хандлага тогтсоныг илэрхийлж байна. Засгийн газрын өр ДНБ-ий 95.7 хувь нь гадаад валютаар байгаа нь төсвийн савлагаанд оруулж байгааг шууд илэрхийлж байна. Улсыг дампууруулдаг зүйл нь өндөр өр биш, өрийн буруу бүтэц, том алдагдал биш. Тогтмол давтагдах буруу төсөв, мөнгөний хомсдол биш, засаглалын доройтол гэдгийг аудитын дүгнэлтээс харж болно. Үүнийг анхаарч ажиллана уу. 

Ерөнхий сайд Н.Учрал: 

– Б. Дүрэвдорж гишүүн их чухал асуудал хөндлөө. Төсвийн тусгай шаардлагуудаас суурь тэнцэл ашигтай байхыг хангаж чадаагүй. Бид урьд оны үлдэгдлээ зардлаар санхүүжүүлж байна. Ийм хариуцлагагүй явж ирсэн байна. Манай өнөөдрийн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хуучин стандартаар явж байна. Монгол Улсын төсөв орлого, зарлагын бүртгэл л болсон. Хэдий хэмжээний хөрөнгөтэй байгаа вэ гэдгээ ч бүрэн үнэлж чаддаггүй. УИХ-ын 126 гишүүн жилийн нэг их наядын хөрөнгө оруулалтыг УИХ-ын ажлын хэсэг дээр хуваарилж сууж байхад төрийн өмчит ТУЗ-ийн 9 гишүүнтэй компани 5–6 их наядыг хувиарлаад сууж болох уу гэдгийг ярих болсон. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа эргэж харах ёстой.

Алдагдал муу муухай гэдгийг болих хэрэгтэй. Ямар ч алдагдалгүй төсөв оруул гэсэн улс төрийн попролт өнөөдрийг хүргэсэн.

Худлаа ярьж хэлэхээ болих хэрэгтэй. Ирэх жилийн төсвийг төлөвлөхдөө суурийг нь өөрчлөх хэрэгтэй. Дээрээс нь Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдал боломж олгохгүй байна. Төсвийн тодотгол хийхгүй бол урсгал зардал 90 хувьд хүрнэ. Улстөржилт дийлдэхээ болихоор тэтгэвэр, халамж нэмнэ гэсээр байгаад өнөөдрийг хүргэсэн.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Эдийн засгийн эрх чөлөөг бий болгоё гэж Ерөнхий сайдаас гаргасан саналын дагуу холбогдох хууль нь батлагдах шатандаа явж байна.

Эдийн засгийн эрх чөлөөг олон улсад хэмжихдээ нэг шалгуур үзүүлэлт нь дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан төсвийн зарцуулалт байдаг.

Төсөв бол бодлогын хэрэгсэл гэж үздэг. Төсвийн хариуцлагыг хэрхэн тооцох вэ, хэрхэн үүнийг засах ёстой вэ гэдгийг бодох хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д. Энхтүвшин:

-УИХ-аас төсвийн гүйцэтгэлийг баталж байгаа нь төсвийн хариуцлагын циклийг бүрэн болгож байна. Энэ харилцааг сайжруулах хэрэгцээ байна. Нийгмийн даатгалын сангуудын гүйцэтгэлийг баталдаг байх шаардлагатай. Үүнийг төсвийн биш, шимтгэл гэж ойлгох хандлага байж магадгүй.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр: 

-Төсвийн циклийг бүрэн болгох үр дүн дээр нэлээд ажиллах хэрэгтэй. Орон нутгийн төсөв, төрийн өмчит компаниудын төсөв хяналтын гадуур явагдаж байна. Үүн дээр УИХ анхаарч ажиллах хэрэгтэй. УИХ улсын төсвийг баталдаг тул үүний хариуцлагыг хүлээх ёстой. Иймд УИХ төсвийн циклийг бүрэн болгох хариуцлагатай байх асуудлыг бүрдүүлбэл Засгийн газрын хүрээнд хийх хэрэгтэй. Засгийн газрын хувьд батлагдсан хуулийн хүрээнд л ажиллаж байгаа, үүнийг хиймээр байна. УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж гишүүний хэлсэн үг дээр хэд хэдэн байр суурийг илэрхийлэхгүй бол болохгүй байна. Хэд хэдэн зүйл дутуу байна. Орлого маань тогтмол биш байгаа, түүхий эдийн өсөлт, бууралтаас шалтгаалж хэлбэлзэж байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй хуулиар тогтмол зардлыг хуульчилж баталсан. Тэгэхээр бид төсвийн бодлого, хөгжлийн бодлого, 2026–2030 онд хэрэгжүүлэх үндсэн бодлогыг баталсан. Тэр хүрээнд жил бүрийн үндсэн чиглэлүүд орж ирнэ, түүнийг дагаад төсвийн хүрээ орж ирж байна. Тэгэхээр өнөөдрийн гүйцэтгэлийн явцад шүүмжлэлтэй хандаж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн гаргасан дур зоргын шинжтэй санал, шийдвэрүүд хүчтэй нөлөөлж байна. Төсвийн сахилга, төрийн бодлого хоёрыг уялдуулж явах боломжтой. Үүн дээр ажиллах хэрэгтэй байна.

11 : 00
2026-7-2

УИХ-ын байнгын хороодын даргаар М.Мандахай, Л. Мөнхбаатар нар сонгогдов

Зарим байнгын хорооны даргыг чөлөөлөх, сонгох талаар хэлэлцэв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо долдугаар сарын 1-ний өдөр хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг гаргав. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийг үндэслэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн М.Мандахайг нэр дэвшүүлж, хэлэлцүүлэв. Тус хуралдаан оролцсон гишүүдийн олонх буюу 76.2 хувиар дэмжсэн болно. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлитийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ. 

УИХ-ын гишүүн Б. Баярбаатар:

-Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох талаар хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг гаргав. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж. Батжаргал Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатарыг нэр дэвшүүлсэн болно. Тус санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу дэмжсэн. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Бейсен нь хоёр жилийн хугацаанд маш амжилттай ажилласан байна. Энэ хугацаанд байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарт чухал ач холбогдолтой хуулиуд эцэслэн батлагдсан. Утааны асуудлаарх ерөнхий сонсгол, Малчны тухай хуулийн ерөнхий сонсгол, Говийн усны асуудлаарх сонсгол зэрэг нийт зургаан удаагийн сонсголыг зохион байгуулсан. Б.Бейсен гишүүн нь эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж, хуралдааны ирцийг өндөр түвшинд байлгаж чадсан. Мөн наймдугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Б.Бейсен гишүүн нь Хүний гавьяат эмч бөгөөд онгоцонд бие нь муудаж байсан хүний амь насыг аварч, Монголын эмч нар болон УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өндөрт өргөсөн. УИХ-ын эрхэм гишүүн Б.Бейсен танд цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье. УИХ-ын гишүүн М.Мандахайг цаашдаа амжилттай ажиллаыг хүсье. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Миний хувьд байнгын хорооны даргаар хоёр жил ажилласан. Нэг жил ажиллаад солигдох ёстой байсан. Хоёр жил сунгаж ажиллах боломж олгосон байнгын хорооны гишүүддээ, ажлын албаныхандаа баярлалаа. Энэ хугацаанд манайх олон хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан. Хамтран ажилласан бүх гишүүддээ баярлалаа гэдгийг хэлье. Байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын олон хууль байгаа. Мөн наймдугаар сард болох хурал зэрэгт сайн ажиллаж, улсынхаа нэр хүндийг гаргаарай гэж захиж хэлмээр байна.
 
Санал хураалтад 95 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн М.Мандахайг 81 гишүүн дэмжиж, олонхын санал авсан байна. Ийнхүү УИХ-ын гишүүн М.Мандахайг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгов.

Мөн санал хураалтад оролцсон гишүүдийн 77.9 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгосон байна. Ийнхүү УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар Хууль зүйн байнгын хорооны дарга болов.
 
 
10 : 28
2026-7-2

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 126 гишүүний 107 нь буюу 84.9 хувь дэмжиж, 19 гишүүн буюу 15.1 хувь нь татгалзлаа. Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

Avatar

Del 2026-07-02 202.55.188.114

хууль эрх зүйн орчин хэрэгтэй байлгүй яахав дээ гэхдээ хэт туйлширч болохгүй манайхан судалгаа муутай туйлширсан шийдвэр гаргадаг тал дээр мэргэжсэн байдаг нь амьдрал мэддэггүйтэй холбоотой хэрэглэгч байгаа тохиолдолд хүүхдүүдийнхээ идэх хоолноос хасаж байгаад тамхиа татах маш олон хүн байна тэгээд л хямдхан татваргүй буруу гарын тамхи руу орно хуучны шувууны туулайн баас татаж байсан жишээ бий шүү дээ тэгээд ч лангуун дээр байсан зүйл лангуун доор орно

Avatar

Нэргүй 2026-07-02 103.57.92.166

та нарт тамхинаас өөр ярих юм байхгүй юу? мах, бензин гээд ар араасаа олон асуудал баймаар юм

Avatar

Нэргүй 2026-07-02 202.9.40.169

Уих згмгж нэрээ хүртл хужааманж нэр агуулогтай. Хужааманжууд-с бүрдцн монглхүн нь гарын 10 хуруун багтахуу гүй юу.

Avatar

Нэргүй 2026-07-02 202.9.40.169

Хужааманжуудмонглыг эздлж аль эрт х***а манжууд толгойд шаажмонглхүнийг зарцлаад эхлцн шд 40жил хужааманжууд толгойд шаажмонглхүнийг зарццлж эзлн сууж хужахманжууд худгай үааж толгойд шаасн шдэ одоо харин бүүр бүрн эзлж толгойд ш*** гж хужааманж т/а хуулт гэгчийгсшааж хужааманжууд-с бүрдсн хуэаманж т/а ярилцлаыг нэ хужахманжууд сууж хужааманжуудын т/а удирдлааг шааж эхлсн.иймхн юм ойлгохгүй хужааманжуудд маллуулаад хужааманж ажиллагаа таслн зогсоодггүй.

Avatar

Нэргүй 2026-07-02 202.9.40.169

Монглд үүрлсн хужааманжууд тооны олноор монглхүниыг хорлж ялаад хорлж хорихроогоод шаавл бахтавн хндг хужааманжпздагууд.тэриыгээрээ тэр гажиг хужааманж зангаараа тэжээгддг гажиг төрдтэй хужааманж пздагууд. Гаж пизданууд.

Avatar

Нэргүй 2026-07-02 202.9.40.169

Монгл бархл гж худлаа шаагаад хужааманжууд монглыг хулгайлж эзлсндэ бахрхаад бдгийн хужаамөнж пздагуудийн хужааманж гажиг тархи тэжээдг хужааманжзан.хужааманж гажигтлт чин хужааманж амиэд чин хүрн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж