niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:04 UTC Эх: https://news.mn/r/2875602/ f9ec39b023a050c7… ← niitlelch.mn руу буцах

Ирэх жилээс ахмадуудын тэтгэвэр 300 хүртэлх мянгаар нэмэгдэх боломж бүрдэв

Ирэх жилээс ахмадуудын тэтгэвэр 300 хүртэлх мянгаар нэмэгдэх боломж бүрдэв

Ирэх жилээс ахмадуудын тэтгэвэр 300 хүртэлх мянгаар нэмэгдэх боломж бүрдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын санаачилсан УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хууль УИХ-ын нэгдсэн чуулганы 2026 оны долдугаар сарны 2-ны өдрийн хуралдаанаар 85 хувийн саналаар дэмжигдэн, батлагдлаа.


Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр даатгуулагч шимтгэлийнхээ 1 хувийг сайн дураар хуримтлуулах, улсаас 50 хувийн урамшуулал авах, үлдэгдлийг өв залгамжлагчид нь өвлүүлэх тэтгэврийн мөнгөн хуримтлалын тогтолцоог бүрдүүлсэн. Мөн ажил эрхэлдэг 15-24 насны суралцагчдыг өөрийн хүсэлтээр шимтгэлээс чөлөөлөн 26 нас хүрэхээсээ өмнө нөхөн төлөх уян хатан нөхцөлийг нээж өгсөн байна. Хөдөлмөрийн гэрээтэй иргэн хажуугаар нь ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бол давхар шимтгэл төлөхгүй байх сонголтыг мөн олгожээ.  Үүнээс гадна 5-аас ихгүй ажилтантай ажил олгогчийн гурав хүртэлх ажилтны шимтгэлийг 36 сар, хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлж жижиг бизнесийг дэмжихээр зохицуулсан байна.  Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх үүднээс үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг эрсдэлийн зэргээс хамаарч 0.3 хувь, 1.2 хувь, 2.2 хувь болгон тус тус бууруулж, нийгмийн даатгалд анх удаа даатгуулж буй иргэдийн тэтгэврийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50 хувиар тооцон 24 сар хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр тусгажээ. Ингэснээр нийгмийн даатгалын тогтолцоонд “шударга” зарчим нэвтрүүлж олон жил НДШ төлсөн хүн нь өндөр тэтгэвэр авдаг болно.

Нийгмийн даатгалын тогтолцоо гурван тулгуурт болж, ирээдүйд тэтгэвэр авах иргэдийн эрх зүйн орчин сайжирч, одоо тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сараас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

иргэн 2026-07-02 202.21.117.194

эрэгтэй хүний насыг 58 болгочихбол яачих гээд байгаа юм бэ. Эрчүүд богино наслаад байна гээд байхад. эмэгтэй 55 -аас дээш эрэгтэй 60аас дээш ажиллабал нэмэх хувиа болиочээ. Хайран төсвийн мөнгө. Өнөөдөр тэр наснаас дээш ажиллах хэн байгаа юм . Зүгээр сууудаг дарга нар л тэгж ажиллах байх өөрсдөө зориулсан хууль гаргах юм . Гүйцэтгэх ажил, хар ажил хийдэг хүмүүст тэгж ажиллах боломж байхгүй.

Avatar

Нэргүй 2026-07-02 103.229.120.44

Сайн ажиллаад, сайн татвар төлсөн нь хохирдог, тэгээгүй нь хождог уламжлал хэвээрээ байгаа юм уу даа.

Avatar

Нэргүй 2026-07-02 66.181.187.145

эм 55, эр 60 нас гэдэг нь иргэдийг ялгаварлаж бна

Avatar

Нэргүй 2026-07-02 103.57.94.14

Баян – Өлгийн казакуудын тэтгэвэр 400 мянгаар + үү, кх кх

Avatar

Нэргүй 2026-07-02 202.126.90.45

Нүглийн нүдийг гурилаар хуурна гэж энэ дээ!
Олон жил, их шимтгэл төлсөн хүмүүсийн тэтгэврийг ялгаатай буюу дүйцүүлж их нэмэх хэрэгтэй. Энэ нь шударга ёсонд нийцнэ. Хэрэв шударга ёс гэж дуугарч байгаа бол…

Avatar

Нэргүй 2026-07-02 202.55.188.88

Тэгшитгэж тайруулсан тэтгэврээ бүтэн авмаар байна. урд жилүүдийн хохирлыг нөхөж өгөөрэй

Avatar

Нэргүй 2026-07-02 202.55.186.137

Өө энэ хасагийг яаая даа байз?! Юун ирэх жил болоод явчваа? 100-300к буюу суурь тэтгэврийн нэмэгдлийг бүх тэтгэвэр авагчдад өгнө гэчихээд 435к ч гэх шиг. 70-аад мянган ахмад хаачив? Учрал энэ 2-ын шударга гээд байгаа энэ шийдэл яг үнэндээ НД-ийн тогтолцоог утгаар нь самарч, хуулийн дагуу ндш төлж ирсэн хүмүүсийг хохироож байгаа хүний эрхийн зөрчилтэй шийдэл шүү! МАН өнгөрсөн хугацаанд засаглаж чадаагүй гэм буруугийн хохирлыг шударга иргэдэд тохож байна! МАН хулгайч, бас худалч, луйварчин нам!

Avatar

Нэргүй 2026-07-02 103.57.92.166

сонгуулийн өмнө үү ккк

Avatar

Буян орших 2026-07-02 66.181.183.240

даатгалынх нь мөнгийг төр авч үрчихээд одоо халамж хялайлгаж байгаа юм шиг их даапаалах нь мөнгөний ханш уналт бол төрийн ажилгаанаас шалтгаална хэрвээ мөнгөний ханш унасан үед ханшны уналтыг төр хариуцах ёстой хэрвээ хариуцаж чадахгүй байвал одоо хувьчлагдаагүй төрийн аж ахуйнуудыг ахмадуудад үнэ төлбөргүй өг ахмадууд өөрсдөө ашигтай ажилуулаад төрөөс дарамт салгаад өөрсдөө ашигтай ажиллуулж чадна

Avatar

Нэргүй 2026-07-02 202.55.186.137

Холион бантан, хулхидалт.. Тэтгэвэр, тэтгэмжийг ханшийн уналтаас хамгалах, зөрүүг арилгах үүрэг бол Төр, Засгийн номер НЭГ үүрэг. Үүнийг хий гэж таануусыг төрд сонгоо биз дээ?? учрал, Аубакир 2-ын хулхидалт, худал үгийг ханатлаа сонслоо. Арай дэндүү..ккк

Avatar

Иргэн 2026-07-02 202.55.186.137

Хэн ч эднүүсийн санааг "шударга" гээд үнэлцийн? Яаж ч хуулиа өөрчилсийн..? ёстой чөтгөр бүү мэд ээ. Учрал, Аубакир 2-ын харж, сонсох бүрт төгсөрцөн худалчуудын сонгодог дүр харагдах болж..ккк.. Нийт масст хамааралтай, хүн амын өтөл насны цорын ганц амьжиргааны эх үүсвэр- тэтгэвэр тэтгэмжээр тогтлож, тогтолцоог бужигнуулаад л дуусах шив.ккк. Бодит үр дүн, нэмэгдэл хаа бн? Бүх тэтгэвэр авагчид 07.01-нээс 100-300к нэмэгдлээ авах уу? Юун ирэх оны 01.01 бээ?! Ирэх онд инфляцийн зөрүүгээ л авна ш дээ.

Avatar

Нэргүй 2026-07-02 43.242.242.59

Энэ хүн Казахстанаас казахууд авчирч Баян-Өлгий аймгийн казахуудтай цус холиолдуулах хүсэлтэй гэдгээ хэлчихсэн. Тэгээд Баян-Өлгий тэр чигээрээ казахстанаас ирсэн казахуудаар дүүрч улмаар хэсэг хугацааны дараа тэд тусгаар улс болно гээд Монголд үндэстэн хоорондын дайн болох биз. энэ аюулыг одоогийн төр засаг урьдчилан харж чапахгүй л байна даа. Горный Карабах, болон Киргиз улсын Ферганы хөндий Ош районд болсон Киргиз-Узбек үндэстэн хоорондын дайн шиг юм болно. Бөөн аюул айсуй

Avatar

zochin urgus 2026-07-02 103.212.162.130

ireh Jiliig huleehgui Ahmad baival yahiin uuriinhe tuluu bl odoo tsag deer avdg bzdee busdiig blhoor daraa tsag deer yarihiin boliooch nuguuduul ni bainga huurtagdana hun chnartai bgaach darga naraa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж