niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:04 UTC Эх: https://news.mn/r/2875435/ 657699d80a8db2bc… ← niitlelch.mn руу буцах

Э.Анар бол хүлээн зөвшөөрөгдсөн Банкир

Э.Анар бол хүлээн зөвшөөрөгдсөн Банкир

Э.Анар бол хүлээн зөвшөөрөгдсөн Банкир

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй. Өнөөдөр /2026.07.02/10:00 цагаас УИХ-ын чуулганаар түүнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох эсэх талаар санал хураалт явуулна.

Нэр дэвшигчийн сонсголд оролцогч  Э.Анарыг Төвбанкаас ажлын гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл мерит зарчмаар дэвшин ажилласан талаарх ажлын туршлага, түүх олон нийтийн анхаарлыг төдийлөн татаагүй. Харин түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү учраас Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албанд томилох гэж байна гэх хардлага олон нийтийн дунд бий болов. Угтаа Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн алба бол аав, ээжийнхээ нэрийг бариад оччиход албан тушаал биш. Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагын дагуу Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилохдоо түүний эдийн засаг , банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзаж нэрийг нь дэвшүүлж, нэр дэвшигчийн сонсгол хүртэл зохион байгуулж томилдог албан тушаал юм.

Тиймээс Э.Анарын хувьд хуулийн дагуу дээрх шалгуур, нөхцөлийг бүрэн хангасан учраас ийнхүү нэр дэвшигчийн сонсголд оролцох эрхтэй болсон юм.

Тэрбээр, 2011-2013 онд Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн, 2013-2016 онд Монголбанкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, 2016-2017 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захиралаар ажиллаж байгаад 2017-2026 он хүртэл Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар ажиллаж байгаад 2026 оноос Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар томилогдон ажиллаж байв.

Товчхондоо Төв банканд 16 жил ажиллаж буй туршлагатай нэгэн. Мэргэжилтнээс нь эхлээд газрын захирлаар ажилласан туршлагадаа үндэслэн Монголбанк хуулиар хүлээсэн үндсэн үүргээ илүү хариуцлагатай, тууштай биелүүлэхийн тулд инфляцыг Монголбанкны зорилтот түвшинд хадгалах, үнийн тогтвортой байдлыг хангах,  санхүүгийн тогтвортой байдлыг хангах,төв банкны засаглалыг бэхжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх гэсэн гурван зорилт дэвшүүлэн ажиллахаа сонсголд оролцох үедээ илэрхийлсэн. Мөн Төв банкны хараат бус, бие даасан байдлыг сайжруулах нь тун чухал, иргэдийн хүлээлтэд хүргэхийн тулд ипотекийн эрх зүйн орчныг шинэчлэх, олон эх үүсвэрээс, хөрөнгө оруулалт татах, гадаадын банк ажиллахыг дэмжинэ гэсэн юм. Зээлийн хүүг багасгахын тулд олон эх үүсвэр бий болгох, зээлийн мэдээллийн сан, харилцагчийн үнэлгээг боловсронгуй болгож, уян хатан бодлого баримталж ажиллахаа ч илэрхийлж байсан юм.

Э.Анарын хувьд 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992-2001 онд Нийслэлийн 10 жилийн Нэгдүгээр дунд сургууль, 2001-2004 онд Япон улсын Хакуо ахлах сургууль, 2004-2008 онд Япон улсын Хакуо их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Улмаар 2007-2008 онд АНУ-ын Индианагийн их сургууль, 2014-2015 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан аж.

Эцэст нь Э.Анар бол эцгийнхээ нэрээр биш өөрийнхөө мэдлэг, мэргэжлийн хүчээр өнөөдрийг хүрсэн, мэргэшсэн Банкир юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

Avatar

Нутгийн уугуул 2026-07-02 103.212.117.232

Худалдагдсан сэтгүүл зүйн сонгодог жишээ бол энэ. Ийм байхад ү.хсэн баа,сны чинь хэвлэлийн эрх чөлөө вэ..

Avatar

Нутгийн уугуул 2026-07-02 103.212.117.232

Ийм балай төлбөртэй ХАР ПИАР нийтлүүлж байгаа нөхөр ба цахим сайтууд ичиж үхмэ.эр Хүмүүсийг юу ч ойлгохгуй тэнэг гээд бодоод байгаа юм уу

Avatar

Нэргүй 2026-07-02 59.153.112.106

Б.Нарантуяа сэтгүүлч ямартай ч хүлээн зөвшөөрөөд байна ш дээ мундаг банкир нтр гээл. Мундаг юм байнаа аа аавын хүчээр гарч ирээгүй аймар мундаг залуу юм байхаа.

Avatar

ххх 2026-07-02 192.82.66.41

Хулгайчид өөрсдөө хулгайгаалаад зогсохгүй үр удмаараа үргжлжлүүлдэг болжээ

Avatar

Г.ХОНГОР 2026-07-02 202.126.88.129

1-рт,Оюутолгойн экспортын орлогыг Монголд оруулах ёстой Үндэсний төлбөрийн системийн хуулийг 10 гаруй жилийн туршид хэрэгжүүлээгүй.

2-рт, Монголбанкны валютын худалдааг зах зээлийн зарчимд нийцүүлнэ гэсэн нэрийн доор валютын ханшийг савлуулах санаархал нь Монгол төгрөгийн тогтвортой байдлын эсрэг гэдэг нь илчлэгдэхэд хэлэх үггүй болсон.

3-рт, УИХ-д хуурамч материал өгсөн нь илэрмэгц бичвэрийн алдаа гэж мэлзсэн.

Монгол төрийн мөнгөний бодлогын эсрэг, Төв банкны эсрэг ажиллаж буй чоно

Avatar

Хунтайж харри 2026-07-02 66.181.165.234

Манжийн ёсоо сахиад уламжлалаа хадгалъя .Аав чинь хулгайч байсан тул чи хулгайн мөнгөөр боловсорч энэ суудалд очив.

Avatar

Нэргүй 2026-07-02 122.201.31.22

зааа зайл зайл

Avatar

Зочин 2026-07-02 66.181.191.174

Төрийн алба төрлийн алба аан. Зайлаа.

Avatar

Нэргүй 2026-07-02 202.9.40.116

Хүлээн зөвшөөрөгдсөн газрын наймаачин Н.Энхболдоос гарсан хүү хүлээн зөвшөөрөгдсөн хулгайч болж л дуусна. Харж л байгаарай. Алим модноосоо хол унадаггүй юм. Хулгайчийн хүүг хүлээн зөвшөөрч байвал хохь нь болж дээ, Монголын ард түмэн

Avatar

Нэргүй 2026-07-02 103.57.92.166

нөгөө хулгайч Даваадалайг бас ингээд л магтаж байж бил ээ

Avatar

Монгол Банк Монгол төгрөгийн ханшаа долларын эсрэг чангаруулаачээ. 2026-07-02 103.57.95.213

Америк долларын ханшийг ядаж 2500 төгрөг дээр бариачээ Монгол банк.

Avatar

Нэргүй 2026-07-02 66.181.166.134

хулгайчийн хүүхэд

Avatar

зочин 2026-07-02 202.21.100.210

Онолын мэдлэг муутай байгаа нь асуулт хариултаас харагдаад блаа. Хэрэв томилогдвол бие дааж хичээл рийх шаардлагатай .

Avatar

Нэргүй 2026-07-02 103.9.90.101

ёстой долооно гэж л энэ дээ. Төрөхдөө банкир төрсөн гэх нь холгүй байна даа

Avatar

Нэргүй 2026-07-02 103.99.103.99

бас л захиалгат хэвлэл ээ гэж

Avatar

Del 2026-07-02 202.55.188.114

уул нь сайн мэргэжилтэн даанч ааваасаа болоод жоохон гадуурх маяг гараад байгаа юм байна гэхдээ ийм аав байгаагүй бол өндөр боловсрол эзэмшиж чадахгүй байсан шүү дээ

Avatar

Нэргүй 2026-07-02 66.181.177.173

XA XA UURUU NEWS.MN-D MUNGU UGUUD PR XIIGEED BGAAM UU ICHMEER IUM UXSENIUIX NI MERGEJLIIN BAKIR VE ZAILAA

Avatar

Зочин 2026-07-02 103.212.116.172

ийм өрвийсөн хүйтэн царайтыг хэн хүлээн зөвшөөрсөн гэж

Avatar

АВЛИГАЧИН аавын хүү 2026-07-02 66.181.181.191

Улаанбаатарыг гишгэх газаргүй болтол ширэнгэ босгоход М. ЭНХБОЛД гол үүрэгтэй. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хашаанд баоилга барих зөвшөөрөл М. ЭНХБОЛДООС эхтэй. ТҮГЖРЭЛТЭЙ хотын даргын хүү төв банкинд очно. ХУУЛЬ. Жирийн иргэдийн хүүхдүүд гадаадад ажлахаас өөр сонголт алга.

Avatar

зочинг 2026-07-02 103.14.38.75

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй
дүүргийн Иргэний хэргийн анхан
шатны тойргийн шүүхийн 2025
оны 03 дугаар сарын 31-ний
өдрийн 191/ШШ2025/02662
дугаар шийдвэр, Нийслэлийн
Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхийн 2025 оны 06
дугаар сарын 06-ны өдрийн 210/
МА2025/00999 дүгээр
магадлалтай, “Кэйш флов
финанс ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, “Айтүүлс” ХК-д
холбогдох иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч Ц.Баяртогтохын
гаргасан гомдлоор
Нэхэмжлэгчийн
:Б.Баттулга, Ж.Наранцэцэг бодь даатгал

Avatar

Ха 2026-07-02 124.158.104.206

Монголд супер мэргэжилтэн байхгуй, хэзээ ч байгаагуй. Харин супер хулгайч л гээч бий болчихоод байгаа юм даа.

Avatar

Нэргүй 2026-07-02 66.181.189.242

ваа ха ха, жирийн иргэдийн хүүхэд төв банкинд ажилладаггүй байгаа шүү. Төрийн санхүүжилттэй төв банкинд ажиллаж байгаа хүмүүс дандаа улс төрчдийн хамаарал байдаг ш дээ, судлаад үзээч

Avatar

х****а 2026-07-02 202.9.46.61

Түй зайл, хулгайч

Avatar

Нэргүй 2026-07-02 49.0.147.143

Уг нь би Сангийн яамнаас сурлага сайн гээд СЯ тэтгэлгээр сурсан даанч СЯ ажилд аваагүй шд. Дарга нарын хүүхдүүд 0 царайлаад ороод байдаг газар даа Монгол банк бас адилхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж