Улаанбаатар хот удирдлагуудыг сэлгэсний араас нийслэлийн харьяа байгууллага, орон нутгийн өмчит компаниудад халаа сэлгээ өрнөж байна. Тухайлбал, нийслэлд анх удаа хэрэгжиж буй бие даасан дэд төвийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж буй “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатарыг томилжээ.
Тэрбээр Орост их сургууль дүүргэсэн уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй нэгэн. “Эрдэнэс Монгол” компанид 2008-2010 онд уулын инженер, “Эрдэнэс тавантолгой” ХК-д 2010-2022 онд уулын инженер, төслийн удирдагч, ерөнхий инженер зэрэг удирдах албан тушаал хашжээ.
Улмаар 2022 онд нийслэлийн харьяа “Эрдэнэс баянбогд” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Баянзүрх дүүгээр 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.
Б.Мөнхбаатар үүний өмнө “Сэлбэ 20 минутын хот корпорац”-ын ТУЗ-д ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд ийнхүү Улаанбаатар хотод томоохонд тооцогдох иж бүрэн дахин төлөвлөлтийн төслийг гүйцэтгэх удирдлагаар томилогдсон байна.
Б.Мөнхбаатар 2.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай
Тэрбээр 2021-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 62 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 24 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг оффисын зориулалттай барилгатай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 2.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ.
Түүний хувьд туулах чадвар өндөр "Mercedes Benz- G 300" маркийн хоёр автомашинаа 600 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Тэрбээр газаргүй, малгүй, үнэт эдлэлгүй бөгөөд 10 сая төгрөгийн хадгаламжтай, 700 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр "Коллекшн центр" болон "Циркон майнинг" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
3,605.46






















































Нэргүй 2026-07-02 103.57.94.14
МАН-ын өсч яваа идэр хулгар юмаа !
б 2026-07-02 202.180.218.222
төрд орж хулнай хийж яана:
Зочин 2026-07-02 66.181.191.174
Хулгайчууд бүгд худлаа.Зайлуул.
Зочин 2026-07-02 103.212.116.172
бас л ямар хулгайчийн гар хөл юм бол тэрбумтан бна
Нэргүй 2026-07-02 43.242.242.59
Нянбактерийн санаачилсан энэ төслийг санхүүжүүлэхгүй гэсэн биздээ. наад ажлаа зогсоох хэрэгтэй. Иргэдэд газрыг нь буцаан өгч өгсөн мөнгөө авах нь зөв. хэрэгтэй зүйлд мөнгөө зарцуул.
цэвэрлэгээ хийгээрэй 2026-07-02 202.70.37.221
Нянбактерийн суганы үснүүд гээд баахан инженер менежер нэртэй луйварчид байгаа, бүгдийг нь цэвэрлээрэй. Төслийн удирдлага нэрээр ёстой мөнгийг хайр найргүй үрж байгаа хүмүүс тэнд байгаа
Ajillah 2026-07-02 202.9.46.61
Нэг хулгайчаа солиод нөгөө хулгайч нь..
Монгол 2026-07-02 202.126.89.187
Жирийн Ажлын Фронт нь Ур чадваргүй, Мэргэжилтэй Фронт нь Мэдлэггүй, Туршлагагүй бхад Монголчууд Хот Хороо байгууона гэж байхымууу….Гудамж талбай Зам харгуй Ногоон байгууламжынх нь байжуугаа байдал гэж үнэхээр өрөвдмөөр
Нэргүй 2026-07-02 103.11.193.222
Нийтээрээ амаараа ажил хийдэг болчихлоо.
Нэргүй 2026-07-02 27.123.212.86
700 сая төгрөгийн авилга авнаа гэсэн үг юм уу даа. Ккк уучлаарай. Үнэн ч байж болох юм, тэрийг нь яаж нотолдог юм бол гэж бодлоо.