Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2026.07.01/ танилцуулав.
Сангийн сайд З.Мэндсайхан:
– Засгийн газрын 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд "Rio Tinto"-той Оюутолгойн зээлийн хүү болон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу зээлийн хүүг эргэн харах хэлэлцээрийг амжилттай хийж дуусгалаа.
"ОЮУТОЛГОЙН БҮЛЭГ ОРДОО БҮРЭН ХЭМЖЭЭНД АШИГЛАХ ЁСТОЙ"
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
– Монголчууд Оюу толгойн бүлэг ордоо цогцоор нь, бүрэн хэмжээнд ашиглах ёстой.
1,500 метрийн гүнд байрлах энэ ордыг тусад нь, дангаар нь ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй тул нэгдсэн байдлаар ашиглах шаардлагатай.
Монгол Улс байгалийн баялгийн өгөөжөө Үндсэн хуульд нийцүүлэн авах зарчмаар ажиллана. Сая талуудтай зарчмын түвшинд тохиролцоонд хүрсэн бөгөөд одоо гэрээг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Менежментийн төлбөрийн хувьд өмнө нь Монгол Улс гурван давхар төлбөр төлдөг, нийтдээ 10 орчим хувьд хүрдэг байсан. Харин шинэ тохиролцоогоор үндсэн менежментийн төлбөрийг 3.95 хувь болгон бууруулж, нэмэлт хоёр төрлийн төлбөрийг бүрэн тэглэсэн. Төлбөрийн бүтэц энгийн болж, улсын санхүүгийн ачаалал буурсан. Үр дүнд нь 2.2 тэрбум ам.долларын зардал хэмнэгдэж, Монгол Улсад 1.5 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж бий болж, нийт дүнгээрээ 50 орчим хувиар буурсан.
3,605.46





















































Эдийн засагч-3 2026-07-01 202.21.121.234
Түүнээс гадна Хөрөнгө оруулалтын луйврын гэрээгээр Рио-с суутган тооцох бүх татварыг чөлөөлсөн учраас эд ингэж луувар хийх боломжтой болсон. Түүнээс биш Монгол Улсын татварын хуулийн дагуу Рио-н авч байгаа зээлийн хүү, менежмэнтийн төлбөр, бусад төлбөрүүдээс 20 хувиар суутган татвар авах, Оюу толгойн борлуулсан зэс, алтнаас өсөн нэмэгдэх АМНАТ /борлуулалтын орлогын 11-15 хувиар/ авч байсан бол бидэнд эрх өгөөж нь хавьгүй илүү байх байжээ.
Эдийн засагч-2 2026-07-01 202.21.121.234
Энэ оноос ногдол ашиг авна, тооцох аргачлалыг хэлэлцэж байна гэнэ. Ногдол ашгийг тооцож ядаад байх юм байхгүй. Оюу толгой ямар ашигтай ажиллана, компанид үлдээх тусгай зориулалтын нөөц, сангуудад үлдээх хэсгийг тохироод, үлдсэн ашгийг 34/66-н харьцаагаар хуваана. Гагцхүү Оюу толгойн ашигт нөлөөлөөд байгаа Рио луйвараар авч буй хүү, менежментийн төлбөр зэрэг зардал болон бусад зардлыг яаж тооцох вэ, хэрхэн хяналт тавих вэ, ачуулж буй баяжмалын хэмжээ, түүнд агуулагдаж байгаа зэс, алт болон бусад
Эдийн засагч-1 2026-07-01 202.21.121.234
Түүнээс гадна хүүгээс хүү тооцдог луйврын схемийг болиулав уу, өмнө үндэслэлгүйгээр тооцсон байж болзошгүй 6,0 тэрбум долларын хүүгийн өрийг хэлэлцэв үү, одоо Оюу толгойн балансад бүртэчээд байгаа 20.0 тэрбум долларын зээл нв бүгд Оюу толгойн төсөлд зарцуулагдсан уу, Рио-н буруушаас болж нэмж гарсан зардлыг санхүүжүүлсэн зээлийг хэн төлөх вэ гэхчлэн маш их зүйл тодорхойгүй байна.
Эдийн засагч 2026-07-01 202.21.121.234
Рио-н эдийн засгийн алуучдын эрхшээлд орж нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж байна даа энэ Засгийн газар. Огцруулах нь зүйтэй.Хөөрцөглөөд байгаа 7.9 хувь болгож төлөх зээлийн хүү нь Рио-н авч буй зээлээс даруй 3-4 хувиар өндөр багйаа юм. Харьцуулаад байгаа бондын хүү нь манай жижиг компаниудын анх удаа олон улсын зах зээл дээр гаргаж байгаа, арилжааны зориулалттай бонд юм шүү дээ. Гэтэл Рио ямар компани билээ, хэдэн хувийн хүүтэй мөнгө олон улсын зах зээлээс босгож яадах билээ.
Нэргүй 2026-07-01 202.126.90.131
шшш
сонгогч 2026-07-01 202.9.46.48
Баялагийн эзэн Монгол улс Рио тинтод ямар ч өр зээлгүй байх ёстой. 100% тэглүүл….Рио тинто хүчээр зээл тулган өгч, санаатайгаар өрөнд оруулж мөнгө хүүлж байна…Үүнийг зөвшөөрөх нь ЗГ өөрсдийнхөө тэнэгийг дэлхийд гайхуулж буй хэрэг, шившиг….!!! Оюутолгойн гүйлгээг монголын банкаар дамжуулж, хянаагүй тохиолдолд бидний өрийг тэд зузаатгасаар байгаад дуусгана… ЯГ ОДОО ЗОГСООЁ…
Нэргүй 2026-07-01 66.181.160.32
Оюу толгой дахь Рио Тинто-ийн 66%-ийг оросын олигарх Дерипаскад өгчих юмсан!! Тэгвэл манай "эх орончид" хэрүүл уруул хийхгүй санаа амарч, "цэнгэлийн манлай"-д хүрнэ дээ!!! Их хуцвал орос агаа нь пүд хийлгэчихнэ, гүйцээ!!!
Нэргүй 2026-07-01 59.153.113.228
алдаа оноотой ч , хараалгаж ерөөлгөсөн С. Баярцогтыг дурдах хэрэгтэй . Оюутолгойн гэрээ цаашид улам сайжирч үр өгөөжөө монголчуудад өгнө гэдэгт итгэлтэй байна
Нэргүй 2026-07-01 66.181.191.150
Энэ бол амжилт биш
Нийслэлийн иргэн 2026-07-01 103.10.22.128
Баялагийн эзэн, захиран зарцуулах эрхтэй эзэн нь байж хүнээс үнэгүй юм авах гэж байгаа аятай гуйлгаар ажил явуулах юм. Манай томчууд л дунд нь хөрөнгөсөн юм байх даа! Ажил хийх гэж гурилдах юм аа ? Газрын ховор элемент, цагаан алт зэрэг баялагаа ер нь манайхан ярихгүй юм байх даа ?
Amraa 2026-07-01 66.181.190.41
хуультай төрт ёсны арвин их уламжлалтөй улс шүү. ийм болохоор маш их хөөцөлдөж бдг бх, тэр хэддээ найдаад санааг нь зовоохгүй мах бензинээ үнэтэй ч хамаагүй очёрлоод авч бя гэж бодрж байтал та нар арөй л юмаа.
Amraa 2026-07-01 66.181.190.41
яагаад ийм байдал ийм удаан үргэлжснийг оылгох ухаан алга. арай ч дээ. Ямар засаг вэ. ????
Нэргүй 2026-07-01 66.181.187.42
зээлийн хүү төлж байна гэхээр харамсмаар юм даа, энэ нөхөд тодорхойхэмжээгээр урагшлууллаа, болж л байна. гэхдээ хэн ийм зээлийн гэрээний дөнгөнд , 7 жил гэсэн хавханд оруулах ийм хохирол бүхий гэрээн дээр гарын үсэн зурсан юм бэ, тэр албан тушаалтантай хариуцлага тооцох хэрэгтэй баймаар
Нэргүй 2026-07-01 66.181.187.42
өнөөдөр хэлэлцээ хийж зохих хэмжээгээр урагшлуулж байгаад амжилт хүсэе, уг нь нэг их бахархаад байх зүйл биш л дээ, ийм зээл гэсэн дөнгөнд оруулсан, 7 жил гэдэг хавханд оруулах гэрээнд гарын үсэг зурсан хэргийн эзэнд хариуцлага тооцооч, хэн гэдэг албан тушаалтай байгаа юм бэ, ер нь тэгээд зээлийн хүү төлж байна гэхээр харамсмаар юм аа
Нэргүй 2026-07-01 202.9.40.89
хитад хүнцэр манж хүнэнцэр явсн газр ерн их муу болдгийн бн гадаа там болжийн хамаг гол ус байгал сүйтгээд хүн тасласан байгалийн там болгж.
сонгогч 2026-07-01 202.9.47.8
Оюутолгой санхүүгийн хувьд Рио тинтогоос зээл авахгүйгээр ажиллах бүрэн боломжтой болсон . Гэтэ Рио тинто санаатайгаар зээл олгож, жүжиг тавьж мөнгө хүүлж байгааг таслан зогсоох ёстой…