ХЗДХЯ-аас боловсруулан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өнөөдрийн байдлаар нотариатын зарим үйлчилгээг авахын тулд иргэн заавал биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэх, олон төрлийн лавлагаа, тодорхойлолт гаргуулах, цаг хугацаа, зардал гаргах шаардлага хэвээр байсаар байна. Тиймээс уг хуулийн төслөөр нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийн эрх зүйн үндсийг бий болгож, иргэн тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг нотариатчийн ажлын байранд заавал биечлэн очихгүйгээр зайн гэрчлэлтээр авах боломжийг бүрдүүлэхээр тусгажаа. Ингэснээр үйлчлүүлэгч нотариат дээр очихгүйгээр нотартиатын үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэсэн үг юм.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Зайн гэрчлэлтийг нэвтрүүлснээр Иргэний хуульд заасан цахим хэлбэрээр хэлцэл байгуулах зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэх, нотариатын үйлчилгээг мэргэжлийн бус этгээд үзүүлэх эрсдэлийг бууруулах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх нотариатын үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх давуу тал бүрдэх боломжтой” гэдгийг тодотголоо. Түүнчлэн “Нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслөөр нотариатын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нотариатын үйлчилгээний хүртээмж, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний цахим шилжилтийг дэмжих, нотариатын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
Энэхүү хуулийн төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын зорилготой шууд уялдаж байгаа.
Улмаар иргэнийг цаасан баримтаас чөлөөлөх, төр болон мэргэжлийн үйлчилгээний давхардсан шаардлагыг бууруулах, нэг мэдээллийг нэг л удаа шаардах, үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжийг нэмэгдүүлнэ. Мөн иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилгыг нотариатын салбарт хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд нотариатын зарим үйлчилгээг илүү шуурхай авах, орон зай, цаг хугацааны хязгаарлалтаас үл хамааран цахим хэлбэрээр зайнаас үйлчлүүлэх, баримт бичгийн бүрдүүлэлт, лавлагаа, хуулбарын давхардлыг бууруулах боломж бүрдэнэ. Түүнчлэн нотариатын үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл, мэдээллийн аюулгүй байдал, мэргэжлийн хариуцлага, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоо сайжирна гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан тодотгож байна. Нотариатын үйлчилгээ нь зөвхөн баримт бичиг гэрчлэх уламжлалт хэлбэрээс цахим баталгаажуулалт, мэдээллийн найдвартай солилцоо, иргэнд ойр үйлчилгээний шинэ шатанд шилжих боломж ийнхүү бүрдэх юм.
3,605.46

ИРГЭН 2026-07-01 103.168.34.168
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭГДЭЖ ТУН УДАЛГҮЙ АХИН ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН АХИН МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГА УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ УДАА ГАРГАЖ БАЙХАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨХ ЁСТОЙ БАЙТАЛ ЯМАР УЧРААС ЦЭРГИЙН ДЭ
ЛЛЛ 2026-07-01 103.168.34.168

Нэргүй 2026-07-01 103.168.34.168

Кккккк 2026-07-01 59.153.114.177
Жишээ нь ямар үйлчилгээ вэ?
Нэргүй 2026-07-01 103.99.103.99
өөрийнх нь бизнестэй өрсөлдөгч хувиараа бизнес эрхлэгчдийг ашиг сонирхлынхоо төлөө хэрхэн тамлаж байгааг мэдэх. Яаж ингэж хэлэх, хийх нь эрс өөр байдаг юм бол
Нэргүй 2026-07-01 103.57.94.14
САмарсайханы ганц хийсэн ажил нь Усгүй Усан оргилуур л байх шив дээ, тэр нь их сайн юм болсым байлгүй дээ энэ нөхөр сайдаас сайдын суудалруу л нисээд байх юм.
Нэргүй 2026-07-01 66.181.161.231
Болж байна шүү дээ. Нотариат гэж ажлийн садаа