Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар шийдэж, хүртэх өгөөж нэмэгдсэн гэж танилцуулсан. Энэ танилцуулгад Ерөнхийлөгчөөс эхлээд Засгийн газрын тэргүүн, сайд нар, тэдний хүрээлэл хамгийн их алга ташицгаав. Баярлаж хөөрсөн сайд дарга нар хэлэлцээрт хэрхэн сэтгэл зүтгэлтэй оролцож, ямар нэг гавьяа байгуулсан талаараа гайхуулцгаалаа.
Гэвч Үндсэн хуулийн дагуу энэ удаагийн хэлэлцээрээр монголчууд нийтээрээ юу хүртэх нь ойлгомжгүй хэвээр байна. Тухайлбал, “Онтрэ”-гийн ордын лицензийг ямар нөхцөлөөр “Оюутолгой” компанид эзэмшүүлэх, Монголын татварын газраас “Оюутолгой” компанид тавьсан 1.4 их наяд төгрөгийн татварын маргааных хэрхэн шийдвэрлэх зэрэг хэлэлцээрийн зайлшгүй нэгэн хэсэг байх ёстой асуудлууд хойш тавигдав.
- Оюутолгойн бүлэг ордын томоохон хэсэг “Онтрэ”-гийн лицензийг хөрөнгө оруулагч талд ямар нөхцөлөөр эзэмшүүлэхээр болсон гэдэг мэдээлэл бүрхэг үлдэж байна. Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтрэ ресурс” компанийн мэдэлд “Шивээ толгой” (MV-015226), “Жавхлант” (015225) нэртэй тусгай зөвшөөрлүүд бий. “Оюутолгой”-н лицензийн талбайтай хил залгаа эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд бүлэг ордын нөөцийн зэсийн 24, алтны 42 , мөнгөний 29, молибденийн металлын 94 хувь байгаа гэдэг урьдчилсан мэдээлэл бий. Нарийвчилсан тохиолдолд энэ нөөц өсөх боломжтой. Компани хороонд хийсэн гэрээний дагуу олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70:30, 560 метрээс доош бол 80:20 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ. Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ "Туркойз хилл ресурс" компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн байдаг. “Онтрэ”-гийн ордын талаар эцсийн шийдвэрийг УИХ гаргах хуультай. УИХ шийдвэр гаргахдаа, “Онтрэ”-гийн 20-30 хувийн ашгаас 34 хувийн ашиг хүртэх, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулах сонголт хийх юм. Дээр нь “Оюутолгойн”-н хүртэх 70-80 хувийн өгөөжийн 34 хувь нь Монголын талд автоматаар ногдоно. Ерөнхий сайд Н.Учрал тус ордын гэрээ хэлцлийг албан ёсоор эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлэх санал боловсруулж, УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт даалгаж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ энэ удаагийн хаалттай хэлэлцээрийн цаана “Онтрэ”-гийн эзэмшиж буй ордоос ашиг хуваах хувилбар хэдийнэ зурагдсан байх магадлалтай. Засгийн газраас аль хувилбарыг сонгож, УИХ-д оруулахаас бүх зүйл шалтгаална.

- Оюутолгойн орлогыг дагасан татварын маргаан. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэлх 17 жилийн турш ухаж гаргасан нийт зэсийн баяжмал, алтны агууламжийн хэмжээг ямар нэг маргаангүйгээр тодорхойлж гаргах ёстой. Оюутолгойн ордын баталгаатай тогтоогдсон нийт нөөц 34 сая тонн зэс, 1800 тонн алт гэдэг. Энэхүү нөөцөөс чухамдаа 17 жилийн турш хэдний хэмжээний тонн зэсийн баяжмал, алт олборлосон гэдгийг Монголын тал хамгийн түрүүнд олж мэдэх ёстой. Үүнийг заавал ил тод болгох ёстой. Ингэснээр Монголын тал өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслөөс хэдий хэмжээний бодит орлого олох боломжтой байсныг мэднэ. Оюутолгой төслийн орлого өнгөрсөн хугацаанд маш будилаантай явж ирсэн. Тиймээс Монголын татварын алба араас нь хөөцөлдөж акт тавьдаг. Одоогоор 1.4 их наяд төгрөгийн татварын маргаан байгаа бөгөөд үүнийг Оюутолгой хүлээн зөвшөөрдөггүй. Улмаар Лондоны Арбитрийн шүүх хүрэх шаардлага тулгадаг. Энэ удаагийн хэлэлцээрээр энэ асуудлыг эцэслэх өндөр хүлээлт байсан ч үр дүнд хүрээгүй учраас дурдалгүй орхисон бололтой.
Долоон сар үргэлжилсэн энэ удаагийн хэлэлцээрээр шийдсэн асуудлууд нь:
- Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэв.
- Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-аас 7.9 болгож, 2.5 хувиар бууруулсан. Зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наядыг хэмнэсэн. Монголын талын хүртэх өгөөж 8 их наядаар нэмэгдлээ.
- Оюутолгой төслөөс хүртэх ногдол ашгаа 2026 оноос авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрлээ.
- Ингэснээр, Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ гэж Засгийн газар танилцуулсан.
Гэхдээ Ерөнхий сайд амаараа хэлсэн эдгээр мэдээлэл цаасан дээр хэрхэн бууж, 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалт болон 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд ямар өөрчлөлт оруулан, хүчин төгөлдөр болох нь ойлгомжгүй үлдэж байна. Энэ талаар Монголын хэвлэлүүд Засгийн газраас чиглүүлсэн нэг талын мэдээлэлтэй байгаа бөгөөд гаднын хэвлэлүүдээр зарим нэг байр суурь гарч эхлэв. Тухайлбал, Английн “Financial times” сонины цахим хувилбарт “Рио тинто 18 тэрбум ам.долларын зэсийн уурхайн төсөл дээр Монгол Улстай санхүүгийн шинэ тохиролцоонд хүрлээ. Гэвч энэ удаагийн хэлэлцээр эцсийн шийдэл байх боломжгүй. Монгол Улс Оюутолгойн 34 хувьдаа ногдол ашгаа хэзээнээс авах нь тодорхойгүй хэвээр байна. Анх 2017 оноос ногдол ашиг хүртэнэ гэж тооцож байсан бол далд уурхайн өртөг өсөж, хугацаа хойшилсны улмаас 2037 он болж хойшилсон. "Рио тинто" ногдол ашгийг урагшлуулах талаар дурдсан ч тодорхой хугацаа амлаагүй байна. Мөн "Рио тинто" Монголд 2021-2022 оны татварын тооцоололтой холбоотой 450 сая ам.долларын татварын маргаантай байгаa. Энэ асуудал шүүхийн шатанд үргэлжилж байгаа” зэрэг агуулгыг дурджээ.
3,605.46






















































ХУУЛЬЧ 2026-07-01 202.9.46.86
ЯМАРЧ БАЙСАН ЭНЭ УДАА МОНГОЛЧУУД ЯЛСАН. ГУЙЛГА,АВИЛГААСАА АНГИЖИРХААС ШИЙДЭЖ ГЭЖ ОЙЛГОСОН ШҮҮ .,,,,ХАРИН ХЭЛЖ ТОХИРСОНДОО ХҮРДЭГИЙГ ҮЗЭХ ҮЛДЭВ .
Нэргүй 2026-07-01 66.181.178.123
Ман Ан монгол улсаа хөгжүүлж ард түмнээ хангалуун байлгах хүсэл түй ч байхгүй дээ илбэнд нь хууртаад баярлаад байх хэрэггүй дээ маш муу буруу хүмүүс төрд байх ямар хортой гай балаг ихтэй нь 90оноос хойш оюутолгойг үзгэлсэн үeийн төр засагт байсан муу ёруудаас үүдэлтэй
Нэргүй 2026-07-01 103.57.94.14
Энд сэтгэгдэл бичсэн гахайнууд ёстой гуйлагачин заяаны бэртэгчингүүд юмаа !
Гадаах нь гэртээ ороогүй, гэртэх нь гэдсэндээ ороогүй заяа муутнууд л ингэж царай алдаж, цавиа хавчиж байд гийм доо !!!
Алтан загасны эмгэнүүд…..
Нэргүй 2026-07-01 202.126.91.26
Oyu Tolgoig- л ТОЙРУУЛЖ ДАХИН2 МӨЛЖӨӨД БАЙХЫН…АНХ ОЮУ ТОЛГОЙГ САНААЧИЛСАН ХҮМҮҮС МОНГОЛЫН ИХ БУЯН ЗАЯАТАНГУУД ЮМААА……ЭНЭ ЦАГИЙН УЛС ТӨРЧДӨД ШИНИЙГ САНААЧЛАХ, БҮТЭЭХ, ХИЙХ ЧАДВАР АЛГА ШИГ
Нэргүй 2026-07-01 202.9.40.169
Хужааманжууд 40 жил хангалтай хулгайж шааж хулгайч цусчаа биздээ.
Нэргүй 2026-07-01 202.9.40.169
Хужааманжууд өвг дэйдсийн үлдээсн баялг гэж шаажийн.монглын баялг хужааманжуудд ямар хамаа бн аа монглд орж ирж хулгаылж эзлчээд.
Мөн үү. 2026-07-01 202.126.91.26
Найрлаад Амраад Идэж Уугаал Гадаад , Дотоодоор Гулиалаад, Гомдоллоод л Бэлэн Сайхнаас нь хэлэд зүгээр суугад бхаар Бэхжээд бдаг ТУСГААР ТОГТНОЛ, Хулгай Хийж Худлаа Ярьж Хууль Стандарт бүхнийг Зөрчөөд л бхаар Дэвжээд бдаг АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ гэнэ.
Нэргүй 2026-07-01 202.126.89.208
Зээл нэртэй Тив дамнасан луйварчдын урхинд орж их өрөнд унасаар. Монголын цэвэр ашиг 60% хүрэхгүй нь тодорхой болсон тул Рио цаашид ажиллах эрхгүй. ЗГ энэ талаар үр дүнтэй ажллаж байгаа ч зорилгодоо бүрэн хүрэх болоогүй. Гадагш зугтсан үүний буруутнуудаа авчраач
Нэргүй 2026-07-01 66.181.189.184
zeel gedgee odoo boliiiiiiiiii
Инженер 2026-07-01 202.9.47.49
учрал гэгчийн толгойлсон засгийн газар гэх агсуу сараанагуудыг үтэр түлгэн огцруулж эх орноо аварьяа
зочин 2026-07-01 66.181.184.121
Асар их хөрөнгийг хүүтэй нь хамт тодорхой хугацаанд буцааж өгөх нөхцөлтэйгөөр гадаадаас зээлж энэ том үйлдвэрийг босгож байна, Зээл буцааж төлөх гэх мэт маш олон асуудал буцалж байна, Ямарч хөрөнгө оруулалт эхний ээлжинд зээл төлөхийг онцгой анхаардаг, Нийт зээлийн 30,д хувь нь манай засгийн газрынх гээ биз дээ, Хэт бүү улс төрж, Эх оронч дүр эсгэж, бусдыг хуурч ашиг хонжоо бүү хай Төр хамтран барьж байх үед энэ асуудлыг УИХ-аар оруулж шийдсэн,Харин сая нэг чухал асуудлыг ярилцаж шийдсэнд талрах
Нэргүй 2026-07-01 103.229.120.245
1800 ТОНН АЛТ ГЭДЭГ БОЛ МОНГОЛЫГ ДЭЛХИЙД 3-4-Т ОРУУЛНА ШҮҮ ДЭЭ. ТЭДНИЙ АЛТ 3-4000 ТОНН БАЙДАГ. МОНГОЛЧУУД АА, ҮҮНИЙГ БҮҮ МАРТ!!!!!!!!
Нэргүй 2026-07-01 59.153.113.207
Түрүүчийн төр засгийн гай балаг бузар нь яая гэж байхад одоогийн гай балаг бузар нь хэзээ ил болох болдоо Хошгоруулж хөөргөж худлаа баярлуулж юу хийж байгаа бол ямар өр бас гарч ирэх бол
Морио уяад дэлээ хайчил 2026-07-01 66.181.165.234
Англи эр Учка баачкануудад тархи дуулна гэж байдаггүй юмаа.нэгийг хассан бол нөгөөг нэмдэг байхгүй юу
сонгогч 2026-07-01 202.9.47.8
Оюутолгой санхүүгийн хувьд Рио тинтогоос зээл авахгүйгээр ажиллах бүрэн боломжтой болсон . Гэтэ Рио тинто санаатайгаар зээл олгож, жүжиг тавьж мөнгө хүүлж байгааг таслан зогсоох ёстой… Менежментийн төлбөр гэгч дээрмийг үгүй хийх ёстой….
Нэргүй 2026-07-01 122.201.31.135
neg lnsejigtei bgaad bn aa
Нэргүй 2026-07-01 202.126.88.115
хачин гажиг түрүйний бөөс х***а манж пздагууд толгойдигарцн худлаа монгл болж жүжглсн хужөөманж пздагууд.
Нэргүй 2026-07-01 103.168.34.249
Рио тинто"-Г ХӨӨЖ ГАРГААЧЭЭ… ЭСВЭЛ МОНГОЛЧУУДАА ЗЭВСЭГТ БОСЛОГО ГАРГАЯ…
Нэргүй 2026-07-01 66.181.160.32
Ганц гялайх гадны хөрөнгө оруулагчаа тал талаас нь дээр доргүй гоочилсоор хөөж гаргах нь дээ?!! Оронд нь оросын олигарх Дерипаска ороод ирвэл монголчуудыг уурхайд ойртуулах ч үгүй, уулзаж хэлэлцээ хийх ч үгүй, холоос загнаж xөөгөөд хавьтуулах ч үгүй санаа амар болно доо!!!