УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр /2026.07.01/ Оюуmолгойн асуудлаар мэдээлэл өглөө.
-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдсанаас хойш нийт 17 жил боллоо. Яг долоон сарын өмнө УИХ-аас хянан шалгах түр хороо байгуулагдаад, олон нийтийн гурван өдрийн сонсголыг хийж, Оюутолгойн асуудлыг бүгдээрээ ойлгож авсан. УИХ-аас 120 дугаар тогтоол гаргаж, Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар 100 хоногтоо багтаад хэрэгжүүлж, түүхэн хэлэлцээр хийсэнд баяртай байна. Энэ дээр хэд хэдэн асуудал байгаа. Бид 120 дугаар тогтоол дээр шийдлээ маш ойлгомжтой хийсэн.
Бидний ногдол ашиг авахгүй байгаа үндсэн шалтгаан бол зээлийн өндөр хүү.
Зээлийн хүүг 2.5 хувиар бууруулсан. Цаашдаа өдөр тутам тоологдох зээлийн хүү тэр чинээгээрээ буурна. Нөгөө талаар тэр чинээгээрээ өгөөж гэж тооцож болохгүй. Зээлийн хүүг багасгана гэдэг бол зардал багасна гэсэн үг. Зардал багасаж байгаад ногдол ашиг авах хугацаа наашлах тооцоог гаргах ёстой гэсэн үг. Бидний нэгдүгээрт хийх ёстой зүйл ногдол ашиг авах юм. Энэ ондоо 7.5 тэрбум ам.долларын орлоготой ажиллаад, үүнээс урсгал нь 5 тэрбум байна. Бид 5 тэрбумын 34 хувьд ногдох ашгаа авахаар тооцоход, 1.7 тэрбум ам.доллар буюу 6 их наяд төгрөг авна.
Бид 6 их наядаа ногдол ашгаар энэ жилдээ багтаад авч чадах юм бол үнэхээр том алга ташилт болох ёстой. Ногдол ашиг авах эсэхээс бүх зүйл хамаарна. Мөн “Онтрэ”-гийн лиценз дээр хэлцэл явахаар болж байна. “Онтрэ”-гийн хэлцлийг маш анхааралтай ажиглах ёстой. “Онтрэ”-гийн хэлцэл Монгол Улсын түүхэн гурав дахь хэлэлцээр болно. Бид болон бидний үр хүүхэд цаашдаа Оюутолгойн бүлэг ордноос хэр хэмжээний үр өгөөж хүртэх вэ гэдгийг үндсэндээ тодорхойлох хамгийн том зүйл болж байна гэсэн үг. “Онтрэ”-гийн хэлцэл Монголын талд эрх ашгийг хангасан ёстой. Хэлцэл 120 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болоод өгөгдсөн. УИХ-д ямар байдлаар орж ирэхийг бид анхааралтай ажиглах ёстой. Энэ “Онтрэ”-гийн асуудал дээр зэсийн АМНАТ яригдана. Яг энэ цаг мөчид “Онтрэ”-гийн өнөө маргаашгүй эхлэх Засгийн газрын шийдвэр нь гарчихсан байхад зэсийн АМНАТ-ийг бид бууруулна гээд Эдийн засгийн байнгын хороогоор хоёр цагийн дараа орох гэж байна.
Хэсэг бүлэг нөхдүүд энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргаад явж байна. Энэ бол байж болохгүй зүйл юм. Хэдэн тэрбум ам.долларын үр дагавартай хэлцэлд орох гэж байхад зэсийн АМНАТ-өө бууруулчихдаг. Хэний талд ямар шийдвэр гаргах гээд байгаа юм. Энэ дээр бас бүгдээрээ анхааралтай ажиглах ёстой. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор ороод, чуулганаар өнөөдөр багтаж орох гэж байна. Бид Оюутолгой дээр шийдвэр гарлаа гээд хамаг анхаарал тийшээ явж байх хооронд иймэрхүү зүйлүүд явж болохгүй. Дүгнээд хэлэхэд долоон жил тутам зээлийн хүүг ярьдаг байсан бол гурван жил болох гэж байна гэдэг сайн хэрэг. Гурван жил дотор эдийн засгийн олон зүйл өөрчлөгдөнө. Бид ч гэсэн дараа дахин хэлэлцэх боломжтой болж байна. Тэгэхээр энэ бол дэвшлүүд юм. Цаашдаа Монгол Улсын үр өгөөж, хөрөнгө оруулагч анх амласан 120 дугаар тогтоол дээрээ бичсэн 53 хувь нь үр өгөөждөө хүрэх гэдэг рүү бүх зүйл чиглэх ёстой. Ямар ч байсан Н.Учралын Засгийн газар түүхэн хэлэлцээр хийхэд ойртуулж байна. Энэ болтол анхаарал хаашаа ч саринаж болохгүй. Бид бүх зүйлийг анхааралтай ажиглаж, шаардлагатай үед Засгийн газарт ташуур болоод явах болно.
Оюутолгой төсөл дээр одоогийн байгаа 34 хувийг рояалтигаар орлуулна гэдэг бол тэнэглэл.
Яагаад гэвэл бид ногдол ашиг авах гээд байгаа. Ногдол ашгийн 1.7 тэрбум доллар хүртэл авах боломж байхад рояалтигаар орлуулна гэдэг буруу. Харин “Онтрэ” дээр 34 хувийн авах юм уу, АМНАТ-аар орлуулах уу гэдэг дээр Засгийн газар тооцооллоо бодох ёстой . Рояалтигаар орлуулахаар зэсийн АМНАТ яригдана. Зэсийн АМНАТ ярихаар бид хэлэлцлийнх нь өмнөх өдөр бууруулж болохгүй. Тийм учраас бид анхаарлаа хандуулах ёстой. Цаашдаа бид 120 дугаар тогтоолд үндсэндээ амилах ёстой гэв.
3,605.46






















































Зочин 2026-07-01 103.57.93.105
ОНТРА ДЭЭРЭЭ АМНАТАА 68 ХУВИАР ТООЦОЖ АВДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ….
Зочин 2026-07-01 103.145.234.36
Амжилт залуу минь
Нэргүй 2026-07-01 103.212.119.222
энэ дружба с** бас сайхан поп гар шүү
Хуульч 2026-07-01 202.9.40.199
Хулгайчид энэ гишүүний эсрэг их юм бичлээ гээд, ард түмэн та нарын санааг мэднээ. Бүү андуур, Батнайрамдал гишүүнийг бүгд дэмжиж байгаа шүү.
Нэргүй 2026-07-01 103.57.94.14
Ховдын захчин торгуудын шоохууз дээд удмаа татаад Хятадад их талтай лүд байх оо, Оюу толгойг Риогоос салгавал дараа нь х***а нар л хуснаа гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж бгаа, ер нь ч тийм л санаатай муу дунгаан биз !!!
Нэргүй 2026-07-01 202.126.88.187
МАН-ын энэ шоохуузыг өөрийг нь хэлэлцээрт оруулаач,
юу ч болсон л чамлаж байдаг яасан янзын гуйлгачин сэтгэхүйтэй хар шааран бэ ?!
сонгогч 2026-07-01 202.9.47.8
Оюутолгой санхүүгийн хувьд Рио тинтогоос зээл авахгүйгээр ажиллах бүрэн боломжтой болсон . Гэтэ Рио тинто санаатайгаар зээл олгож, жүжиг тавьж мөнгө хүүлж байгааг таслан зогсоох ёстой…Бүх өр зээлийг 100% тэглүүлэх ёстой…….Онтрэг яаран сандран эхлүүлж, АМНАТ- г яаран хэлэлцүүлэх гэж зүтгэж байгаа нь сэжигтэй байна….!!! 2 дахь Оюутолгой болох вий…..!!!
Нэргүй 2026-07-01 202.126.88.117
6 их наялын ноогдол ашгаа аваад ажил хийхгүй, цай уухгүй зөвхөн архи уугаад хэвтчихнэ хөөхөн үү
Нэргүй 2026-07-01 43.242.242.59
Дубайн гэрээ хийсэн Ч.Сайханбилэгийн лай ланчигийг ард түмнээрээ үүрч байна. Дубайн гэрээг олон улсын шүүхээр оруулж цулах хэрэгтэй
Нэргүй 2026-07-01 103.57.94.14
Тэгвэл Монгол Улс сүйрэнэ шүү дээ !
Чи сүйрүүлмээр бна уу ?!