Малчин өрхийн хүүхдийг нэг болон хоёрдугаар ангид нь эцэг, эхийнх нь хүсэлтээр зайнаас хичээллүүлэх хуулийг УИХ-ын гишүүн Р.Сэддорж санаачилсан. Энэ хуулийн төслийг зургадугаар сарын 26-ны өдөр УИХ хэлэлцэхийг нь дэмжсэн. Улмаар зарим гишүүд боловсролын тэгш бус байдал бий болно гэж үзэж буй. Тэгвэл Ньюс агентлаг өнөөдрийн VS буландаа талуудын байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж
Малчдын хүүхэд сургуульд ороход гэр бүлийн хүний нэг нь заавал дагаж сургахаас өөр аргагүй. Хөдөөгийн айлын амьдрал хоёр хуваагдаж, нэг хэсэг нь хөрөнгөө харж хөдөө гэртээ үлдээд, нэг нь хүүхдээ харахаар сумын төв ордог. Үүнээс болж гэр бүл салалт, архидалт, өрх толгойлсон эцэг эхийн асуудал гардаг. Тийм учраас Сургуулийн өмнөх боловсролын болон Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зургаа, долоон настай хүүхдүүдийг гэрээр сургах сонголттой болгох хуулийн төсөл санаачилсан. Ерөнхий боловсролын сурагчид 12 жилийн системд ороод 20-иод жил боллоо. Энэ хугацаанд засаж, сайжруулах шаардлагатай зүйлүүд маш их гарлаа. Тиймээс Боловсролын хуульд зайлшгүй өөрчлөлт хийх хэрэгтэй. Тодруулбал, малчдын хүүхдийг нэг, хоёрдугаар ангид нь буюу зургаа, долоон насанд нь хувилбарт сургалтад хамруулна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр ангид элсэж буй малчны хүүхдийг есдүгээр сарын 1-нд сургууль нь бүртгэнэ. Ингээд хүүхдийн гэрт тэтгэвэрт гарсан багш нар очиж хичээлийг нь заана. Үүнийг багийн дарга нар хариуцна. Товчхондоо төрөөс хүүхдийг сургахад эцэг эхэд нь тусална. Гэхдээ эцэг эх нь танхимаар сургаж болно. Харин боломжгүй гэр бүлд нь зайнаас сургах боломжийг л олгож байгаа юм. Зайнаас сургах хөтөлбөрийг Боловсролын яам хариуцаж, яаж, хэрхэн сургахыг хариуцна. Хоцрогдол байлгахгүй байх тал дээр анхаарна. Дээрээс нь эцэг, эх илүү анхаарал хандуулах нь чухал.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
Нэгдсэн чуулганаар нэг асуудлыг кноп дараад шийдэх гэж байна. Тодруулбал, малчны хүүхэд гэсэн ялгаа гаргаж байна. Хоёрдугаарт бага ангийн хүүхдийг зайнаас сургах шийдвэр гаргах гэж байна. Хөдөөгийн амьдрал цаг наргүй байдаг. Гэтэл нэмээд хүүхдэдээ хичээл заах эрхийг олгож, төр үүрэг хариуцлагаас зугтаж байна. Төвийнхөн нэг, хоёрдугаар ангийн хүүхдийнхээ хичээлийг ажлаа тараад очиж хийлгэх гэж яаж зовдог билээ дээ. Энэ бол зөв бодлогын шийдэл биш. Covid-19 цар тахлын сургамжийг мартаагүй байх гэж бодож байна. Цар тахлын улмаас үүдсэн олон асуудлаа бид одоо хүртэл шийдэж чадаагүй байгаа. Тэр үр дагаврын төлөөсийг бид маш их үнэ цэнээр төлж байгаа. Ялангуяа эцэг эхчүүд маань нэг, хоёрдугаар ангийн хүүхдээ цахимаар сургах гэж ямар зүйлсийг даван туулсныг эргэн санах ёстой. Тэр дундаа малчны нэг, хоёрдугаар ангийн хүүхдийг гэрээр сургах нь гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хадгална гэдэг үндэслэл хэлж байна. Ийм ядмаг байдлаар бид гэр бүлийн асуудлыг шийдэхгүй. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байна.
3,605.46




















































чагнаа 2026-07-01 103.229.122.98
Монголын боловсролын тогтолцоог нугаслах, малчидын хүүхэдийг багаас нь боловсролгүй харанхуй болгох гэсэн зорилго гэмээр ч юм-уудаа.Гэрэл цахилгаан. цахим боловсрол… гээд цөм хангалттай болчихсон хэрэг уу?
Зочин 2026-07-01 103.168.34.216
малчны хүүхэд гэж тусад нь хууль гаргаж , эрх зүйн орчноор ялгаварлах нь зөв юм боловуу даа.
мммм 2026-07-01 103.229.121.151
хүн ард түмэнгүй бол улс мөхнө.
малчины хүүхэд цагдаагын хүүхэд ажилгүй иргэний хүүхэд бүгд хүүхэд л бол хүүхэд. Хүүхдэд ээлгүй Монгол Улс орон. Утгагүй шийдвэр хууль. 3 сая иргэнд 126 УИХ гишүүн маш их даргатай даргын 65 саяаас 6 сая төгрөгний цалин 36 хүнээс 3 хүний цалинтай тэнцдэг. Баян ядуугийн ялгаа илт гараад эхэлчихсэн. Боловсролын түвшин ч гараад ирчихсэн. Энэ их дарга нараа цөөлүүл таарна,
зочин 2026-07-01 66.181.184.121
Хөдөөний хүүхдүүдийг сургуулиуд байранд авч,хооллож ундлан сургаж болоод л байсан, Одоо яагаад болохоо байв, Зайнаас сургах гэгч бол бүтэхгүй,Зохих төвшины мэдлэг олж чадахгүй, Гэр бүлийн хэн нэгэн нь хүүхдээ дагаж сумын төвд суурьших нь бүүр ч хүндрэлтэй өчнөөн зөрчилтэй юм байна,
Kraken 2026-07-01 43.228.129.68
Малчдын хүүхэд гэсэн тусдаа ангилал бий болгох нь дээ. Тэгээд үе тэнгийн бусад хүүхдээсээ хоцрогдсон.
Нэргүй 2026-07-01 27.123.212.86
Тэгш боловсрол эзэмшүүлэх бодлогын зөрчил үүсэх нь дээ. Малчны хүүхэд ч гэсэн үе тэнгийхэнтэйгээ адил мэдэх ёстой зүйлээ мэдэх эрхтэй баймаар юм. Малчин хүн ч ялгаагүй амьдралдаа технологи ашиглаж сурах хэрэгтэй ш дээ.
Нэргүй 2026-07-01 103.242.47.254
Боловсролын салбараар хэн дуртай нь тоглох хэрэггүй. багш гарыг нь барьж зүглүүлж үсэг бичигт тайлагдах суурь бий болдог хүүхдүүдийг онлайнаар сургана гэдэг тэр чигээрээ хорлол, бичиг үсэггүй үе бэлтгэнэ, ийм хүүхдүүд 3 ангидаа орж ирээд хоцрогдоно, бусад хүүхдийг хойш нь татна багш ахиад 1-р ангийн хичээл заах хэрэг гарна. энэ нөхөр Өмнөговийн засаг байхдаа биеийн тамирын багш, бөх ухаантай амьтадын хүүхдүүд сургуулийн захиралаар тавьсан үр дүн нь одоо Өмнөговийн хүүхдүүд ЕШ-д 22-р байрт байна.
Нэргүй 2026-07-01 103.212.118.60
яамаар ч юм дээ зайнаас сургаж баахан боловсрол гүй малчин бэлдэх санаа юм бишүү.Тэгээд 6 настай төв рүү явуулахаар ээж нь дагаж яваад ингээд гэр бүл янз бүрийн асуудал үүсээд байдаг.Ерөөсөө АН ЫН ГАНТӨМӨР БА ОЛОВСРОЛЫН САЙД БАЙХДАА МАШ ТОМ АЛДАА ХИЙСЭН НЬ 6 НАСТАЙ СУРГУУЛЬД ОРУУЛАХ хууль байсан байнаа.Өмнөд Солонгос,Хятад 7 настай сургуульд оруулж 18 настай төгсдөг.Хүний нас уртасч байхад 6 хан настайгаас нь яарч сур гэж загнаж шахах нь маш буруу бодлогогүй зүйл хийсэн бн
Нэргүй 2026-07-01 103.212.118.60
Солонгос,Хятадад 7 настай орж 19 настай төгсөөд хүүхэд залуус нь дэлхийд өрсөлдөх боловсрол эзэмшээд болоод бн .манайх 6 тай орлоо гээд ахисан зүйл алга харин ч мэдлэггүй хүүхэд олшроод бга.нялхаас нь сургууль гэдэг бол энэ гэж хашрааж шийтгэл шиг ойлгуулж сургуульд дургүй болгож бн. 6,ба 7 настай хүүхдүүд маш их зөрүүтэй байдаг