Үндэсний аудитын газраас 2025-2026 онд онд гүйцэтгэх санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн аудитэд хийсэн шалгалтаа олон нийтэд ил болгов. Бид “Төрийн мөнгө уйлдаггүй” сэдвийн дор аудитын тайланг цувралаар хүргэж буй. Өмнө нь бид “Төрийн мөнгө уйлдаггүй-I, II” цувралыг хүргэсэн билээ. Бид энэ удаад төсвийн ерөнхийлөн захирагч нарын гадаад томилолт, гадаад арга хэмжээний зардлыг хүргэж байна. 2025 онд 53 төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 445 байгууллага хамрагдсан бөгөөд нийт 5169 удаад албан томилолтын арга хэмжээнд 97,539.2 /97,5 тэрбум/ сая төгрөгийн төсөв баталж, 4357 арга хэмжээнд 74,300.7 /70,3 тэрбум/ сая төгрөг зарцуулсан байна.
Үүнээс улсын төсвийн 32 ерөнхийлөн захирагчийн харьяа 304 байгууллага 3461 гадаад албан томилолтын арга хэмжээнд 65,071.6 /65 тэрбум/ сая төгрөгийн төсөв зарцуулсан байна.
Гадаад хэргийн сайдын багц 29,609.5 /29,6 тэрбум/ сая төгрөг, Зам тээврийн сайдын багц 9,665.3 /9,6 тэрбум/ сая төгрөг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 5,344.4 /5,4 тэрбум/ сая төгрөг, УИХ-ын дарга 3,838.3 /3,8 тэрбум/ сая төгрөг, Сангийн сайд багц 2,765.3 /2,7 тэрбум/ сая төгрөг зарцуулсан нь нийт зардлын 78.8 хувийг эзэлж байна.
УЛСЫН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ГАДААД ТОМИЛОЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ:
- Эрчим хүчний сайд-92
- Эрүүл мэндийн сайд-51
- Эрүүл мэндийн даатгалын сан-62
- Эдийн засаг, хөгжлийн сайд-162
- Шүүхийн сахилгын хороо-1
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга-1
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайд-68
- Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах хороо-2
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд-113
- Хүний эрхийн үндэсний комисс-20
- Хууль зүй, дотоод хэргийн сайд-112
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд-44
- Үндэсний статистикийн хорооны дарга-1
- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч-19
- Төрийн албаны зөвлөлийн дарга-4
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд-38
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга-11
- Сангийн сайд-76
- Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд-2
- Монгол Улсын Шадар сайд-38
- Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга-8
- УИХ-ын дарга-87
- Монгол Улсын Ерөнхий сайд-42
ЗГХЭГ-307 - Зам тээврийн сайд-475
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд-35
- Гадаад хэргийн сайд-1019
- Боловсролын сайд-471
- Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд-30
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд-62
13 БАЙГУУЛЛАГА ТУШААЛ, ШИЙДВЭРГҮЙГЭЭР 491.2 САЯ ТӨГРӨГӨӨР ГАДААД ЯВЖЭЭ
Мөн 2025 онд есөн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 13 байгууллага 19 арга хэмжээнд тушаал, шийдвэргүйгээр 491.2 сая төгрөг зарцуулсан байна.
ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ШИЙДВЭРГҮЙ ГАРГАСАН ЗАРДАЛ:
- Боловсролын сайд-4 арга хэмжээнд 17.3 сая төгрөг
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд-2 арга хэмжээнд 10.4 сая төгрөг
- ЗГХЭГ-2 арга хэмжээнд 43 сая төгрөг
- Сангийн сайд-1 арга хэмжээнд 32.8 сая төгрөг
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд-2 арга хэмжээнд 9.7 сая төгрөг
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд-1 арга хэмжээнд 700 мянган төгрөг
- Эрүүл мэндийн даатгалын сан-1 арга хэмжээнд 23.1 сая төгрөг
- Эрүүл мэндийн сайд-1 арга хэмжээнд 26.3 сая төгрөг
- Эрчим хүчний сайд-1 арга хэмжээнд 327.9 сая төгрөг
Мөн зардлын эдийн засгийн ангилал хооронд /бүлэг дотор/ гүйлгэн зарцуулж, нэр бүхий төсвийн ерөнхийлөн захирагчид гадаад албан томилолтын зардлын батлагдсан төсвийг 5427.9 сая төгрөг хэтрүүлэн зарцуулсан зөрчил илэрчээ. Зарим байгууллагууд эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэргүйгээр төсвөөс зардал гаргах, батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулсан нь хяналт хангалтгүй, төсвийн сахилга бат сул байна гэж Үндэсний аудитын газар дүгнэжээ.
ХОТЫН ДАРГА 641, БУЛГАНЫ ЗАСАГ ДАРГА 39 УДААД ГАДААД АЙЛЧЛАЛ, ТОМИЛОЛТОД ОРОЛЦЖЭЭ
Судалгаанд аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 141 байгууллага 906 арга хэмжээнд 9,229.1 /9,2 тэрбум/ сая төгрөг зарцуулжээ. Дундговь аймаг 2025 онд гадаад томилолт, арга хэмжээнд төсөв зарцуулаагүй байна. Мөн Нийслэлийн Засаг дарга 6,433.04 /6,4 тэрбум/ сая төгрөг буюу 67.9 хувь, Булган аймгийн Засаг дарга 300 сая төгрөг, Сэлэнгэ аймгийн Засаг дарга 298.85 сая төгрөг, Орхон аймгийн Засаг дарга 551.9 сая төгрөг, Төв аймгийн Засаг дарга 282.03 сая төгрөгийн зардал зарцуулсан нь нийт зардлын 78.7 хувийг эзэлж байна.
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ГАДААД ТОМИЛОЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТ:
- Хэнтий аймгийн Засаг дарга-1
- Хөвсгөл аймгийн Засаг дарга-21
- Ховд аймгийн Засаг дарга-5
- Увс аймгийн Засаг дарга-19
- Төв аймгийн Засаг дарга-36
- Сэлэнгэ аймгийн Засаг дарга-28
- Сүхбаатар аймгийн Засаг дарга-2
- Өмнөговь аймгийн Засаг дарга-6
- Өвөрхангай аймгийн Засаг дарга-20
- Орхон аймгийн Засаг дарга-32
- Нийслэлийн Засаг дарга-641
- Завхан аймгийн Засаг дарга-4
- Дорноговь аймгийн Засаг дарга-3
- Дорнод аймгийн Засаг-3
- Дархан-Уул аймгийн Засаг дарга-4
- Говьсүмбэр аймгийн Засаг дарга-12
- Говь-Алтай аймгийн Засаг дарга-7
- Булган аймгийн Засаг дарга-39
- Баянхонгор аймгийн Засаг дарга-13
- Баян-Өлгий Засаг дарга-6
- Архангай аймгийн Засаг дарга-6
Түүнээс гадна 5 төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 6 байгууллага 6 арга хэмжээнд тушаал, шийдвэргүйгээр 93.9 сая төгрөг зарцуулсан зөрчил илэрчээ.
ТУШААЛ, ШИЙДВЭРГҮЙГЭЭР ГАДААД ТОМИЛОЛТ, АРГА ХЭМЖЭЭ ХИЙСЭН 6 БАЙГУУЛЛАГА:
- НЗДТГ-2 арга хэмжээнд 79.8 сая төгрөг
- Говь-Алтай аймгийн Засаг дарга-1 арга хэмжээнд 1.5 сая төгрөг
- Дорноговь аймгийн Засаг дарга-1 арга хэмжээнд 7.2 сая төгрөг
- Дорнод аймгийн Засаг дарга-1 арга хэмжээнд 2 сая төгрөг
- Завхан аймгийн Засаг дарга-1 арга хэмжээнд 3.5 сая төгрөг
Ш.ЧИМЭГ
3,605.46





















































Зочин 2026-07-01 202.126.88.84
олноороо нисэж байхад нь пуужингаар шаачаасай
Иргэн 2026-07-01 103.57.92.218
МАН бол үнэндээ сүйрсэн нам шүү дээ!!! Учирал өөрөө хэлсэн шүү дээ, МАН бол авилга хулгай луйвар нүүрлэсэн улс төрийн мафиуудын бөөгнөрөл мөн!!
Zochon 2026-07-01 59.153.115.170
Одоо үед хамгийн баян мөнгөтэй хүмүүс бол том жижиг улс төрчид дээр нь төрийн хурган дарга нар бас хууль шүүхийхэн болсон шүү дээ
Нэргүй 2026-07-01 59.153.113.207
Түрүүчийн төр засгийн гай балаг бузар нь яая гэж байхад одоогийн гай балаг бузар нь хэзээ ил болох болдоо Хошгоруулж хөөргөж худлаа баярлуулж юу хийж байгаа бол ямар өр бас гарч ирэх бол
Нэргүй 2026-07-01 103.229.123.141
арай л бус уу. эзэнгүй төрийн эмгэнэл гэж
Нэргүй 2026-07-01 66.181.160.32
Татвар төлөх хэрэггүй юм байна дөө!!!
Зочин 2026-07-01 103.145.234.36
УИХ-д сонгогдсон АН-ын гишүүдийн ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Энэ нь АН-ын гишүүн Цэнгүүн гэдэг эмэгтэйн үйлдлээс бэлхнээ батлаад өгнө.Энэ эмэгтэй Монгол улсад хэрэгтэй зүйл ганц ч хийгээгүй мөртлөө гадаад руу өчнөөн удаа аялсан байх юм.
longe 2026-07-01 180.149.98.126
yavah yostoi bol yavj l taarna ta nar yumaa suraad end ireed bas yavj bolno sh dee
Тeррориcт 2026-07-01 202.9.46.61
Байрлалыг чинь мэдээд авлаа
Зочин 2026-07-01 66.181.186.133
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ХААЧИВ АА… БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ МӨНГӨГҮЙ ГЭЭД БАЙСАН МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН МАН НАМ ТЭРГҮҮТЭЙ САНГИЙН ЯАМ, ЗАСГИЙН ГАЗРЫН АВИЛГАЧИД ЭНЭ ТАНСАГЛАЛАА ЗОГСОО… ЭНЭНД ЧИНЬ НӨГӨӨ ТӨРИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР ТУЙЛЖ БАЙГАА НҮҮРСНИЙ КОМПАНИУДЫН ЧИНЬ ГАДААД ТАНСАГЛАЛ ОРООГҮЙ БАЙГАА ШҮҮ…
Нэргүй 2026-07-01 59.153.112.120
Юу хийж гийгүүлсэн юм бол,ямар ашиг гаргаж,улс эх оронд ямар сайн зүйл хийснийг нь тооцоолох хэрэгтэй.Үр ашиггүй бол нөхөн төлбөрөөр мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгох хариуцлагагүй үр ашиггүй зардлыг багасгах хэрэгтэй.
Уншигч 2026-07-01 202.131.225.197
Зүгээр л аялж бдаг нөхдүүд байна шд. Хулгайлсан мөнгөөр нь эхнэрүүд нь, нууц амрагууд нь брэнд цуглуулаад л.
Монгол хүн 2026-07-01 202.126.90.101
Төрийн мөнгө гэж хэзээ ч байдаггүй зөвхөн бүх татвар төлөгчдийн л хөлс ,хүчээр бий болсон орлогоос хуулийн дагуу авч төвлөрүүлдэг хөрөнгө мөн Монголын ард түмний нэрээр авдаг зээл ,тусламжийн мөнгө л гэж байдгийг яагаад ч ойлгохгүй юм даа!!!!!
Нэргүй 2026-07-01 202.55.188.104
Luivar