niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:30 UTC Эх: https://news.mn/r/2875213/ 63b21e59d67bc584… ← niitlelch.mn руу буцах

Өдөртөө 30 хэм хүртэл дулаарна

Өдөртөө 30 хэм хүртэл дулаарна

Өдөртөө 30 хэм хүртэл дулаарна

"NEWS" агентлаг өнөөдрийн (2026.07.01) цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар +35 градусыг, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +40 градусыг давж халах тул наршилт, болзошгүй эрсдэлээс анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод, Дарьгангын тал нутгийн зарим газраар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Шөнөдөө Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус байна. Өдөртөө ихэнх нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35…+40 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж