niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:30 UTC Эх: https://news.mn/r/2875214/ 0d509c4ad0f7ee01… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Та бүхэнд Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

1889 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсан бөгөөд энэхүү түүхэн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага 2018 оноос Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

Парламент бол ардчиллын тулах цэг, ард түмний хүсэл зоригийг хууль бодлого болгох индэр. Парламент бол төр төвтэй бус хүн төвтэй хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний нийгэм байгуулах манай Үндсэн хуулийн үзэл санааны гал голомт юм.

Энэ өдөр бид төлөөллийн дээд байгууллагын чиг үүргээ хэр гүйцэтгэж байгаадаа дүгнэлт хийх өдөр. Ил тод байдал, хариуцлага, иргэддээ ээлтэй, бас нээлттэй байх зорилгодоо хүрэх замынхаа чухам хаана нь яваагаа эргэж харах ёстой. Ардчилсан парламентын үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах чухал ач холбогдолтой өдөр юм.

Өнөөдөр дэлхий дахинд 183 үндэсний парламент Олон Улсын Парламентын Холбоонд нэгдэн, 188 улсын парламент, 44 мянга орчим парламентч ардчилал, энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн төлөө үүрэг хүлээн амжилттай ажиллаж байна.

Монгол Улс 1962 онд Олон Улсын Парламентын холбоонд элссэнээс хойш, ялангуяа байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 1990 оноос хойш парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоог хангах, парламентын дипломат харилцааг хөгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн билээ.

Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Хүний эрхийг анхаарлын төвд авчиръя” уриан дор улс орнууд тэмдэглэж байна. Хүний эрх бол иргэн бүрийн төрдөө итгэх итгэл, шударга ёс, эрх чөлөө, аюулгүй байдлын үндэс юм. Хүний эрхийг хэр хангаж, хамгаалж чадаж байна гэдгээс хууль, шударга ёс, парламентын дархлаа шууд хамааралтай. Хууль тогтоох, төсөв батлах, Засгийн газарт хяналт тавих, иргэдийн өргөдөл, гомдлыг сонсох гээд парламентын бүхий л үйл ажиллагаанд нэгдүгээрт хүний эрхийг хамгийн бодит шалгуур болгох ёстой.

Хариуцлагатай, сайн парламент гэж олон хууль баталдаг парламентыг хэлэхгүй. Харин хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалдаг, иргэнийхээ дуу хоолойг сонсдог, баталсан хууль нь амьдрал дээр “гууль” болохгүй гуйвахгүй хэрэгждэг, гаргасан шийдвэр нь ойлгомжтой, хяналт нь бодитой, ёс зүй нь өндөр парламент л иргэдийнхээ итгэлийг бүрэн хүлээж чадна.

Төрд итгэх иргэдийн итгэл парламентад итгэх итгэлээс эхэлдэг. Иймээс хүний эрхийг дээдэлсэн, иргэндээ ойр, нээлттэй, хариуцлагатай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх нь бидний парламентын шинэчлэлийн үндсэн зорилт юм.

Монгол Улсын Их Хурлын даргаар томилогдсоноос хойш хууль тогтоох үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог бодитой хангах, чуулганы ирц, хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах томоохон шинэчлэлийг Улсын Их Хурлын гишүүдийнхээ хамт амжилттай эхлүүлээд байна.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурал өнөөдөр 126 гишүүнтэй, тэдгээрийн 32 нь эмэгтэй гишүүн буюу 25.4 хувийг бүрдүүлж байгаа нь Азидаа дээгүүрт орох үзүүлэлт юм. Мөн 45 хүртэлх насны 51 гишүүн байгаа нь манай парламентад нийгмийн олон талт төлөөллийг илүү өргөн оролцуулах боломж нэмэгдсэнийг харуулж байна.

Гэхдээ энэ бүх тоон үзүүлэлтээс илүүтэй, иргэдээ төлөөлөх төлөөлөл нь бодит оролцоо болж, оролцоо нь оновчтой шийдвэр болж, бодлого шийдвэр нь иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах учиртай.

Хийрхсэн улстөржилтөөс илүү хууль тогтоомжийн үр нөлөө, хоосон шуугианаас илүү бодит үр дүн, улс үндэстний язгуур эрх ашиг, улс төрийн тогтвортой байдлаа ямагт эрхэмлэн, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, алс хэтийн бодлогод чиглэсэн оновчтой шийдвэр гаргах нь сайн парламентын үүрэг юм.

Олон улсын парламентын энэ өдөр Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, иргэддээ ойр, ил тод нээлттэй, хариуцлага, ёс зүй, сахилга баттай парламентыг төлөвшүүлэх үйлсэд тууштай зорин ажиллахаа илэрхийлж байна.

Нийтийн эрх ашгийг тугаа болгож, нийгмээ зөв хөгжилд хөтлөн дагуулсан, хариуцлагатай сайн парламентыг төлөвшүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж буй Та бүхэнд Олон улсын парламентын өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА САНДАГИЙН БЯМБАЦОГТ

Улаанбаатар хот

2026.06.30

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-30 188.162.248.236

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

түүнээс шууд хитадууд өмчршцн шиг биш.

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

хужхаманжууд тэгж талд агууооагтай ярьдаг гээд л ойлгочих.

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

том гэдг бол гэхдээ хитад гэсн үг биш шүү хужааманжууд урвуулаад ашглаад бгаа болхоос хэмжээ хэмждг нэгж шүү хужахманжууд хужахманж бодлгодоо урвуулж ашглаад хэргсл болгоод бгас болхоос.

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

өнөөдрийн хулгайн хужааманж хулгайн цусллт хоол чин маргаашийн хамгийн адгийн жангаар солигдж өнөөдрийн хамгийн цаг хороосн хорлнгиын хоосн суудг чин маргаашийн хамгийн адгийн ял тавих ажжл болж солигдн. энэ бол хүртх ёстойгоо хүртж бгаан тэр.

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

монглыг хужааманж гичиннүдийг устгхдаа эхлээд ихнхн нь хужааманж төриын алб гэсн хужааманж гичинүүдээс устгх ххргтэй.монглыг хулгайлж сүйрүүлхэд хамгийх тх шар бие орлцсг пздагууд залгнд аваачж буудж устгх хэргтэй хулгай шааж даврч чадён бол бас хамгийн хатуу ялын эдлж үүрх хэрэгтэй чаддг бх

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

үмхий хужааманж гичинүүд.

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

т/а снгн шалгуллт гж хужахманжууд лураараа хэдн зуун мянгаараа орж шаадг монгл хүн шалглт гж юм үйлчлээд шшадг хужааманжууд ормдглоод жүжглээд шаадгмжүжг шаацн.

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

монглд хулгайгр орж ирсн хитадууд бас бүлглж хужаагаар 10 20 шааж бгаа биздээ бүлглх чин хитад хитдын үндс зан бхгүйюу.

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

монглд хужааманжууд бүлглж шаадг хужааманж бүлг хужааманж бүлг зүйл гэсн хужааманж уих гэдг хужааманжбүлг гж шааж бгаа биздээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж