niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:31 UTC Эх: https://news.mn/r/2875189/ 16a809873184be34… ← niitlelch.mn руу буцах

Тамхины хуулийн санал хураалттай холбоотойгоор Цэцэд мэдээлэл гаргажээ

Тамхины хуулийн санал хураалттай холбоотойгоор Цэцэд мэдээлэл гаргажээ

Монгол Улсын иргэн Ундралболдын Хүрэлсүх, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан нар 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, УИХ-ын 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санал хураалт Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн маргаан үүсгэн хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Мэдээлэлд дурдсанаар, тухайн өдрийн чуулганы нээлттэй дүрс бичлэгээс харахад нэр бүхий гишүүд санал хураалт явагдах үед хуралдааны танхимд биечлэн байгаагүй боловч тэдний нэр дээр байнгын хорооны саналыг дэмжсэн санал бүртгэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэжээ.

Өмгөөлөгч Б.Баатарсайхан энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчим, Үндсэн хуулийн 23.1-д заасан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх зарчим, мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.9-д заасан "гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд бусдын өмнөөс санал өгөхийг хориглоно" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаагаа мэдээлэлдээ онцолжээ.

Мөн тэрээр, хэрэв гишүүн санал хураалтын үед танхимд байгаагүй бол хүчин төгөлдөр мөрдөгдөж буй УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу түүний саналыг "эсрэг санал" гэж тооцох ёстой байтал өөрөөр бүртгэгдсэн нь хууль тогтоох ажиллагааны хууль ёсны байдалд эргэлзээ үүсгэж байна гэж тайлбарласан байна.

Иймд тэрээр УИХ-ын 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой гарсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэхийг хүссэн байна.

Тус мэдээлэлд УИХ-ын чуулганы дүрс бичлэг бүхий цахим хадгаламж, мөн 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн чуулганы ирцийн мэдээллийг нотлох баримтаар хавсарган хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-30 202.55.188.104

Solior

Avatar

Нэргүй 2026-06-30 202.55.188.85

Тамхи зардгаа бизнес хийж байна гэж эндүүрэх хэрэггүй шүү. Тамхи хүнд муу л нөлөө үзүүлэхээс тамхи татлаа гээд ямар ч ашиг тус байхгүй. Хэдэн тамхины компани, тамхи зардаг хүмүүсийг л тэжээж буйгаас өөрцгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж