niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:31 UTC Эх: https://news.mn/r/2875154/ 3f7a6045355494c1… ← niitlelch.mn руу буцах

Азийн залуучуудын улс төрийн хамтын ажиллагаанд Монгол Улсын манлайлал үргэлжилнэ

Азийн залуучуудын улс төрийн хамтын ажиллагаанд Монгол Улсын манлайлал үргэлжилнэ

Азийн залуучуудын улс төрийн хамтын ажиллагаанд Монгол Улсын манлайлал үргэлжилнэ

Ази, Номхон далайн бүсийн улс төрийн намуудын хамтын ажиллагааны нөлөө бүхий платформ болох ICAPP-ын Байнгын Хорооны 45 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо 2026 оны зургаадугаар сарын 25–28-ны өдрүүдэд боллоо.

Хуралдааны нэг чухал асуудал нь ICAPP Youth Wing-ийн удирдлагын шилжилт байв. Энэ хүрээнд Монгол Улс тус байгууллагын удирдлагыг үргэлжлүүлэн хариуцахаар болж, Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Acting Chair-аар ажиллахаар боллоо.

ICAPP нь 50 гаруй улсын 350 гаруй улс төрийн нам, байгууллагыг нэгтгэдэг олон улсын байгууллага юм. Тус байгууллагын Байнгын Хороонд сайд, дэд сайд, парламентын гишүүд болон улс төрийн намуудын удирдах түвшний төлөөлөл ажилладаг бөгөөд Ази, Номхон далайн бүсийн улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Өмнө нь ICAPP Youth Wing-ийн Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал амжилттай ажилласан. Түүний санал болгож, дэмжсэний дагуу Б.Баттүшиг тус байгууллагын удирдлагыг үргэлжлүүлэн авч, Монгол Улсын оролцоо, манлайллыг дараагийн шатанд үргэлжлүүлэхээр болж байна.

Монгол Улс ICAPP Youth Wing-ийг хоёр дахь удаагаа дараалан удирдах болсноор Азийн залуу манлайлагчдын хамтын ажиллагаанд идэвхтэй, тогтвортой оролцох боломж бүрдэж байна.

Б.Баттүшигийн шинэ үүрэг нь бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, улс төрийн намуудын залуучуудын харилцааг өргөжүүлэх, залуу үеийн манлайлал болон харилцан ойлголцлыг дэмжихэд чиглэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж