niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:32 UTC Эх: https://news.mn/r/2874877/ 771119bba503fa51… ← niitlelch.mn руу буцах

Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна

Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна

Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна

Өнгөрсөн 2025 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт хорт хавдрын 293 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 279.6 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Мөн шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь тус аймагт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй  шаардлага байгааг харуулж буй юм.  Тэгвэл ХААН Банкны санхүүжилт дэмжлэгээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ээс хамтран  16 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнөөдрөөс Сэлэнгэ аймагт тав хоногийн турш ажиллах гэж байна.

Тус аяны хүрээнд ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ, хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллахаас гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулахад чиглэсэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг билээ.

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол орныг 4 удаа бүтэн тойрч, нийт 138 мянга гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулснаас гадна  хорт хавдрын 690 гаруй тохиолдлыг илрүүлж, 550 гаруй өвчтөнд яаралтай мэс засал хийсэн байна. Түүнчлэн 10 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалт, мэргэжил арга зүйн дэмжлэгт хамруулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулах зорилгоор эрүүл мэндийн чиглэлээр “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг тус тус санхүүжүүлж, орон даяар хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ жил “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг долдугаар сард Хөвсгөл, наймдугаар сард Дорнод аймагт очиж ажиллах юм.

Хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх боломж өндөр байдаг. Иймд иргэн бүр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдан, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарахыг уриалж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-06-29 103.229.122.241

Аргагүй шүү дээ. Сэлэнгэчүүд өөрсдөө тариа ногоогоо дэлхийн хэмжээнд хүнсний ногоонд хэрэглэж болохгүй гээд заачихсан бордоо ашиглаж, мараа бордоод байгаа шүү дээ. Тэр байтугай махны захуудаар нэг ч ялаа батгана харагдахаа болиод удаж байгаа шүү. Бид ялаанаас дор л байна ш дээ. Малчид нь малаа хороор тэжээгээд л, ногоочид нь хор тариад байвал ийм л болно. 80 оноос өмнө 1 га-аас үсрээд эрүүл 7 цт будаа авдаг байлаа. Одоо 1 га-гаас хулгана ч тоож идэхгүй 11-12 тонн будаа хурааж авдаг болсон.

Avatar

Нэргүй 2026-06-29 66.181.184.248

хойшоо их гараад бай!! оросоос х***а хог чирч ирцгээгээд л!

Avatar

Нэргүй 2026-06-29 202.9.40.89

гяяяяхх гяяяяхх хужаагууд хаа сайгүй хогоо цацн х***а хогийг чин гаргаад хаячх болх л блгүй

Avatar

Нэргүй 2026-06-29 202.9.40.89

хужааманжууд ялаа үүр цаг чин ирнээ. яаасн оролдцн муу түрүйни бөөс хужааманжууд бэ.

Avatar

Нэргүй 2026-06-29 202.9.40.89

үхсн муу хужааманжууд. мэдхгүй гж бодсиймуу хаашаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж