niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:33 UTC Эх: https://news.mn/r/2874865/ 0187f63c75f0a043… ← niitlelch.mn руу буцах

Хятад руу адууны дайвар бүтээгдэхүүн гаргана

Хятад руу адууны дайвар бүтээгдэхүүн гаргана

Хятад руу адууны дайвар бүтээгдэхүүн гаргана

Монгол Улс, БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэд сайд нарын түвшний VI хуралдаан БНХАУ-ын Шямэнь хотноо болжээ.

Хуралдаанаар хоёр улсын хүнсний аюулгүй байдал, хяналт шалгалт, хорио цээр, мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-д адууны мах экспортлох үеийн хяналт, хорио цээрийн шаардлагын тухай Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулж байгуулав. Чингэснээр Монгол Улсаас БНХАУ-д адууны мөгөөрс, зүрх, элэг, бөөр зэрэг дайвар бүтээгдэхүүнийг экспортлох эрх зүйн орчин бүрдэв.

Хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ван Жүнь нар хамтран даргалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-29 66.181.178.118

нэг л их гадагшаа гаргасан хүмүүс, өөрсдөө идэж , авч чадахгүй гүй ээ нээрээ эд нарыг нэг …

Avatar

Иргэн 2026-06-29 202.126.89.133

Энэ муу пальдаг лалрын бацааны гэдэс дотор ямар бузрын бол

Avatar

Нэргүй 2026-06-29 202.9.40.89

хитадманжуудыг гажиг сэжгийн зэвүүн ажллгаа бдгийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж