Налайх дүүрэгт шинэ дулааны станц барих барилгын суурь тавих ёслол өнөөдөр \2026.06.29\ боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын Гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва болон Налайх дүүргийн Засаг дарга, дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Налайх дүүрэгт Улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ дулааны станц барина. Дулааны станц нь Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бөгөөд 79 МВт-ын хүчин чадалтай, 7,900 өрх, 13-19 мянган айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангана. Төслийн хүрээнд 1.4км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, 0.5 км шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан төслийг нээж үг хэллээ. Тэрбээр Налайхын шинэ дулааны станц нь зөвхөн шинэ дулааны эх үүсвэр байгуулах төдий бус, Налайх дүүргийн урт хугацааны хөгжил, орон сууцжуулалт, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалт гэдгийг онцоллоо.
Шинэ дулааны станц ашиглалтад орсноор орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Дулааны эх үүсвэрийн хүрэлцээ сайжирснаар хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүдээ ч төвлөрсөн дулаанд хангах боломжтой болж байгааг дүүргийн удирдлагууд дурдав.
Налайх дүүрэг Улаанбаатар хоттой хамгийн ойрхон дүүрэг учраас жилээс жилд хүн ам нь өсөн нэмэгдэж байна. Тус дүүрэг нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аялал жуулчлал, аж үйлдвэржсэн ХОТ болон хөгжиж, бүтээн байгуулалт ид өрнөж байна. Налайх дүүргийг нэгдсэн стандарттай, ногоон орчинтой, амьдралын чанар, аюулгүй байдлын баталгаа болсон жишиг ХОТ болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийг хийж эхэлсэн. Улаанбаатар хотын алдааг давтахгүйн тулд Япон, Солонгос, Хятад, Орос, Азербайжан, Америк, Сингапур зэрэг хотын ерөнхий төлөвлөлтийг гаргасан олон улсын шилдэг инженерүүдтэй хамтран Налайх хотын шинэ төлөвлөлтийг хийж дууссанаа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан онцлов. Тодруулбал 7,850 га талбайд “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулж, Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болжээ. Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд найман үйлдвэрийн барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна.




















3,605.46






















































Нэргүй 2026-06-29 202.9.40.89
мэдлгүйхүмүүс л гажигхужааманжуудыг инүүхн индигаргснмхужааманжхуулгэснхужааманжуудын юууч гж хамаагүй гаргсн хужааманж хэргслийг сохроор хужааманж хэргслээр сохроор дгна. мэдлгтэй хүн юуу манж хэргслийг нулмн олн улс прзндтээр явна.
Нэргүй 2026-06-29 103.212.116.216
ха ха энэ нөхөр налайх дүүргийн хаан болчихсон юм биш үү. дүр эсгэсэн луйварчин л даам болчих гэж
Нэргүй 2026-06-29 202.9.40.89
бүүр хитадаас илт шааж эхлэсэн хитадманжууд хэдн тоо хэлчээд бүгдийн хулгайлж хитадруу хулгайлж шаадг болсн энэ сангийн яам заам гж бүүр бүгдийн ухж гаргх хэртэй инэ харж бгаа т/а салб гэдгт бгнуудн харж байж яагаад хэлдлгүй юм.ийм юмыг хэлн гж бдг биздээ.
Нэргүй 2026-06-29 202.9.40.89
бүүр хитадаас илт шааж эхлэсэн хитадманжууд хэдн тоо хэлчээд бүгдийн хулгайлж хитадруу хулгайлж шаадг болсн энэ сангийн яам заам гж бүүр бүгдийн ухж гаргх хэртэй инэ харж бгаа т/а салб гэдгт бгнуудн харж байж яагаад хэлдлгүй юм.ийм юмыг хэлн гж блг биздээ.
Нэргүй 2026-06-29 66.181.189.25
нэгэнт нүүрс түлж халаахаас хойш цахилгаан станц болгоод барьчихгүй дээ???