niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:33 UTC Эх: https://news.mn/r/2874821/ 9d4bb15057bb7b68… ← niitlelch.mn руу буцах

Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав

Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав

Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2026.06.29/ эрчим хүчний салбарын ажилчдын зарласан ажил хаялттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж:

-Юуны өмнө эрчим хүчний салбарын ажил хаялт нь ХҮН нам эсвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн эсрэг хийж буй улс төрийн үйлдэл биш. Манай тэмцэл сайдыг томилогдохоос өмнө эхэлсэн. Ажил хаях нөхцөл гурван сарын өмнөөс бүрдсэн бөгөөд бид ажил хаялтад нэгдэх санал асуулгыг нэг сарын өмнө явуулж, энэ сарын 22-нд хуулийн дагуу мэдэгдлээ хүргүүлсэн. Бид зөвхөн цалин нэмэх шаардлага тавиагүй. Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, орон нутгийн нэмэгдэл зэрэг нийт 12 шаардлагыг тавьсан.

Эрчим хүчний яамнаас цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн ч энэ нь бидний шаардлагыг хангахгүй.

Харин цалинг 30 хувиар эсвэл үе шаттайгаар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлсэн бол хэлэлцээ хийхэд бэлэн байсан. Гэвч бодитой санал ирээгүй учраас маргааш буюу зургадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас шуурхай ажиллагааны ажилтнуудаас бусад албан хаагч ажил хаялтад орно. Хэрэв долдугаар сарын 1-н гэхэд тохиролцоонд хүрэхгүй бол эрчим хүчний салбарын шуурхай тасгийн ажилтнуудаас бусад салбарынхан ажил хаялт хийх болсноо дахин зарлаж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-29 103.229.122.190

Сар бүр 20 30саяыг авдаг дарга даамлуудын цалинг нь ажилчиддаа хувааж нэмэхэд болмоор нэг их ач холбогдолгүй дарга даамлууд тийм өндөр цалинтай байх шаардлагагүй баймаар юм

Avatar

Нэргүй 2026-06-29 66.181.182.98

цахилгаангүй сууя, наадмаа ч болёо e р нь тэгээд лаа зуух хоёроо бараадая

Avatar

Нэргүй 2026-06-29 103.57.94.14

Сонгуульд төрийн албан хаагчид цөм МАН-д санал өгдөг !
Эмч, багш, цагдаа, шүүх хуулийхан дээр нь ахмадууд……
МАН гуай нь саналы нь худалдаж авчаад л МОЛИГО !!!
Яасан ч хаширдаггүй юм бэ ?!

Avatar

Нэргүй 2026-06-29 103.57.94.14

"Орос Улсаа түшье" хөдалгөөнийхөн гдг нь зохион байгуулж бгаа бхоо, ард нь 10%, Женок нтр буюу далд ЗГ бгаа л даа !

Avatar

Зочин 2026-06-29 150.228.177.89

Данхайсан терее цомхотговол менге их байгаа!!!

Avatar

Зөв 2026-06-29 202.9.46.246

Зүйтэй

Avatar

Нэргүй 2026-06-29 202.9.40.181

Анх багш нар, дараа эмнэлэгийнхэн цалингаа нэмүүлнэ гэж ажил хаялт зарласнаас хойш төрийн бүх алба ажил хаяхар болж байна. Үүний дараа аль алба нь ажил хях болдоо. Төрд тийм мөнгө байгаа болов уудаа

Avatar

Нэргүй 2026-06-29 66.181.161.20

Хэрэглэгчээс авсан мөнгөө зөв л хуваарил. Юу хийдэггүй захирал нэртэй нөхөрийн цалинг хас тэгээд л болоо

Avatar

Үнэнийг өгүүлэгч 2026-06-29 66.181.178.247

энэ чинь тэгэхээр улс даяараа эрчим хүчгүй болно гэсэн үг үү. үнэхээр аймшигтай юм. эрчим хүчнийхээ асуудлыг иймд нь хүртэл сөхрүүлж, бүүр элгээр нь хэвтүүлсэн нь хэний буруу вэээ!!!!. Үе үеийн эрх баригчдын буруу юу. гэвч лай ланчгийг нь ямар ч буруугүй, цаг хугацаандаа хэрэглэсэн цахилгааныхаа үнийг төлөөд явж байгаа иргэд бид үүрч байгаа нь АРИУН ЯВДАЛ УУ, ШУДАРГА ЁС, ЗАРЧИМ УУ!!!!

Avatar

Нэргүй 2026-06-29 59.153.114.75

та нар харин ч цалин өндөр, хангамж сайтай. б
гуулла
га шүү дээ. больж үз. улам шунаад л бх юм.
10% болно. эхний удаа. та нараас бага цалинтай хүмүүс болгоод л явж бна. Залуу хүмүүс байж арчаагүй. бүгд л адилхан бхад. ичиж амьдар даа дурак ууд

Avatar

KүН энжнээр 2026-06-29 66.181.165.234

Чойжоо хэсэг тоноглосон, их хүсэгч КҮН чадахгүй дээ жижигдэнэ.Гоё гоё ярих салбар аваад ажиллах 2 их өөр

Avatar

Нэргүй 2026-06-29 59.153.112.152

энэ үйлдвэрчний эвлэл гэдэг шантаажны нөхдүүдэд хариуцлага тооц. Соц үеийн үйлдвэрчний эвлэл гэдэг юм ч хэрэггүй!

Avatar

Lifestyle ... 2026-06-29 202.126.89.187

Монголчууд Ажил Амралтаа зөв зохицуулж ,Хоол Хүнсний Тэнцвэр Зохилдлогоо тааруулахдаа тааруу бид. Хятадууд гэхэд өглөө 6д ажил нь яг эхэлж Үд хавьд 2 цаг заавал дуг хийнэ, тгэл орой 18 хүртэл ажиллад ажлын Бүтээмж Өдөр бүр Сайтай. Баяруудаа Ажлын дундуураа хөнгөн тэмдэглэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж