niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:33 UTC Эх: https://news.mn/r/2874817/ 780b90068cfb203b… ← niitlelch.mn руу буцах

"Чуулган хаахаас өмнө нийгмийн даатгалын реформыг батлуулна"

"Чуулган хаахаас өмнө нийгмийн даатгалын реформыг батлуулна"

"Чуулган хаахаас өмнө нийгмийн даатгалын реформыг батлуулна"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр /2026.06.29/ "Нээлттэй хаалганы  өдөр"-ийн үеэр мэдээлэл өглөө. Тэрбээр "Салбар яамны нээлттэй хаалганы өдөр Сүхбаатар талбай дээр болж байна. Энэхүү нээлттэй хаалганы өдрөөрөө бид нийгэм хамгааллын салбарт болж байгаа ажлуудыг иргэддээ дэргэдээс нь ойлгомжтой хүргэж байна. Тиймээс гурав хоногийн хугацаанд тэтгэвэрт гарах дөхсөн эсвэл хөдөлмөр эрхлээд явж байгаа залуучууд яагаад нийгмийн даатгалыг шимтгэл төлөх ёстойг, үйлдвэрийн ослын даатгал гэж юу болохыг, ажлаас халагдсаны тэтгэмж,  декрит гэж юу болох зэрэг үйлчилгээнүүдийг бид нээлттэйгээр танилцуулна.

Мөн энэ цаг үед явж байгаа нийгэм хамгааллын хууль тогтоомжуудыг дэлгэрэнгүй тайлбарлах ажлын хэсгүүд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ГБХНХЯ-ны бүх газар, хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбоотой энэхүү хуулийнхаа дэлгэрэнгүй танилцуулга, тайлбарыг иргэддээ хүргэх учиртай. Яагаад гэвэл нийгмийн даатгалын шимтгэл гэдэг хүн бүрд хамаатай асуудал. Нийгэм, бодлогын байнгын хороогоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт хэлэлцэж эхэлнэ. Мөн "D парламент" дээр нээлттэй байршуулж, иргэдээс саналаа авч байна. Цахимаар мэдээлэл авах нэг өөр асуудал. Тийм учраас сонирхсон иргэд гурван өдрийн турш Сүхбаатарын талбай дээр ирээд мэдээллүүдээ авч болно.

Түүнчлэн ГБХНХЯ-наас 21 аймаг, 41 сумаар явж ажиллана. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлуудыг бид эргэн харах заавал шаардлагатай болчихлоо. Эдийн засгийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор мөн одоо үйлдвэрүүдийн урьд өмнө ашиглаж байгаагүй техник, технологиуд нэвтэрч байгаа учир үйлдвэрийн ослын тоо нэмэгдэх чиг хандлагатай байна. Мөн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар мэдээлэл авах боломжтой.

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас дэмжиж, УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ хуулийг өөрчлөлтийг хаврын чуулган хаахаас өмнө хэлэлцэн, баталж амжих уу?

-Бид энэ долоо хоногийн Баасан гариг хүртэл хуулийн төслийг хэлэлцэж, батлах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хуулийн төслийг Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн барьсан. Яагаад нэн яаралтай горимоор явж байгаа вэ гэхээр, бид есдүгээр сарын 1-н гэхэд улсын төсвөө УИХ-д өргөн барина. Математик тооцооллын хувьд маш урт хугацаа шаарддаг. Бид намар энэ хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх юм бол улсын төсөв өргөн барихад хуулиа батлуулж чадахгүй. Ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нд тэтгэврээ нэмж чадахгүй болно.

Хамгийн түрүүнд бид 2027 оны нэгдүгээр сарын 1-нд баталгаат төлбөр буюу суурь төлбөрөө тэтгэвэр авч байгаа бүх иргэддээ хүргэх ёстой. Энэхүү тооцоолол нь хэдэн төгрөг байхыг улсын төсөвтөө цуг оруулж, өргөн барина. Тийм учраас хуулийг намар хэлэлцэх хугацаа байхгүй. Энэ бол зөвхөн өнөөдөр гарч байгаа хууль биш. Маш олон цаг хугацаа, салбарын сайд дамжсан асуудал. Сайд асан Х.Булгантуяа, А.Ариунзаяа, Л.Энх-амгалан нарын сайд нар нийгмийн даатгалын тогтолцоогоо яаж иргэдэд илүү оновчтой болгох вэ гэдэг ажлын судалгааг маш олон жил хийсэн. Тийм учраас энэ удаагийн Ерөнхий сайд Н.Учрал энэ асуудалд цэг тавих гэж байна.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дагаад өснө гэсэн үг үү?

-Бид цалингийн доод хэмжээгээ ирэх намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Өнөөдрийн байдлаар 792 мянган төгрөг байна. Энийгээ эргэн харж дээшээ өргөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдэг судалгааг үндсэндээ хийгээд дууссан. Ирэх намар УИХ-д оруулж танилцуулахаар төлөвлөж байна. .

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-29 103.212.118.60

гуя дагаж хүзүү гэдэг энэ хасаг ямар нэгэн байдлаар өөрсдөдөө ашигтай заалт хавчуулсан байх вий дээ анхаараарай

Avatar

Иргэн 2026-06-29 202.126.89.91

Ямар ч нэмэргүй шаварт суусан машин шиг дороо л хий эргээд байдаг төртэй Монгол улс!! Монгол төрийн ханш улам бүр унаж ирэх хавар мах -50- мянган төгрөг болноо!! төгрөг хэвлэж тараагаад улам импляацаа хөөрөгдөад баллаж байнаа

Avatar

Нэргүй 2026-06-29 188.33.34.171

энэ балай хасагийг зайлуулаачээ

Avatar

Нэргүй 2026-06-29 66.181.191.21

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэгч нь 1-рт олон жил НДаатгал төлөгчдийн хуримтлуулсан нд-ийн мөнгөнөөс үргэлжлүүлэн хумсалж тэднийг хохироож буй хэрэг. 2-рт Нийгмийн даатгалын санг хоосолж өрөнд оруулсныг давтаж улсын төсвөөс мөнхөд хороож бн гэсэн үгээ Бурхан минь

Avatar

Балт 2026-06-29 59.153.115.159

дэлхийд ажил хийхгүй байж байгаад тэтгэвэрт гардаг орн монгол наад хувь тэнцүүлсэн тэтгэвэрээ боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж