niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:33 UTC Эх: https://news.mn/r/2874720/ 8b87b75a169aee12… ← niitlelch.mn руу буцах

"Намын хандивыг ХХДХ-ээс 120-500 дахин өсгөх санал боловсруулж байна"

"Намын хандивыг ХХДХ-ээс 120-500 дахин өсгөх санал боловсруулж байна"

"Намын хандивыг ХХДХ-ээс 120-500 дахин өсгөх санал боловсруулж байна"

МУБИС-ийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг харуулсан дүрслэл бүхий өгөгдлийн үзэсгэлэнг 2026 оны зургадугаар сарын 30-ныг дуустал олны хүртээл болгож байна. Ер нь намууд санхүүжилтээ ил тод байлгаж, нээлттэй үйл ажиллагаа явуулах нь хэнд ашигтай вэ?

-Монгол Улс ардчилсан улс. Ардчилсан улсад ил тод байдал маш чухал. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд улс төрийн намуудын талаарх мэдээлэл ил тод байсангүй. Улс төрийн намуудыг Улсын дээд шүүх бүртгэж авч байснаас намын гишүүнчлэл, санхүүжилт, үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй явж иржээ. Харин 2023 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар намууд хэдэн төгрөгний хөрөнгөтэй, жилд хэдэн төгрөгийн орлого олдог, түүнийгээ хэрхэн зарцуулдаг вэ гэдгийг сүүлийн хоёр жил дараалан мэдэж байна. Тэгэхээр одоо л улс төрийн намуудын мэдээлэл ил тод байдал болж байна. Энэ бол ардчилсан улс оронд байх ёстой зүйл. Одоо улс төрийн намууд ямар ажил хийсэн, хэнээс хандив авсан, хэрхэн зарцуулсан бэ гэдгийг нь хүртэл мэдэх боломжтой болж байна. Улс төрийн намын ардчиллыг оролцоо, төлөөлөл, санхүүжилтын ил тод байдал, хариуцлага гэсэн дөрвөн үзүүлэлтээр хэмждэг. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороон улс төрийн намын санхүүжилтын дүрслэл өгөгдлийн үзэсгэлэнг иргэдийн улс төрийн боловсролд зориулж зохион байгуулж байна.

Шинэ хуулиараа СЕХ нь улс төрийн намын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, санхүүгийн хяналт тавих онцгой үүрэгтэй байгууллага болсон. Энэ хүрээндээ олон нийтэд мэдээлэл олгох тал дээр анхаарч байгаад талархаж байна.

Яагаад өнөөдөр улс төрийн намуудын санхүүжилт ил тод болов,  Улс төр судлаач хүний хувьд хэлэхэд, Монгол Улссүүлийн 2010 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх гэж оролдсон. Харин 2019 онд Үндсэн хуульд “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимднийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэдил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааныжурам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхнөхцөлийг хуулиар тогтооно” гэж нэмэлт орсон. Энэ нь намыг бодлогын нам болгох, олон нийтийн өмнө хариуцлагатай байх зайлшгүй шаардлага үүссэн. Ингээд намын шинэ хууль батлагдсан шүү дээ. Мэдээж хуулийг янз бүрээр ойлгож, тайлбарлах хүмүүс байж магадгүй. Наад зах нь яагаад төрөөс улс төрийн намыг санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой юм бэ гэдэг асуулт гардаг. Яагаад гэвэл улс төрийн нам бол нийтийн өмнөөс бодлого боловсруулах сонирхолтой хүмүүсийн нэгдэл. Хэрвээ тэд нийгмийн дэмжлэг авч чадвал нийгмийн баялгийг төрийн эрх мэдлийг ашиглан хуваарилах онцгой үүрэгтэй болно. Тийм ч учраас бид улс төрийн намын санхүүжилт ил тод байх ёстой, нам ардчилсан байх ёстой. Мөн намуудын өрсөлдөөн шударга байх ёстой. энэ шаардлагыг дэмжиж намд төрөөс санхүүгийн дэмжлэг олгох ёстой юм шүү дээ. Хэрвээ намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол нам том хандивлагчдын халаасанд орох эрсдэлтэй. Тиймээс ардчиллын институц болох талаас намыг хамгаалах бодлого. Ер нь улс төрийн нам гэх олон нийтийн байгууллага аль болох бага мөнгийг олон хүнээс цуглуулах ёстой. Ийм чухал шаардлага байгаа учраас иргэд улс төрийн намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж буйг зөвөөр ойлгох хэрэгтэй. Монголд улс төрийн намуудын санхүү, үйл ажиллагаа нь нийтэд ил тод байдаггүй байсан учраас өнөөдөр нэлээн бэрхшээлтэй тулгарч байна гэж харж байгаа. Гэхдээ л улс төрийн намууд хуулийг ойлгож, мэдээллээ өгч байна, тэрийг нь өнөөдөр СЕХ, Төрийн аудитын байгууллага хянаад нийтэд ил тод болгож байгаа нь цоо шинэ соёл. Үндсэндээ Монголын ардчилал, улс төр шинэ түвшинд хүрч байна.

-Сүүлийн үед эрх баригч нам болон бусад намууд өөрсдийгөө бодлогын нам гэж тодорхойлж байна. Гэтэл үйл ажиллагаа нь ил тод бус, олон нийтэд нээлттэй байлгахыг хүсэхгүй байна шүү дээ. Хууль нь батлагдаад гурван жил болж байхад яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ?

-Энэ хуулиар намын олон мэдээллийг ил тод болгож байгаа. Тодруулбал, нам гишүүдээсээ татвар авч байна уу. Та бүхэн энэ мэдээллийг харвал, намын гишүүний тоо болон татвар төлөгч гишүүний тоо нь зөрж байна. Тэгэхээр энэ хуулийн зарим заалтыг буруу ойлгосон байх гэж бодож байна. Хуулиар намд гишүүнээр элссэн бол татвараа төлөх үүрэгтэй, татвараа төлөөгүй бол гишүүний бүртгэлээс хасагдана. Гэтэл улс төрийн хүсэл зоригоо илэрхийлж, намд идэвхтэй байгаа гишүүний тоо бодит байдал дээр маш цөөн юм биш үү гэж харж байна. Намууд гишүүдийн тоо нь худлаа болж таарав уу. Судлаачид энэ тоог ажиглаж байгаа.

Дараагийнх нь хандивын асуудал байна. Намын гишүүн хэр хэмжээний мөнгө хандивлах вэ.

Иргэний хувьд намдаа өгсөн хандивыг гишүүний, сонгуульт гишүүний татварыг нэгтгэж бодох уу, яагаад групп компаниудаас нэг нь хандив өгч болдог бусад нь өгч болохгүй юм вэ, яагаад уул уурхайн компани намд хандив өгч болохгүй вэ, нам бүх орлогоо яагаад нэг дансаар цуглуулах ёстой гэж гэх мэт хууль хэрэгжих явцад асуудал дагуулсан, үйл ажиллагааг нь хязгаарласан, хуулийг буруу ойлгож өөрөөр тайлбарлах зэрэг асуудал байна. Өнгөрсөн хугацаанд тогтсон намын дотоод соёлыг шинээр хуулиар өөрчилж, хариуцлагатай, иргэдийн итгэлийг даах институц болгох шаардлага тулгараад байгаа. Бодит байдал дээр намууд анх удаа нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлж байна. тэд санхүүгийн тайлан тооцоо гаргах, төсвийн соёлд суралцах хэрэгтэй Тэгэхээр улс төрийн намууд хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч, хуучин соёлоо өөрчлөх нийгмийн шаардлагатай нүүр тулж байгаа.

-Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд аудитын байгууллага ямар үүрэг, оролцоотой ажиллах вэ. Намуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэсний дагуу зөрчил гаргасан намуудад хариуцлага тооцох боломжтой юу?

–Хуулиар хувийн аудит, төрийн аудит санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж байгаа. Хувийн аудит бүх намуудын тайлант хугацааны санхүүг бүхэлд нь хянаж, дүгнэлт гаргаж байгаа. Төрийн аудит зөвхөн төрөөс санхүүжилт авсан намуудын төсвийн дэмжлэгийг хуулийн дагуу олгосон уу, хуулийн дагуу зарцуулсан эсэхийг нягталж байгаа. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл хуульд заасан зорилтод санхүүжилтээр хязгаарлаж дүгнэлт гаргачихав уу гэж харсан. Улс төрийн намын тухай хууль төсвийн дэмжлэгийг 50-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадуудал, судалгаанд, иргэдийн улс төрийн боловсролыг хөхиүлэн дэмжихэд гээд доод хязгаарыг заасан. Үүний илүү ч зарцуулж болно. Мөн намууд төсвийн дэмжлэгээр л зорилтод бодлогыг санхүүжүүлнэ гэж ойлгож байгаа харагдаад байгаа.

Төрийн аудитын дүгнэлтэд намуудын санхүүгийн тайланд өмнөх жилийн тайланд бүртгэгдээгүй хөрөнгөөс шууд орлого болсон зөрчил харагдсан.

Эндээс харахад өмнөх жил санхүүгийн тайланд нам хөрөнгөө дутуу тайлагнасан байх магадлалтай. Тодруулбал, Ардчилсан намын орон нутгийн байгууллагаасаа түрээсийн орлого олсон байна. Өмнөх жилийн тайланд байхгүй байсан хөрөнгө энэ жил ил болж байна. Хэдийгээр намууд тайлан тооцоо гаргахдаа суралцаж байгаа эерэгээр хандлага байгаа ч төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг харахад таван нам 191 сая төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан байна гэж дүгнэжээ. СЕХ энэ зөрчилтэй дүнгээр энэ жилийн төсвийн дэмжлэгийг бууруулах, зөрчлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

-Уг хуулийн зорилго нь улс төрийн жижиг намуудын үйл ажиллагааг дэмжих шүү дээ. Хууль батлагдан, хэрэгжиж эхэлснээр жижиг намуудыг дэмжиж чадаж байна уу. Тэд хэр ил тод нээлттэй байж, оролцож байна вэ?

–2025 онд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 28 нь өнгөрсөн жилийнхээ тайланг өгсөн байна. Энэ намуудын 11нь тэг тайлан өгсөн. Үлдсэн 17 нам нь ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулсан, нийт 14.8 тэрбум төгрөг цуглуулж зарцуулсан байна гэсэн тайлан гаргажээ. Энэ хуулийн зорилго нь улс төрийн намыг амьд, идэвхтэй, тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байхад чиглэсэн. Мөн нам зөвхөн төсвийн дэмжлэгт найдахгүй хуульд заасан хэлбэрээрхөрөнгө цуглуулах ёстой. Гэтэл намууд маань тийм түвшинд очоогүй байна гэдгийг тайлангаас хараад дүгнэж болохоор байна. Зарим намууд огт ажил хийгээгүй байх жишээтэй.

Хууль намуудад шударга шаардлага тавьж байгаа. Энэ нь том гэсэн намуудын давуу байдлыг хязгаарлаж, жижиг гэсэн намууд хуулийн шаардлага хангавал дэмжиж байгаа. Тухайлбал сонгогчдын нэг хувийн дэмжлэг авбал төрөөс санхүүжилт авах эрх нээгдэж байгааг шударга гэж хэлнэ. Гадаад орнуудад сонгогчдын 1-3 хувийн дэмжлэгийг шаарддаг. Нэг хувь бол 21 мянга орчим сонгогчдын санал авсан байх л шаардлага.

МАН хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан байна лээ. АН бас хуульд өөрчлөлт оруулах санал гаргах сураг байна. Хэрэв энэ хууль том гэх намуудыг дэмждэг байсан бол тэд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах уу. Өмнө нь зөвхөн УИХ-д суудалтай намууд төсвийн дэмжлэг авдаг байсан. Одоо бол УИХ-д суудалгүй байсан ч төсвийн дэмжлэг авах эрхийг олж авч болох зохицуулалтууд байгаа.

Эрх баригч намын зүгээс өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар дамжуулан хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан, одоо УИХ-аар хэлэлцэх байх. Ардчилсан нам саяхан дөрвөн дөрвөн заалт бүхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байна. Хоёуланг нь харсан. Аль аль нь улс төрийн намын дотоод ардчиллыг хумьсан, санхүүгийн давуу байдал олж авахыг эрмэлзсэн заалтуудыг тусгасан байсан. Тухайлбал, МАН нам зөвхөн төсвийн мөнгийг дансыг нэг дансаа авъя, бусад орлогуудаа өөр дансаар авмаар байна, харьяа байгууллагуудаа данс тооцооноос хасъя, намын өөрийн орлоготой уялдуулсан төсвийн дэмжлэгийг авч хаях хэрэгтэй гэсэн бол АН хяналтын ерөнхий хорооны гишүүдийн 30 хувийг намын даргын сонгож, томилох, огцруулах эрхтэй байя, намд өгөх иргэний хандив бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс хэтрүүлэхгүй байхыг 120 дахин өсгөе гэсэн. Энэ нь иргэн одоогийн хуулиараа намд 9.4 сая төгрөг хандивлах боломжтой байгааг 94 сая төгрөг болгох, Хуулийн этгээдийн хандивыг хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй гэж хязгаарласныг 500 дахин өсгөе гэдэг санал оруулж ирж байна. Маш харамсалтай. Намд мөнгөтэй хүмүүс, хуулийн этгээд нөлөөлөх үүд хаалгыг нээх гэж байна.

Өнгөрсөн долоо хоногт СЕХ-ны байранд намуудын төлөөллүүдтэй ярилцаж байхад жижиг гэх зарим намуудын зүгээс "Энэ хууль чинь том намуудыг дэмжсэн байна. Тайлан тооцоо гаргах нягтлан бодогчийг цалинжуулж ажиллуулах боломжгүй байна. СЕХ нягтлан хөлсөлж өгчболох уу" гэсэн саналыг ч илэрхийлж байсан. Харин би энэ хууль бүх намуудыг төлөвшүүлэхэд, сонгогчдын итгэлийг олж авахад чиглүүлсэн гэж боддог. Тийм итгэл үнэмшилтэй байгаа. Цаашид хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэмжсэн, улс төрийн намыг дотоод ардчилалтай, хариуцлагатай, бодлогын институцболж төлөвшихийг дэмжсэн өөрчлөлт л орох ёстой гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-29 202.9.40.181

Энэ олон нам монголчуудыг талцуулж өөрсдөө амьдрах нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг юм. Намын үүрэг ролийг багасгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-06-29 66.181.161.20

Маш буруу санал байна. Сонгууль бол зүгээр л мөнгө олох бизнeс болно. Цаашдын урхаг маш их сүүлдээ сонгууль өгөх хүн ч олдохоо болино доо

Avatar

з 2026-06-29 202.126.90.20

намуудыг татан буулгая. хувалзнууд

Avatar

Монгол хүү 2026-06-29 64.119.29.63

АЯГҮЙ БОЛ НАМ ДАГАСАН ДАЛГАНУУРУУДЫГ УЛСЫН ХӨРӨНГӨ МӨНГӨ ИХТЭЙ БҮХ ГАЗАРТ ДАРГААР ТАВЬЖ ОЛОН ЖИЛ, ХУВАЛЗАЛЖ, ХУЛГАЙЛУУЛЖ, АВИЛГАЛЖ ХАГАРТАЛ НЬ ХӨРӨНГӨЖҮҮЛСЭНИЙХЭЭ ИД ХАВЫГ НАМ НЬ ХҮРТЭХ САЙХАН ХУУЛЬ ЗОХИОЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА…
ИЙМ МАЯГААР ЯВАХ ЮМ БОЛ МОНГОЛ УЛС СҮЙРНЭ ЭЭ…

Avatar

Ха ха ха 2026-06-29 59.153.114.177

яг үнэн. Нам гишүүн хулгайч нараараа дамжуулан мөнгө авах сайхан арга олжээ

Avatar

- #; #_ 2026-06-29 202.126.91.83

###

Avatar

Нэргүй 2026-06-29 103.57.94.14

Улс төрийн Намын тухай хууль уу ?
Улс төрийн Мафийн тухай хууль уу ?
МАХН байснаа одоо МАФН болоод бнаа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж