niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:34 UTC Эх: https://news.mn/r/2874565/ 4385adbd4e098c53… ← niitlelch.mn руу буцах

Төрийн мөнгө уйлдаггүй-I: ТӨХК-иуд өртэй, дарга нар урамшуулалтай

Төрийн мөнгө уйлдаггүй-I: ТӨХК-иуд өртэй, дарга нар урамшуулалтай

Төрийн мөнгө уйлдаггүй-I: ТӨХК-иуд өртэй, дарга нар урамшуулалтай

Үндэсний аудитын газраас 2025-2026 онд улс, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 464 төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийг хамарсан тайлангаа албан ёсоор ил болгов. Төрийн болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захиргагч нарын 2025-2026 оны хооронд төсвийн мөнгийг хэрхэн, юунд зарцуулсан талаар бид “Төрийн мөнгө уйлдаггүй” сэдвийн дор цувралаар хүргэнэ. Бид энэ удаад Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этээдүүдийн төсвийн зарцуулалтыг хүргэж байна. Улс, орон нутгийн 41 төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 464 хуулийн этгээдийн 27.7 хувь нь буюу 110  хуулийн этгээд нь төрийн өмчит болон төрийн оролцоотой, 76.3 хувь буюу 354 хуулийн этгээд орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой байдаг аж.

Төрийн өмчит, өмчийн оролцоотой 102 хуулийн этгээдэд нийт 46327 ажилтантай бөгөөд 2,548,011,6 /2,5 их наяд/ сая төгрөг байна. Үүнээс дээд шатны албан тушаалтан 349 бөгөөд тэдний цалин 34,530.1 /35,5 тэрбум/ сая төгрөг байна.

Төрийн өмчит, өмчийн оролцоотой 102 хуулийн этгээдээ удирдах албан тушаалтны жилийн орлогыг 12 сард харьцуулан шинжилгээ хийхэд 40 хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны нэг сарын орлого 10 сая төгрөгөөс дээш байна. Эсрэгээрээ эдгээр 10 компаниас 7 нь санхүүгийн зөрчилтэй дүгнэлт гарсан нь бол гурав нь санхүүгийн тайлан ямар нэг өөрчлөлтгүй гэж гарчээ.

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ НЭГ САРД НОГДОХ ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН БА ӨР:

1.“ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ” ХУУЧНААР “ЭРДЭНЭС МОНГОЛ”: Захирал нь Б.Даваадалай /Б.Даваадалай нь 2025 оны 12-р сард томилогдсон//цалин 64.9 сая/. Санхүүгийн тайлан 43.986.400 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тус компани 11 охин компани, 1 хараат компанитай бөгөөд нэмж 6 компанид зээлийн санхүүжилт олгосон нь зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг нэмэгдүүлж, насжилт өндөртэй, найдваргүй авлага үүсгэх нөхцөл үүссэн гэж аудитын дүгнэлтэд тусгажээ. Мөн богино хугацаат өр төлбөр 25.760.453.284.830  /27,7 тэрбум/төгрөг бол урт хугацаат өр төлбөр нь 896,085,244,669,670 /896 тэрбум/ байна.

  • Ерөнхий ба удирдлагын зардал-30,911,701,058,910 /30,9 тэрбум/

2.“ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС” ХХК БУЮУ  "МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ТӨҮГ: Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Д.Мөнхсайхан /цалин 44 сая/. Тус компани аудитын санхүүгийн тайлангаар Захиргааны ажилтнуудын сар, улирлын ажлын гүйцэтгэлийг үнэлэхгүйгээр 2,098.3  сая /2 тэрбум/ шагналт цалин олгосон, бараа материалд сүүлийн 3 жилд хөдөлгөөн ороогүй бөгөөд 2,882.500 сая төгрөгийн материалын үлдэгдэлтэй, ажилчдын гадаад томилолтод 41.2 сая төгрөг зарцуулсан, 1,150.0 сая төгрөгөөр эвдрэлтэй эксаватор худалдаж авсан, 451.2 сая төгрөгийн шагналт цалин олгосон, 11,247.100 төгрөгийн өр үүсгэсэн зэрэг зөрчилтэй гарчээ. Богино хугацаат өр төлбэр 322,022,386.15 /322 сая/, урт хугацаат өр төлбөр 322,386,989.84 /322 сая/.Аудитаар нийт 13,818.2 сая /13,8 сая/ төгрөгийн 7 зөрчил илэрснээс, 11,659.5 /11,6 тэрбум/сая төгрөгийн зөрчилд 4 албан шаардлага хүргүүлж, 2,158.7 /2,1 тэрбум/сая төгрөгийн 3 зөвлөмж өгчээ.

  • Өр төлбөрийн нийт дүн-322,368,989.84 /322,3 сая /

3.“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК: Гүйцэтгэх захирал нь Б.Чагнаадорж /цалин 19.2 сая төгрөг/. Тус компаний аудитын санхүүгийн тайлангаар 120,249.9 /120 тэрбум/ сая төгрөгийн материаллаг байдлын түвшнээс давсан зөрчил илэрсэн. Тус компани болон “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний нэгдэлд хамаарах төрийн өмчийн оролцоотой бусад аж ахуй нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагыг суутган тооцохоор зохицуулсан боловч уг зохицуулалт хэрэгжээгүй бөгөөд ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2022-2023 оны төрд ногдох ногдол ашгийн 3,305,196.7 /3,3 их наяд/сая төгрөгийн урт хугацаат төлбөрийн үлдэгдэлтэй, 2019 онд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу төлийн санхүүжилтийг хувьцаанд хөрвүүлэхээр зохицуулсан боловч нийт 3,283,903.7 /3,2 их наяд/сая төгрөгийн санхүүжилтээс 1,3 их наяд төгрөгийг хувьцаанд хөрвүүлж, үлдсэн 1,9 их наядыг хөрвүүлээгүй, гэрээний заалт хэрэгжээгүй гэсэн зөрчил илэрчээ.

  • Өр төлбөрийн нийт дүн-9,019,871,434,453.10 /9 их наяд/ төгрөг

4.“ТӨРИЙН ҮНЭТ ЦААС ХЭВЛЭЛ” ТӨОХХК: Гүйцэтгэх захирал нь Ч.Ням-Оюун /цалин 38.3 сая/. Тус компани нь 2023-2025 онд чанарын шаардлага хангахгүй түүхий эд нийлүүлэгдсэнээс үйлдвэрлэлд орохоос өмнө нийт 1,351.1 /1,3 тэрбум/сая төгрөгийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, харилцагч байгууллагатай байгуулсан 403.3 сая төгрөгийн гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, компанийн ТУЗ-өөр хэлэлцүүлэлгүй хөрөнгө, мөнгө зарцуулсан, цаашид төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт жил бүр буурах төлөвтэй, үйлдвэрлэх, борлуулах бүтээгдэхүүний төрөл хязгаарлагдмал, хэтийн бизнес төлөвлөөгүй байгаа нь урт хугацаанд оршин тогтнож чадахгүй, хөрөнгө эргэ төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна гэж дүгнэжээ.

  • Өр төлбөрийн нийт дүн-6,581,088,755.25  /6,5 тэрбум/

5.“ШИВЭЭ ОВОО” ХК: Гүйцэтгэх захирал Г.Батсуурь /цалин 31.6 сая/. Тус компани нь 746.6 сая төгрөгийн бараа материал шууд худалдан авсан, 1846 нэр төрлийн 4,163.7 /4,1 тэрбум/сая төгрөгийн сэлбэг хэрэгсэл бүртгэлгүй, нийгмийн даатгалын 6.058 сая төгрөгийн өртэй, зорилго тодорхой 1,059.7 /1 тэрбум/ сая төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй гарчээ.

  • Богино хугацаат өр төлбөр-195,609,322,015.89 /195,6 тэрбум/

6.“ДЕСПИТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ”: Гүйцэтгэх захирал нь Ч.Амарсанаа /цалин25.7 сая төгрөг/. Тус компани нь санхүүгийн тайлан зөрчилгүй гарсан нэг компани.

  • Өр төлбөрийн нийт дүн-235,704,089,526.16 /235,7 тэрбум/

7.“ДАРХНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" ХК: Гүйцэтэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Оргил /цалин 24.5 сая төгрөг/. Тус компани аудитын дүгнэлтээр санхүүгийн зөрчил илрээгүй.

  • Өр төлбөрийн нийт дүн-998,720,071,799.09 /998 тэрбум төгрөг/

8.“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” УТҮГ: Захирал Д.Мөнхбаатар /21.1 сая төгрөг/. Тус компани аудитын санхүүгийн дүгнэлтээр 33.7 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ. Аялал жуулчлалын компаниар 95.8 сая төгрөгөөр сургалт хийлгэсэн, “BIM-ын олон улсын туршлага, үр дүн гаргах сэдэвт” сургалтыг жил бүр 59.6 сая төгрөгөөр авч, зардал хэмнээгүй, 49.2 сая төгрөгийн шатахууны зарцуулалтын тайлан гаргаагүй, энгэрийн тэмдэг 46 сая төгрөгөөр авсан, 19 сая төгрөгийн сургалтын төлбөрийн өртэй зэрэг зөрчлүүд илэрчээ.

  • Өр төлбөрийн нийт дүн-33,697,925,456.52 /33,6 тэрбум/

9.“ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК: Гүйцэтгэх захирал Б.Дашдаваа /цалин 20 сая төгрөг/. Тус компани нь санхүүгийн аудитын зөрчилгүй гарсан.

  • Өр төлбөрийн нийт дүн: 586,929,952,825.70 /586,9 тэрбум/

10.“ЭРЧИС ОЙЛ” ХХК: Захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Дашхүү /цалин 19.5 сая төгрөг/, тус компани 2025 оны Аудитын дүгнэлтээр компани нь 15.4 тэрбум төгрөгийн  зөрчил илэрсэн нь бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан. “Агаарын хөлгийн түлш худалдах, худалдан авах гэрээ”-ний холбогдох заалтыг мөрдөөгүйгээс үйл ажиллагааны холбоотой шатахууны үйлчилгээ, хадгалалтын 1,182.2 /1,1 тэрбум/ сая төгрөгийн авлагатай, Ашигт малтмалын газраас нийт 9,821.9 /9,8 тэрбум/сая төгрөгийн өглөгтэй, ТУЗ-ийн сургалтад 7,3 сая төгрөг, хурал зохион байгуулахад 14 сая төгрөг баримтгүйгээр зарцуулсан зэрэг санхүүгийн зөрчил илэрчээ.

  • Өр төлбөрийн нийт дүн-14,651,565,952.21 /14,6 тэрбум/

Монгол Улсад 464 төрийн болон орон нутгийн өмчит компаниуд бий. Эдгээрээс ашигтай үйл ажиллагаа эрхэлдэг нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой зэрэг цөөн хэдэн компанийг эс тооцвол дийлэнх нь ашиггүй ажилладаг. Ашиггүй ажиллахаас гадна жил ирэх тусад төрийн өмчит компаниудын ажилчдын цалин өсч эсрэгээрээ өр, авлага нь нэмэгддэг гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Дээрээс нь ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгах ёстой гэдгийг эдийн засагчид хэлдэг ч ялсан намын гишүүдийн, цүнх баригчдыг ажилтай, орлоготой байлгах "хэрэгсэл" байсаар байгаа нь харамсалтай.

Үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, үр ашиггүй компаниудыг татан буулгана гэдэг ч амьдрал дээр хэрэгжсэн нь тун цөөхөн бий.

Дээрх 10 компанийн удирдлагууд ХАМГИЙН ӨНДӨР цалинтай бөгөөд тэдний удирдаж буй компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг шүүж үзэхэд ийм хэмжээний ам ажлын зөрүү үүсч байна. Тиймээс уншигч та бүхэн өөрсдөө дүгнэлтээ хийнэ үү.

Мөн Үндэсний аудитын газрын тайланг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарж уншина уу.

ҮРГЭЛЖИЛЭЛ БИЙ..

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

Avatar

Шийтгэгч 2026-06-29 103.57.92.222

хятадад бол цаазаар авах ялтай
монголд чимээгүй нөгөө хорвоо руу явуулах хэрэгэй

Avatar

Иргэн 2026-06-29 202.126.88.157

Өөрөө захиралаасаа буучхаар тахимаа өгч чадахгүй гоншгонсон чацганууд ингэж үлдсэнээ хорлох гэж худлаа нийтлэл бичүүлдэг болждээ.

Avatar

Зочин 2026-06-29 202.126.88.157

Энэ ч ёстой худлаа. Хэдээр үржүүлээд тавьсан тоо байна. Буцаж дарга захирал болох гэсэн нэг муу санаалсан нөхрийн өсөрхсөн явуулга байна.

Avatar

Нэргүй 2026-06-29 103.229.123.161

Бүгдийг нь шууд халах үндэслэл байнашдээ

Avatar

Нэргүй 2026-06-29 103.229.122.190

хэ ёстой төрийн мөнгө уйлдаггүй боллюоод Чимээгүйхэн биe биeнээ захирал болгоод хувьдаа монголын баялгийг ханаж цадахгүй тултал ашигладаг байжээ бас бололтой

Avatar

** улс 2026-06-29 202.9.46.246

Гахай тэжээхийн ёсон гэдэг чинь үүнийг хэлдэг юм.

Avatar

Нэргүй 2026-06-29 118.221.147.99

мөнгө уйлдаггүй ч гэх шиг тэнэг гарчиг вэ

Avatar

Нэргүй 2026-06-29 122.201.31.63

ху намыг хүктэй нь зайлуулах цаг болсон

Avatar

Өөрийхөө аврагё 2026-06-29 202.126.89.187

Манай Нийгмийн Нийтлэг зан төлөв хандлага нь Toxicity, Negativity Хэт өндөртэй, Зүгээр сууж бусдыгаа муулах үзэн ядах, аливааг зөв ойлгодоггүй, зөвхөн би л гсн аминч үзэл юм. Ийм Бурангуй Хандлагаасаа болж Бид Утаа, Тоос Шороондоо дйилдсэн ноохойрсон улс болжээ. Дампуураласа бид Өөрсдөө л Сална

Avatar

Нэргүй 2026-06-29 202.70.38.26

Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг үнэн шдээ. Төрийн мөнгө ч гэж дээ, татвар төлөгч баялаг бүтээгчдийн мөнгө шүү дээ… Увайгүй ийм үйлдэлийг тэвчмээргүй байна. Хийж бүтээсэн зүйлгүй, өндөр үнэлгээтэй цалин хөлс урамшуулал нэрээр Улс орныг минь шулж мөлжиж байгаа нөхдүүдийг Ямар хуулиар шийтгэх вэ? Арай ч биш шүү. Ард иргэдийн ядуурал туйлдаа хүрлээ…өргөн хэрэглээний бараа, мах хүнс чимээгүй тахал мэт Үнэ өслөө… цалин хөлс амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй байна шүү

Avatar

Нэргүй 2026-06-29 103.212.162.164

болиоч ээ, хувьчил!

Avatar

Зочин 2026-06-29 162.229.191.188

Тэгээд энэ дампуу байдал цаашид үргэлжлээд л байх юм уу. Төрийн эрх барьж байгаа хүмүүс нь санаа зовох ч юм байхгүй хариуцлага хүлээдэг хүн ч байхгүй амар юм даа.

Avatar

зочин 2026-06-29 66.181.181.174

Үнэн юм уу, Эсвэл хэт туйлшрал уу, Эсвэл төрийн өмчит компаниудыг устгах,компанит ажлын нэг үү, Улс орон бүр төрийн өмчит компанитай байдаг Нилээд оронд стратегийн гол салбарууд улсын мэдэлд байна Амжилттай ажиллаж буй жишээ олон байна Ямар ч гэсэн төрийн өмчит компаний ажиллагсадын цалин хувийн компаниудынхаас доогуур байж болохгүй,Мэдээж ажлыг нь сайжруулах өгөөжийг нь нэмэгдүүлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй

Avatar

Зочин 2026-06-29 103.9.90.101

Захирал нэртэнгүүд нь ямар бүтээлч ажил, бүтээн байгуулалтхийсэн болоод, улсдаа ямар гавьяа байгуулсан болоод ийм өндөр цалин авдаг юм бэ. энийгээ ард иргэддээ тайлбарлаач.Зүгээр л идэж уухын онд шүглэсэн, айж ичихээ мэдэхээ байтлаа улайрсан хүмүүс. Ард иргэд чинь ядуурдлын туйлд хүрлээ. Жагсаал хийх ч багадаад байна шүү.

Avatar

Нэргүй 2026-06-29 202.9.40.252

Татвар төлөгчдийн мөнгийг саадаг бүхэл бүтэн АРМИ бий боллоо. Тэд төрийн өмчийн компаниудад өндөр цалинтай ажиллаж, тендер хулгайлж, татвар төлөгчдийн мөнгийг паразитууд шиг сорж байна. Улс төрч эздийгээ дагаж, тэднээс албан тушаал, ажлын байр урамшуулалд авч, зүв зүгээр сууж амьдардаг бүхэл бүтэн каст үүсэв.

Avatar

Нэргүй 2026-06-29 202.9.40.89

монглдхалхгэснхитадбодлгоормонглд үүрлүүлж оргнуулжтархсн хитадманжуудыг эндүрцн өмчрж хулгай шааж толгойд шааж хитадманжуудмонглыг өмчрхж амьрлаашд.монгл үүрлүүьсн хитадманжуудмонгл өмчрж дуусглаа шдэ андуурцн пзданууд аймр бгаа биздээ.хитадууд манжууд монглыгөмчрхж хулгайлж шаалаа шдхитадманжхулгаылжхитадманжхалхгэснхитадманжхудла үлгрзохиол шаажхитадманжхалхгэснхужааманж үлгрзохииолоор худлаа шааж хитадманжуудмонглыг худлаа үлгр зохиолоор рудоаа шааж хулгайлж хулгайгаар толгойдшааж

Avatar

Зочин 2026-06-29 66.181.179.97

цалингийн хэмжээг хэн, юунд үндэслэн тогтоодог байна. Цалингуудыг нь буулгаач… Учралаа юу хийгээд бна вэ? Ард түмэн цалин, тэтгэвэр гэж юу авдаг билээ … бодмоор юм. шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байна ш дээ

Avatar

иргэн 2026-06-29 59.153.84.210

ТУЗ нь яг юу шийддэг юм бол??

Avatar

зочин 2026-06-29 66.181.181.174

Цалинг аль болохоор зохих хэмжээнд байлгахгүй бол чадварлаг мэрэгшсэн боловсон хүчин тогтохгүй, Бүх ажил боловсон хүчний ажиллагаанаас хамаарна, Сайн ,мэдлэг чадвартай авьяаслаг,ёс зүйтэй боловсон хүчингүй бол компаний ажил сүйрнэ Тэр хэмжээгээр улс орон доройтно, Улсын төсөв иргэдийн амьдрал хүндрэнэ, Туйлшрал сайн юманд хүргэхгүй

Avatar

Зочин 2026-06-29 66.181.190.139

Аудит сайн ажиллажээ Ер нь авилгатай тэмцэхэд аудит маш чухал Энэ баыгууллагбг бэхжүүлэх хэрэгтэй

Avatar

зочин 2026-06-29 66.181.181.174

Хятад болон ОХУ-д эдийн засгийн стратегийн гол салбарууд төрийн мэдэлд байна,Энэ орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг төрийн өмчит компаниуд бүрдүүлж байна Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн,сүүлийн 20 гаруй жилд АНУ, болон барууны хөгжилтэй гэх бусад орныхоос жил бүр 2-3 дахин хурдан өсч дэлхийн хоёр дэх том эдийн засаг боллоо,Ардчилагч гэх бүлэг анархистүүдийн сүйрүүлсэн орос орныг В,Пүтины нам гарч,сэргээн хүчирхэгжүүлж,дэлхийн 4 дэх том эдийн засаг болгов

Avatar

зочин 2026-06-29 66.181.181.174

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн,худалдан авах чадварыг үндэслэн тооцсоноор 2025 онд 41,2 их наяд доллар болсон бол АНУынх 30,7 их наяд байна,Энэтхэг 17,2 ,ОХУ 7,2 их наяд болж 3,4-р байрт оров, Энэ мэтээс болоод л дэлхийд давамгай байдлаа алдахгүйн тулд, барууны орнууд, хятад орос энэтхэг зэрэг оронд дайсагнаж,бүүр дайн өдөөж байна,Гэтэл ардчилагч гэх манай барууны тавиулууд төрийн өмчийг үзэн ядаж,хувьд шилжүүл гэж орилно, Барууны тавиулуудад төрийн өмчөө идүүлж улс орноо хоосолж болохгүй

Avatar

зочин 2026-06-29 66.181.181.174

Манай хоёр хөршид төрийн өмчийн компаниуд ийм амжилттай ажиллаад байхад яагаад манайд болдоггүй байна аа Яагаад хэдхэн олегарахуудад төрийн өмчийг идүүлж ,иргэдийг хоослох гээд байна аа,Яагаад хэдхэн хөрөнгөтний гарт улсын бүх баялагийг атгуулж,төрийн эрхийг барууны орнуудын жишгээр энэ хэдэд мөнх шилжүүлэх гээд байна, Бодож үз,Барууны хөрөнгөтнүүдийн гол зорилго, орос хятадыг нугаслаж,дэлхийд ноён суух, дэлхийн бүх баялагт хяналт тавих явдал

Avatar

АРЧААГҮЙ засаглал 2026-06-29 66.181.180.117

Төрийн өмчийн компаниудыг захирдаг байгууллага төрд байгаа. ЯАГААД ажлаа хийдэггүй юм вэ? ТӨР хэнийг яаж цалинжуулж байгаагаа мэдэж байгаа. ОДОО жүжиглэх хэрэг алга.:ТӨРийн өмчийн газрыг татан буулгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-06-29 202.131.245.34

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

Avatar

Зочин 2026-06-29 66.181.179.97

зөвөө, татан буулгах хэрэгтэй… ингэж ч ажилдаггүй байх шүү

Avatar

ЗОЧИН 2026-06-29 103.80.210.104

Энэхэн богинохон насандаа идээд барахгүйгээс хойш тэр их мөнгөөр яадаг байнаа. Идэж ханаж цаддагүйн гэсэн тэр л байхдаа. Хорвоогоос халихдаа аваад явахгүйгээс хойш БУЯН ХИЙЖ АМЬДАРЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ? ӨӨРСДӨӨ ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2026-06-29 188.162.248.110

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж