2026 оны элсэлтийн шалгалт энэ сарын 25-ны өдөр түүх болон англи хэлний хичээлээр албан ёсоор эхэлсэн билээ. Шалгалтын хуваарийн дагуу өнөөдөр Физик, Орос хэл болон Монгол хэлний хичээлийн шалгалтууд орон даяар амжилттай явагдаж байна. Боловсролын үнэлгээний газраас мэдээлснээр, энэ жилийн "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлж, мэдлэг чадвараа сорьж байгаа юм.
Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын статистик үзүүлэлтийг харвал, 87 хувийг нь энэ оны буюу 2026 оны төгсөгчид эзэлж байгаа бол үлдсэн 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Хүйсийн харьцааны хувьд нийт бүртгүүлэгчдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй шалгуулагчид байгаа аж. Мөн тэдний 53.2 хувь нь нийслэл Улаанбаатар хотод, 46.8 хувь нь орон нутгийн шалгалтын төвүүдэд шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Энэ жилийн шалгуулагчдын хувьд Математик, Англи хэл болон Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгосон нь хамгийн өндөр ачаалалтай хичээлүүдээр нэрлэгдэж байна. Элсэлтийн шалгалт орон даяар тогтоосон журмын дагуу зохион байгуулалттай үргэлжилсээр байна.

3,605.46






















































Нэргүй 2026-06-28 202.9.40.89
машинд бэнз болнвон бусд монглд дөрвөд хүн бусадхалх гэсн хужааманжуудд болбенз түйчхамаабхгүй шүү. хужааманжуудболхужааманжууд.