niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:34 UTC Эх: https://news.mn/r/2874695/ 191b53ba32472308… ← niitlelch.mn руу буцах

Самбалхүндэвийн оршуулгын газрыг ирэх сарын 26-наас хэсэгчлэн чөлөөлж эхэлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрыг ирэх сарын 26-наас хэсэгчлэн чөлөөлж эхэлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрыг ирэх сарын 26-наас хэсэгчлэн чөлөөлж эхэлнэ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлыг 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо. Тодруулбал, Монгол Улсын Их хурлаас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон НИТХ-аас баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах юм. Энэ хүрээнд дараах байршилд байгаа булш, бунхныг www.sambalkhundev.mn цахим мэдээллийн сангаас үзэх боломжтой.

Мөн талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв (70 давхар)-ийн оршуулгын газарт байрлах “Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн нийтийн суварганд залах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Эрка 2026-06-28 122.201.31.249

цэвэрлэх нь зөв

Avatar

Нэргүй 2026-06-28 103.212.118.34

Тэнд орон сууц бариад иргэдэд зарна. Сайн лам бөөгөөр аргалуулахгүй бол ghost house буюу паранормаль чөөгийтэй олон давхар байрнуудтай болждээ. 300 мянган шарил бгаа гэдэг. Ер нь бол цэвэрлэсэн нь дээр. Хотын хоймор газар шдээ.

Avatar

ИРГЭН 2026-06-28 66.181.180.206

Цагаандаа гарах гэдэг нь үү!! Монголчуудын цээртэй ажил одоо мөнгөний

Avatar

Нэргүй 2026-06-28 66.181.189.83

Бурхан минь бурхан бологчдынг ч ар гэрийнхнийг амар тайван байлгадаггүй муу ёрын амьтад юмаа та нар

Avatar

Самбалхүндэвийн-олон тоо 2026-06-28 103.212.117.175

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлыг 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.Самбалхүндэвийн оршуулгын газрыг-иргэний газар уу?Хэний газар юм. Зөв бич

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж