niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:34 UTC Эх: https://news.mn/r/2874677/ 4d67065f02eadc29… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Нүүрсний мөнгө, халамжийн бодлогоор сонгогчдын саналд нөлөөлсөн

Тойм: Нүүрсний мөнгө, халамжийн бодлогоор сонгогчдын саналд нөлөөлсөн

Тойм: Нүүрсний мөнгө, халамжийн бодлогоор сонгогчдын саналд нөлөөлсөн

 "NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ БАТАЛЛАА

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагваас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, батлав. МАН-ын бүлгээс гаргасан саналын дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх, мөн нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл, хагас коксон түлшний худалдан авалт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар Нийслэлийн ИТХ-аас тогтоол баталлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгч Т.Батцогт “Нийслэлийн 2026 оны төсвийг 2025 оны 12 дугаар сард нийслэлийн ИТХ хуулиар олгогдсон эрхийн дагуу баталсан. Баталсан төсвөө ч өөрт олгогдсон эрхийн хүрээнд тодотгож байна. Гэтэл УИХ-ын зарим гишүүн нийслэл дураараа төсвөө тодотголоо гэсэн. Үнэхээр хуулийн дагуу тодотгож байна уу гэдгийг тодруулмаар байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн  энэ удаагийн төсвийн тодотгол хууль зөрчөөгүй. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, Засгийн газрын хэд хэдэн тогтоолын дагуу нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зардлыг шийдэх  хүрээнд төсвийг тодотгож байна. Эхний төсөл дээр нэмэгдсэн зүйл гэвэл Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсны дагуу “Туул-1 коллектор”-ын инженерийн байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай учраас МАН-ын бүлэг дээр яриад нэмж тусгасан. Мөн “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсантай холбоотойгоор үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай төсвийг нэмж тавьсан” хэмээн хариуллаа.

Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй арга хэмжээний төсвийг татсантай холбоотойгоор зарим төлөөлөгч цаашид сонгон шалгаруулалтын журам үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргад анхааруулав.

АН: НҮҮРСНИЙ МӨНГӨ, ХАЛАМЖИЙН БОДЛОГООР СОНГОГСДЫН САНАЛД НӨЛӨӨЛСӨН

Аймаг орон нутгийн ИТХ-ын сонгуулийн дүн болон сонгуулийн үйл явцтай холбоотой асуудлаар /2026.6.22/ өдөр Ардчилсан намаас мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "Ардчилсан намын рейтинг ард түмний дунд өндөр байгаа. Үүнийг намын даргын хувьд миний зүгээс хэлж байгаа зүйл биш, харин хөндлөнгийн судалгааны байгууллагууд нотолж байгаа. Гэсэн хэдий ч сонгуулийн үр дүн энэ харьцаатай нийцэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс харахад сонгуулийн үр дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байх магадлал бий гэж үзэж байна.

Сонгуулийг зохион байгуулж, санал худалдан авахад ашиглагддаг тогтолцоог эрх баригч намын халамжийн бодлого дэмжиж байна. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 2000 гаруй хэсгийн ахлагчийн сүлжээ бий болсон нь сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой бүтэц болсон байна. Үүнийг олон нийт мэдэж байгаа.

Ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу иргэд төрөө байгуулдаг ардчилсан тогтолцоо бодит амьдрал дээр бус, зөвхөн цаасан дээр үлдэх хэмжээнд хүрч байна. Энэ асуудалд Ардчилсан нам онцгой анхаарч ажиллах болно. Зарим аймгийн сонгуулийн ирцийг харахад харьцангуй өндөр оролцоотой сонгууль болсон байна. Гэвч Монгол Улсад сонгуульд зүй бусаар нөлөөлөх явдал төрийн албаны тогтолцоо болон халамжийн бодлогоор дамжин үргэлжилж байгаа нь ажиглагдаж байна. Зөвхөн “нүүрсний мөнгө” төдийгүй халамжийн мөнгө тараах замаар иргэдийн саналд нөлөөлөх, санал худалдан авах оролдлого гарч байгаагийн шинж тэмдэг тодорхой харагдаж байна" гэсэн юм.

ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Тус хуралдаанаас Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь … өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч … мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх … хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. …”, мөн зүйлийн 8 дахь заалтын “… үр шимийг нь хүртэх эрхтэй. …” гэсэнд нийцээгүй байх тул түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, 05 дугаар дүгнэлтийг гаргалаа.

"АН ӨНӨӨДРӨӨС СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛДЭЭ ОРЛОО"

Ардчилсан намаас Сонгуулийн стратегийн байгууллагаа байгуулж, нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн талаар /2026.06.25/ өдөр мэдээлсэн. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөхдөө "Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, 2028 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх ажлын хэсэг буюу сонгуулийн стратегийн байгууллагыг байгуулсан. Хоёр жилийн өмнөөс энэ ажлыг зохион байгуулах дүрмийн заалттай. Хоёр жилийн өмнөөс сонгуульд нэр дэвшигчдийнхээ сонирхлыг илэрхийлэх үйл ажиллагааг 2026 оны зургадугаар сарын 29-нөөс 10 хоногийн хугацаанд хийнэ. Өөрөөр хэлбэл, 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхол бүхий гишүүд сонирхлоо илэрхийлэх юм. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага нь 15 гишүүнтэй байхаар батлагдлаа.

Сонгуулийн стратегийн байгууллагыг намын дарга удирдан зохион байгуулж ажиллана. Зохион байгуулалтыг штабын хэмжээнд хийж, ажиллана. Өдөр тутмын үйл ажиллагааг штабын дарга удирдаж ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар ажиллана. Ардчилсан намын хувьд, өнгөрсөн сонгуулиудаар тодорхой алдаа дутагдлууд гаргаж байсан учраас энэ удаа шударгаар үнэлэгдэж, нэр дэвшдэг систем рүү орж байна. Улс төрийн намын тухай хуулиар дэнчин авахыг хориглосон байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-28 59.153.113.103

Хоёр хар хэрээ … юу гэдэг билээ. Иргэдийг мангар мэт бодсоор л байх юм даа ноёд.

Avatar

Зочин 2026-06-28 66.181.181.87

энэ орк цогтгэрэл хулгайчаа толгой дээрээ залчаад бас дубайн гэрээг зөвтгөчжээ эргүү н**ш баярцогтоос болж сонгуулд угана хохино

Avatar

Нэргүй 2026-06-28 202.9.40.162

Дуйбайн гэрээг хүлээн зөвшөөрч зөв мэтээр ярьдаг АН-ынхныг хараах ч багадна. Энэ гэрээгээр монголчууд өдөрт 15 тэрбум төгрөгийн өрийг Рио тинтод төлдөг. Гэтэл үүнийг эсэргүүцэж зам дээр хаалт хийсэн монголчуудаа буруутгаад сууж байдаг монголчууд бол дайснаас ялгаагүй. Элбэгдоржийн сайт тэдгээр хүмүүсийг бас буруутгаж нийтлэл бичиж байсан.Сайханбилэгийн хамсаатангууд юм чинь аргагүй. Новшнууд

Avatar

Яанам бээээ 2026-06-28 202.126.89.187

Өнөөдөр Монголд Иргэд ба Хувийн Хэвшил Хүн бүхэн нь ЗҮГЭЭР Л ШҮҮМЖЛЭГЧ, ТЭГСЭНЭЭ ОГТ ХӨДӨЛМӨРЛДӨГГҮЙ БҮТЭЭДЭГГҮЙ сонин улс боллоо..ТӨР Засаг нь Ардчилсан ба Коммунистбн Аль нь ч Биш, Авилгажсан, Ажилладаггүй, Улс Орноо Олигтой Жолоодож Чаддаггүй, Доор Дээргүй Бүгдээрээ ХАРИУЦЛАГАГҮЙ Улс боллоо……

Avatar

Зочин 2026-06-28 103.145.234.36

УИХ-д сонгогдсон АН-ын гишүүдийн ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Монголчуудад хэрэгтэй нэгч зүйл хийгээгүй харин гацаах, зогсоох, хорлох ажил олон хийснийг чинь монголчууд мэдэхгүй байна гэж бодоо юу? Дүр эсгэгч улсаа хорлогч АН-ынхан Ер нь ийм төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу? АН ажиллаж байсан бол юу нь хөгжил өдийд цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй харин хэдэн удирдлагууд нь хагартлаа баяжсан байгаа. Ийм л нам…

Avatar

Хотын дарга Х.Нямбаатар: 2026-06-28 66.181.185.54

“Шангрилла-гийн хонгил дaxь “Vault” гэх с***р самууны үүр болсон баарны эзэн, Ухаа Худагийг 2 сая доллароор хулгайлж авсан авлигач хахуульчин Д.Энхтүвшин, хадгаламж зээлийн хоршоо дампууруулж иргэдийн хөрөнгөөр гараа угаасан Баян Бажаа гуай, хүүхдийн тоглоомын талбай ч барьж үзээгүй улаан балчин хүүхэлдэй, Таван толгойгоос ТЭЗҮ гээр мөнгө хүүлдэг хулгайч нар улс орныг хөгжүүлэхгүй нь тодорхой юм байна.”

Avatar

Зочин 2026-06-28 103.229.121.194

Та нар юугаар нөлөөлдөг байсан юм. Та нар эхлүүлсэн шүү дээ. Одоо ялах гэж яахыг чинь харна даа

Avatar

Зочин 2026-06-28 103.111.68.2

Үндэсний аугаа их УДИРДАГЧ О.Цогтгэрэл

Avatar

Зочин 2026-06-28 103.145.234.36

Инээд хүргээд бай.

Avatar

Нэргүй 2026-06-28 66.181.161.159

Ялах ялагдах юу ч биш ээ жижиг асуудал. Орос Хятадтай зөв харилцаж байж л манай эдийн засаг явдгаараа явна. Гадаад хамаарал бол маш бага шүү дээ. Орос Хятадын эдийн засаг муудвал манайх шууд хог дээр гарна. Яг үнэндээ Оросоос түлш авч түүгээрээ нүүрс зэс олборлож Хятадад гаргадаг ийм л улс бодит байдалтай эвлэрэх ёстой

Avatar

Нэргүй 2026-06-28 202.55.188.100

малчдын саналыг байнга худалдан авч байдагдаа жил бүр л малчидад зориулсан халамжын үйлчилгээ нэвтрүүлдэг ч малчид энэ бүх халамжаас юу ч авдаггүй гэж гүрийж чадаж байгаа шүү хог шаарнууд чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж