niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:34 UTC Эх: https://news.mn/r/2874656/ 9b1fc119aeb2eb58… ← niitlelch.mn руу буцах

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Европт байгаа болон зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Европт байгаа болон зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Европт байгаа болон зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

Ойрын өдрүүдэд Европын улс, орнуудад хэт халалтын цаг уурын үзэгдэл олон хоногоор үргэлжилж, цаашид агаарын хэм улам нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд зарим орнууд гуравдугаар түвшний улаан түгшүүр зарлаад байна. Тодруулбал, Европын ихэнх улс, орнуудын Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагууд хэт халалт нь ахмад настан, бага насны хүүхэд, архаг өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүст төдийгүй бусад иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Иймд Европт сурч, ажиллаж, амьдарч буй иргэд болон тус бүс нутагт зорчихоор төлөвлөж буй хүмүүст дараах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

  • Өдрийн халуун үе буюу 11:00-18:00 цагийн хооронд нарны шууд тусгалд удаан байхаас зайлсхийх,
  • Хоолны тодорхой хэмжээний дэглэм барих (хөнгөн хооллох), мах зэрэг удаан шингэцтэй хоол, хүнсийг багасгах, хагас боловсруулсан болон халуун ногоо ихтэй хоол хүнснээс татгалзаж, гоймон, загас, шинэ ногоо, жимсийг хүнсэндээ түлхүү хэрэглэх,
  • Биеийн шингэнийг нөхөх зорилгоор ус их хэмжээгээр уух, хийжүүлсэн эсвэл чихэрлэг ундаа, цай, кофены хэрэглээгээ багасгах, мөн хэт хүйтэн уух зүйл болон согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх,
  • Гэртээ болон албан өрөө, тасалгаа, буудаллах зочид буудлын өрөөндөө агаар сэлгэлтийг тогтмол хийх,
  • Хөвөн, даавуу зэрэг байгалийн гаралтай материалаар хийсэн цайвар өнгийн хувцас өмсөж, малгай, нарны шил тогтмол хэрэглэх,
  • Нарны тос түрхэж, арьсаа наранд түлэгдэхээс хамгаалах,
  • Биед хүнд ачаалал өгөх, дасгал хөдөлгөөнөөс аль болох зайлсхийх зэрэг болно.

Иргэд Та бүхнийг өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн байгууллагад хандах, суугаа болон зорчиж буй оронд байгаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна.

Та амьдарч буй болон зорчих Европын орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээллийг энд дарж авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-28 88.116.92.142

Чехэд монгол янханууд галзуурч бна,охидоо явуулахдаа болгоймжитой…

Avatar

Нэргүй 2026-06-28 202.9.40.162

Гэр бүл салалтын хамгийн гол шалтгаан нь эхнэр, нөхөр хлёрын нэг нь Барууны орон руу яваад тэндээ ажиллаж хэдэн жил болдог. Тэгээд бие холдвол сэтгэл холдож салцгаадаг. Баахан хүүхдүүд хагас өнчин болж хар тамхи татаж амьдардаг. Гадаадад ихэнвчлэн эмэгтэйчүүд гарч байгаа нь эмгнэл юм. Төр засаг үүнд анхаарахгүй хүний эрхээр далимдуулж монголын эрх ашгийг хөсөрдүүлж байна. Гадаад оронд амьдрахаар явж байгаа хүмүүст виз өгүүлэхгүй байх нь чухал байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж