niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:00 UTC Эх: https://news.mn/r/2874617/ ed6e6b97249a2d75… ← niitlelch.mn руу буцах

"ИЗНН бол иргэдийн үзэл санаа, итгэл үнэмшлийг нэгтгэсэн нам"

"ИЗНН бол иргэдийн үзэл санаа, итгэл үнэмшлийг нэгтгэсэн нам"

"ИЗНН бол иргэдийн үзэл санаа, итгэл үнэмшлийг нэгтгэсэн нам"

Иргэний зориг ногоон намын их чуулган өнөөдөр /2026.06.27/ хуралдаж байна. Тус чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс намын гишүүд, дэмжигчид болон анхдагчдын төлөөлөл оролцож буй аж. Энэ удаагийн хурлаар ИЗНН-ынхан намынхаа цар хүрээг тэлэх, орон нутаг болон нийслэлийн хэмжээнд баримтлах бодлого, үйл ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар:

-ИЗНН бол иргэний үзэл санаа, итгэл үнэмшлийн суурь нэгдэл юм. Энэхүү суурь нэгдлийг хамгийн зөв, эрүүл авч явах улс төрийн хүчин болохын төлөө бид гарц гаргалгаа, бодлого шийдвэрийг хэлэлцэж байна.

С.Зориг агсан бидэнд захиж үлдээхдээ "Улс орны эрх ашиг нэгдүгээрт, хоёрдугаарт нам, гуравдугаарт бүлэг фракц, дөрөвдүгээрт хувь хүний эрх ашиг" гэсэн энэхүү эрэмбийг байнга санаж явах хэрэгтэйг сануулсан.

Бид цаашид хариуцлагатай улс төрийн хүчин байхын хувьд үнэт зүйлээ хамгаалж ажиллах болно. Монгол Улсын хэмжээнд Ерөнхийлөгч, УИХ-ын 126 гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөс эхлээд 8158 сонгуульт ард түмний төлөөлөл ажилладаг. ИЗНН 10 мянган нэр дэвшигч, манлайлагч бэлтгэж, төр ард түмнийг холбосон гүүр бүтээх зорилтоо өнөөдөр зарлалаа. Улмаар 2028 онд улсын хэмжээний бүх түвшний сонгуульд иргэдээ нэр дэвшүүлж, "Ард түмэн төрийн эрх барина" гэсэн Үндсэн хуулийн заалтыг бодитоор хэрэгжүүлнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-Манай ИЗНН-ын Үндэсний чуулганд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс намын гишүүд, дэмжигчид оролцож байна. Энэ удаагийн чуулганаар намынхаа цар хүрээг хэрхэн тэлэх, орон нутаг болон нийслэлийн хэмжээнд ямар бодлого баримтлах, үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцэж байна. Мөн намын гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь манай намын ардчилсан үнэт зүйлийн нэг илэрхийлэл юм.

Манай нам бүхэлдээ хуваагдсан зүйл байхгүй. Харин УИХ дахь дөрвөн гишүүний байр суурийн зөрүүг хүмүүс намын дотоод хуваагдал мэтээр ойлгож байгаа. Гэвч намын гишүүд, дэмжигчид огт хуваагдаагүй.

Өнөөдрийн чуулганы гол агуулга нь бодлогын асуудлуудаа хэлэлцэхэд чиглэж байна. Түүнчлэн манай намын мөрийн хөтөлбөрт туссан Монгол Улсын суурь асуудлууд болох ногоон хөгжил, байгаль орчин, мал аж ахуй, бэлчээрийн доройтол зэрэг тулгамдсан асуудлаар эрдэмтэн, судлаачдын илтгэлийг сонсож байна. Ингэснээр мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудаа бодлогын түвшинд хэрхэн хэрэгжүүлж, УИХ-аар дамжуулан ажил болгож байгаагаа намын гишүүд, дэмжигчдэдээ танилцуулж байгаа юм" гэлээ.

Монгол Улсын гавьяат багш, ИЗНН-ын анхдагч гишүүн С.Эрдэнэчимэг:

-Иргэний Зориг Ногоон Нам бол өөрийн үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмаасаа хэзээ ч ухарч байгаагүй, цаашид ч ухрахгүй. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, олон асуудалтай байна. Улс төрийг мөнгөөр шийдэх, хувийн нэр хүндээ өсгөх хэрэгсэл болгох, улс төрийн соёл, төлөвшил дутагдах хандлага ажиглагдаж байна. Эрх баригч намууд ч хангалттай төлөвшиж чадахгүй байна. Харин ИЗНН-ын үндсэн зарчим бол шударга ёс. Бид энэ зарчмаа тууштай баримталж ирсэн, цаашид ч баримтална. Монгол ардын зүйр үгэнд "Хүн ёс дагана, нохой яс дагана" гэж бий.

Төр гэдэг бол ард түмний төлөөлөл. Тиймээс төр ард түмнийхээ дуу хоолойг сонсож, хүсэл, хэрэгцээнд нь нийцсэн бодлого хэрэгжүүлж чадвал сайн төр байна. Харин ард түмнийхээ эрх ашгийн эсрэг ажиллавал сайн төр гэж хэлэхгүй.

Иймээс сайн засаглалыг төлөвшүүлэхийн төлөө ИЗНН байгуулагдсан цагаасаа эхлэн тууштай ажиллаж ирсэн. Энэ үнэт зүйл, бодлогынхоо талаар ярилцаж, цаашдын чиглэлээ тодорхойлохоор бид өнөөдөр Үндэсний чуулганаа зохион байгуулж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-27 103.229.122.94

Талийгаачийн нэрээр хооллогсод

Avatar

Зочин 2026-06-27 82.149.82.27

ИЗНН бол зүгээр л тоглоомын нам, амбиц хөөсөн, энд тэндхийн орох газраа хайсан хүн ордог нам. Анх тийм биш байсан байж магадгүй.

Avatar

Нэргүй 2026-06-27 103.212.162.207

Нара гэж соотон халтар чимээнээр, сохор нохой дүйвээнээр гэдэг хэлц үг санагдуулсан барьцгүй жингэр байна

Avatar

Нэргүй 2026-06-27 103.229.121.58

Нара наад намыг чинь мөн чиг өөд нь татаж бна даа Нара ш** гэж ирээд хамаагүй шүршэхээ больчихвол дэмжигчид хэд дахин өснө өө

Avatar

Нэргүй 2026-06-27 103.57.94.52

Нохойн баас

Avatar

зочин 2026-06-27 66.181.191.25

Яасан ч эвгүй царайтай улс вэ

Avatar

Нэргүй 2026-06-27 103.229.123.240

Улстөрийн янхaн нара-г хөөгөөч

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2026-06-27 66.181.177.11

Одхүү.Санжмятав.хоёр.боль!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж