niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 17:00 UTC Source: https://news.mn/r/2874558/ 27546f08f9020696… ← back to niitlelch.mn

Улсын хэмжээнд түүх, англи хэлний шалгалтаар 38 сурагч 800 оноо авчээ

Улсын хэмжээнд түүх, англи хэлний шалгалтаар 38 сурагч 800 оноо авчээ

Улсын хэмжээнд түүх, англи хэлний шалгалтаар 38 сурагч 800 оноо авчээ

Элсэлтийн шалгалт түүх, англи хэлний хичээлээр эхэлсэн бол хими, газар зүй, нийгэм судлал зэрэг шалгалтаар үргэлжилж байна. Энэ жилийн түүхийн хичээлийн шалгалтад улсын хэмжээнд 1320 суралцагч хамрагдсанаас хоёр сурагч 800 оноо авчээ.

Тодруулбал, “Амгалан” цогцолборын сурагч О.Маргад, 24 дүгээр сургуулийн сурагч Э.Цэлмэг нар хамгийн өндөр оноо авсан байна.

Харин англи хэлний шалгалтад 33201 суралцагч бүртгүүлснээс 95.2 хувийн ирцтэй оролцжээ. Тус шалгалтаар 36 суралцагч 800 оноо авсан бол гурван сурагч 100-100 буюу бүтэн оноо авчээ. Үүнд 93 дугаар сургуулийн сурагч Б.Сайнболд, 2 дугаар сургуулийн сурагч Э.Шижир, “Улаанбаатар” сургуулийн сурагч Б.Амархүү нар багтсан байна.

Суралцагчдыг аймаг, дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт найм, Хан-Уулд зургаа, Баянголд тав, Сүхбаатарт гурав, Сонгинохайрханд хоёр, Орхон аймагт гурав, Завхан, Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Хөвсгөл аймагт тус бүр нэг сурагч байна.

Мөн элсэлтийн шалгалтын материал задарсан гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбоотойгоор холбогдох байгууллагууд тайлбар өглөө. Тэдний мэдээлснээр шалгалтын сэдэв, даалгавар задрах боломжгүй бөгөөд боловсруулах болон хүргэх үйл явц нь өндөр хяналттай явагддаг байна. Түүхийн шалгалтад дэлхийн түүхтэй холбоотой асуулт орсон талаар олон нийтийн дунд асуулт гарсан. Энэ нь шалгалтын агуулгын үндсэн чиглэл буюу блюпринтэд тусгагдсан байсан бөгөөд гэнэтийн шинэ агуулгаар шалгалт авсан зүйл биш гэдгийг мэдээлжээ. Цаашдын шалгалтууд мөн батлагдсан блюпринтийн дагуу явагдана. Ирэх өдрүүдийн элсэлтийн шалгалтад оролцох суралцагчдыг шаардлагатай материалаа бүрэн авчрах, заасан цагтаа хоцролгүй очихыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-27 103.229.123.240

Хүүхдүүдийн дунд англи хэлний тест задарсан тухай шуум яваад байх юм, бараг 90 шахам хувийн гүйцэтгэлтэй хүүхэд дөнгөж 600 гаргаж авсан гэх юм, манай хүүхэд худлаа залаад байна уу? Хувь, онооны тайланг хаанаас хардаг вэ?

Avatar

Хоол 2026-06-27 59.153.112.181

Тухайн байгууллага мэдээлэл өгөх хэрэгтэй байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж