niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 17:01 UTC Source: https://news.mn/r/2874563/ 6a52a780a06e589b… ← back to niitlelch.mn

Даншиг наадмын өдрүүдэд 2 чиглэлд үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

Даншиг наадмын өдрүүдэд 2 чиглэлд үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

Даншиг наадмын өдрүүдэд 2 чиглэлд үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөрт зориулсан “Хүрээ цам–Даншиг наадам 2026” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 27, 28-ны өдөр Хүй долоон худагт болно.

Наадмын үеэр иргэдийн зорчих нөхцөлийг хангах хүрээнд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас Хүй долоон худаг чиглэлд нийтийн тээврийн тусгай үйлчилгээ зохион байгуулж, автобусыг үнэ төлбөргүй ажиллуулахаар болжээ.

Тодруулбал, зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд:

  • ХҮЙ7:1 – Төв цэнгэлдэх хүрээлэн – Хүй долоон худаг
  • ХҮЙ7:2 – МУБИС – Хүй долоон худаг

чиглэлд нийт 16 автобус өглөөний 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Нийслэлийн зүгээс иргэдийг автомашины түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, нийтийн тээврээр зорчин “Хүрээ цам–Даншиг наадам 2026”-д өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

М 2026-06-27 183.177.110.42

Автобус нь замдаа зогсохгүй шууд явах юмуу?

Avatar

Cok 2026-06-27 66.181.182.159

Илүү чухал ажил алгаадаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж