News.mn сайтын өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
“ИРГЭДИЙН ОЛОН ЖИЛ ТӨЛСӨН НДШ-ИЙГ БАЙРНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛӨХӨД АШИГЛАДАГ БОЛОМЖИЙГ НЭЭХ ХЭРЭГТЭЙ”

Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үүнээс гадна Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ирэх 2027 оноос шимтгэл төлсөн жилээс нь хамаарч тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Мөн 504 мянган тэтгэвэр авагчид баталгаат тэтгэвэр олгоно гэж мэдээлсэн. Энэ шинэчлэлийг хийхийн тулд 2.4 их наядын санхүүжилт шаардлагатай. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна уу?
–Одоогийн хуулийн зохицуулалтыг өөрчлөх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхгүй олон жил шимтгэл төлөхгүй явж байгаад сүүлийн таван жил өндөр шимтгэл төлж, тэтгэвэрээ тогтолгочихдог байсан. Үүнийг өөрчлөх ёстой. Олон жил төлсөн нь илүү авдаг байх зохицуулалт зүйтэй гэж харж байна. Харин шимтгэл төлсөн жилээс нь хамаарч төрөөс нэмж 100-300 мянган төгрөг нэмэгдүүлэх нь буруу. Өнөөдөр иргэд төрд итгэхээ больчихлоо. Ихэнх сангууд буюу эрүүл мэндийн мэндийн даатгалын, тэтгэврийн гэх мэт, мөнгөгүй дампуурсан байдалтай байна.
Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл олон жил төлдөг атлаа улсын эмнэлэгт үзүүлэх боломжгүй, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй мэднэ байх.
Мөн түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл томоохон дарамт болж байгаа. Ажилтан өөрийн цалингаасаа ойролцоогоор 11.5 хувь, ажил олгогч нь ойролцоогоор 12.5 хувь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Ингэснээр иргэдийн цалингаас ХХОАТ 10 хувь нэмэх нь НДШ 11.5-12.5 хувь нийлээд 22-23 хувь төр шууд суутгаж авдаг. Инфляци өндөртэй орнуудын хувьд гар дээр авч байгаа цалин нь багасаад өрхийн төсөвт хүнд тусч байна. Ингэж ямар ч үр дүнгүй 100-300 мянган төгрөгийн нэмэлт өгч төсөвт дарамт үүсгэхийн оронд иргэдийн цалингаас суутгаж Тэтгэврийн нэгдсэн санг бүрдүүлдэг тогтолцоог иргэддээ илүү ашигтай. Өөрөөр хэлбэл, төрийн уян хатан бодлого хэрэгтэй. Жишээлбэл, Сингапурын CPF загвар шиг орон сууцны урьдчилгаанд шилжүүлэх боломжтой болговол илүү үр дүнтэй гэж харж байна. Татвар шимтгэлийг нь төлж байгаа юм чинь захиран зарцуулахыг нь ч сонголттой, уян хатан болговол зохимжтой.
Энэ нь бизнес эрхлэгчдэд томоохон дарамт болж байна. Бараг бүх салбарт боловсон хүчний хомсдолд орчлоо.
Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.
“ТРАМП 60 ХОНОГИЙН ДОТОР ТОХИРОЛЦООГ НУРААХ ЭРСДЭЛТЭЙ”

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улс судлалын профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гурван сар гаруй үргэлжилж буй дайны нөхцөл байдал эрчим хүч, юуны өмнө газрын тосны үнийн өөрчлөлтөд аль хэр нөлөө үзүүлж байна вэ?
–Гурван сар гаруй үргэлжилсэн энэхүү мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний зах зээлд, ялангуяа газрын тосны үнэ ханшид "хүчтэй савлагаа" үүсгэсэн бөгөөд цаашдын нөлөө нь Швейцарийн хэлцэл хэр тогтвортой үргэлжлэхээс шууд хамаарах болов уу. ОУВС болон Эрчим хүчний агентлагуудын дүгнэлтээр энэхүү дайн эрчим хүчний салбарт дараах гол өөрчлөлтүүдийг авчираад байна. АНУ-ын агаарын цохилтын улмаас Иран дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20 хувийг хянадаг Ормузын хоолойг хааж, Ойрхи Дорнодын орнууд олборлолтоо өдөрт 11 сая торхоор бууруулахаас өөр аргагүйд хүрсэн.
Энэхүү аюултай байдлаас болж брент маркийн газрын тосны үнэ дайн эхлэхийн өмнөх үеэс 30 гаруй хувиар өсч, тавдугаар сар болон зургадугаар сарын эхээр нэг торх нь 105 ам.долларт хүрч туйлширсан.
Швейцарийн Бюргенштокт АНУ-Ираны хэлэлцээ эхэлж, өнгөрсөн Баасан гаригт Израиль-Хезболла бүлэглэл гал зогсоох тохиролцоонд хүрснээр зах зээл амсхийж эхэлсэн. Аюулгүй байдлын эрсдэл буурсантай холбоотойгоор газрын тосны үнэ сүүлийн нэг сард 20 гаруй хувиар унаж, Даваа гаригийн байдлаар брент маркийн тос нэг торх нь 79.25 – 82.21 ам.доллар орчимд тогтворжих хандлагатай байна.
Хэрэв Бюргенштокийн баталсан 60 хоногийн "замын зураглал" амжилттай хэрэгжвэл эрчим хүчний үнэ урт хугацаандаа дараах байдлаар өөрчлөгдөх магадлалтай. Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригууд үе шаттай цуцлагдвал тэдний газрын тос дэлхийн зах зээлд масс байдлаар нийлүүлэгдэж, үнэ улам буурах боломж бүрдэж магадгүй. Ормузын хоолой бүрэн нээгдэж, далайн тээврийн даатгал болон эрсдэлийн өртөг буурснаар шатахуун, дизель болон онгоцны түлшний үнэ дэлхий даяар тогтворжиж, инфляцын дарамт багасах магадлалтай.
Гэхдээ өнгөрсөн гурван сарын хугацаанд Хятад зэрэг томоохон хэрэглэгчид өөрсдийн гүний нөөцөө ашиглаад дууссан тул ойрын саруудад газрын тосыг эргүүлэн худалдаж авч нөөцлөх эрэлт нэмэгдэх үйл явц өрнөх магадлалтай. Үүнээс үүдэн үнэ огцом унахгүй, 75-85 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Гурван сарын дайн эрчим хүчний үнийг дээд цэгт нь тулгаж, дэлхий нийтийг инфляцын хямралд оруулсан ч одоо эхэлж буй дипломат хэлцэл үнийг буулгаж, зах зээлийг эрүүлжих зүг рүү хөтөлж байна. Хэрэв дипломат ажиллагаа нурвал үнэ эргээд 100 ам.доллараас давах эрсдэл байсаар байна.
Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.
“ЭШ-ЫН ДҮРЭМ ЗӨРЧВӨЛ ОНООГ ТЭГЛЭХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ”

Элсэлтийн шалгалт/ЭШ/ эхлэхтэй холбогдуулан шалгуулагчид юунд анхаарах шаардлагатай талаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Э.Цэрэнцоодолоос тодрууллаа.
-Шалгуулагчид ихэвчлэн ямар зөрчил гаргадаг вэ? Зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Голчлон гурван төрлийн зөрчил ажиглагддаг. Үүнд, шалгалтын танхимд цахим болон ухаалаг хэрэгсэл нэвтрүүлэх, ашиглах. Шалгалтын товлосон цагаас хоцрох. Анги танхимд дуу чимээ гаргах, бусадтайгаа үгсэн ярилцах зэрэг орж байна. Шалгалтын танхим бүрд шалгалтын комисс ажилладаг бөгөөд дүрэм журмын дагуу зохих хариуцлагыг тооцдог. Бид шүүх, цагдаагийн байгууллага биш учраас өөрсдийн эрх хэмжээний хүрээнд тухайн шалгуулагчийн дүн оноог тэглэх хүртэлх арга хэмжээг авдаг. Ямар нэгэн шалтгаанаар элсэлтийн шалгалтаа өгч чадаагүй бол нөхөж өгөх боломж бий юу? – Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг журамд шилжсэн. Тиймээс хаврын шалгалтаас ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар хоцорсон эсвэл өгч чадаагүй бол өвлийн шалгалтад нөхөн оролцох бүрэн боломжтой.
-Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ ямар баримт бичгийг заавал бүрдүүлсэн байх ёстой вэ?
Шалгалтын байранд ирэхдээ ргэний үнэмлэх, ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь бичиг баримтыг заавал хэвлэмэл байдлаар бэлтгэж ирэх ёстой.
Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.
Л.МӨНХТУЛГА: АМИА ХОРЛОЛТЫН НИЙТ ТОХИОЛДЛЫН 85 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙЧҮҮД БАЙНА

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, амиа хорлолт, донтох эмгэг болон эрхийн зөрчлийн нөхцөл байдлын талаар Хүний эрхийн үндэсний комиссын Төсөл, хөтөлбөр, дотоод хамтын ажиллагаа хариуцсан референт Л.Мөнхтулгатай ярилцлаа.
-Эрэгтэйчүүдийн нас баралт өндөр байгаа шалтгааныг судалгаагаар юу гэж тогтоосон бэ?
-Эрэгтэйчүүдийн нас баралт өндөр байгаа шалтгааны талаар хийсэн судалгаанууд анхаарал татдаг.
Өнгөрсөн онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 56 хувь нь өвдсөн тохиолдолд эмнэлэгт хандаж үзүүлдэг гэсэн үр дүн гарсан. Харин 20 гаруй хувь нь “Би өвддөггүй” гэж хариулжээ.
Мөн анхан шатны болон нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамрагдалтыг авч үзвэл эрэгтэйчүүд бүх насны ангилалд эмэгтэйчүүдээс 1.6 дахин бага хамрагддаг байна. Үүнд зөвхөн хувь хүний эрүүл мэнддээ хандах хандлага бус, эрүүл мэндийн тогтолцооны хүчин зүйлс ч нөлөөлж байгаа юм.
Манай улсын эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж боломжийн түвшинд байгаа ч нарийн мэргэжлийн эмчийн хүрэлцээ хангалтгүй хэвээр байна.
Тухайлбал, сэтгэл засалч, андрологич, урологич зэрэг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн тоо шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд 2025 оны байдлаар улсын хэмжээнд ажиллаж буй 16093 их эмчээс ердөө 150 нь сэтгэл засалчаар ажиллаж байна.
-Танайд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар ирдэг гомдол, санал хэр их байдаг вэ?
-Яг эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой хүсэлт, гомдол харьцангуй цөөн ирдэг. Миний санаж байгаагаар архины хамааралтай нэг иргэн хорооныхоо нийгмийн ажилтанд “Би эмчилгээнд хамрагдаж, ажил хөдөлмөр эрхэлмээр байна” гэсэн хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй гэх мэдээлэл манайд ирж байсан. Ер нь бүх төрлийн донтох эмгэг өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудал болоод байна.
Ялангуяа 2025 оны статистик мэдээллээс харахад СЭМҮТ-ийн донтох эмгэгийн кабинетэд 19 төрлийн сэтгэцийн эмгэгээр эмчлүүлсэн 4 мянга 122 хүний 81.9 хувь нь эрэгтэйчүүд, мөн Архины донтолтын төвд эмчлүүлсэн 3 мянга 722 хүний 75.8 хувь нь эрэгтэйчүүд байсан.
Энэ нь эрэгтэйчүүд асуудлаа хүлээн зөвшөөрч, эмчлүүлэх, сэргээн засах үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй байгааг харуулж байна. Гэвч сэтгэцийн эмч, мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй, сэргээн засах үйлчилгээний төвүүд цөөн байгаа нь нийт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.
Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.
3,605.46

















































Нэргүй 2026-06-27 103.212.118.191
үлгэр ярихаа болино уу насаараа төлсөн татвартаа тохирсон тэтгэвэр авч чадахгүй байхад юун орон сууц
Зочин 2026-06-27 150.228.177.102
Уламбаяр болиосой!!!
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2026-06-27 66.181.177.11
Архинд донтох үзэгдэл газар авч байсан.
Одоо донтолтоос.ангижрах үзэгдэл.үр дүнгээ өгч
байх шиг архичид цөөрч.байна.