niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 17:02 UTC Source: https://news.mn/r/2874333/ a3bb22fc2d79c582… ← back to niitlelch.mn

"Монгол Улс анх удаа ICAPP-ийн Удирдах зөвлөлийн хурлыг эх орондоо зохион байгуулна"

"Монгол Улс анх удаа ICAPP-ийн Удирдах зөвлөлийн хурлыг эх орондоо зохион байгуулна"

"Монгол Улс анх удаа ICAPP-ийн Удирдах зөвлөлийн хурлыг эх орондоо зохион байгуулна"

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP) нь Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм.

Монгол Улс анх удаа энэхүү Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал буюу ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааныг эх орондоо энэ сарын 26-27-нд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Монгол Арлын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Ө.Золбаяр нар өнөөдөр /2026.06.25/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн ICAPP  болон Монголд анх удаа зохион байгуулах хуралдааны талаар онцлохдоо “Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Монгол Ардын нам аваад идэвхтэй ажиллаж байна.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP) нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, эв нэгдэл, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2000 онд Филиппиний Манила хотод байгуулагдсан олон улсын байгууллага юм.

Улс төрийн намуудын олон улсын байгууллагууд ихэвчлэн үзэл баримтлалаараа нэгдсэн байдаг. Харин энэ байгууллагын хувьд үзэл баримтлал, үнэт зүйл, хөгжлийн сонголт зэргийг үл хамааран Ази, Номхон далайн бүс нутгийн 350 гаруй намыг эгнээндээ нэгтгэсэн. Энэ байгууллагын идэвхтэй гишүүнээр Монгол Улсаас 2004 онд анх удаа Монгол Ардын нам орж ажилласан бөгөөд 2013 оноос эхлэн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон идэвхтэй ажиллаж байна.

Монголд анх удаа зохион байгуулж буй Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаанд Хятад, Солонгос, Вьетнам, Лаос, Камбож, Бангладеш, Индонези, Пакистан, Узбекистан зэрэг улсуудын өндөр, дээд хэмжээний 40 гаруй төлөөлөл ирж оролцох гэж байна.

Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурал нь тус байгууллагын  хамгийн дээд шатны хурал бөгөөд энэ онд БНСУ-ын Сөүл хотноо болох Их хурлаар хэлэлцэх асуудлуудыг ярилцаж шийдвэрлэнэ.

Энэ хуралдааны бас нэгэн онцгой зүйл нь тусгай сэдэвт хуралдааныг зохион байгуулах юм. Энэ нь дижитал эрин дэх Азийн хувьсан өөрчлөлт болон хиймэл оюун ухааны сорилтууд гэсэн сэдвийн дор болно. Энэ арга хэмжээнд оролцох төлөөлөгчдийг дагалдан тухайн улсын яам, тамгын газрын цахим шилжилт, инновац, хиймэл оюун ухааныг хариуцсан дарга, судлаачид ирж өөрийн улсын цахим шилжилтийн талаар танилцуулгууд хийнэ.

Монгол Улсаас энэхүү тусгай хуралдаанд цахим шилжилтийн бодлого, хэрэгжилтийн үр дүнгээс Emongolia цахим платформын танилцуулгуудыг хийнэ, мөн улс төрийн намын цахим шилжилтийн сайн туршлагаас хуваалцах үүднээс Монгол Ардын намын Enam 3.0 платформын танилцуулгыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Монгол Ардын нам тус байгууллагын эмэгтэйчүүдийн болон залуучуудын хурлуудыг 2023, 2024 онуудад Монгол Улсад зохион байгуулж байсан.

Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын жигүүрийн тэргүүнээр одоогийн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал 2023 онд сонгогдон ажиллаж байна” гэв.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр:

-Ардчилсан парламентын засаглал гэдэг байнгын арчилж, тордож, сайжруулж байх шаардлагатай үйл явц гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Энэ ч үүднээс парламентын засаглал, ардчиллыг бэхжүүлэх үйл явц бол улс төрийн намуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэх чухал зүйл юм. Энэ ч утгаараа Монгол Ардын нам Ази, Номхон далайн бүс нутгийн улс төрийн намуудтайгаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцон хамтран ажиллаж байгаагийн том илэрхийлэл энэхүү хурал болж байна. Мөн Монгол Ардын намын Ази, Номхон далайн бүс нутаг дахь оролцоо, идэвх, гадаад нэр хүнд ямар түвшинд байгааг энэхүү Удирдах зөвлөлийн хурал Монголд зохион байгуулагдаж байгаагаас харж болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-25 202.131.248.226

shal hereggui hiihiin heden hachin yumnuud

Avatar

Нэргүй 2026-06-25 103.212.162.18

Ийм үр ашиггүй, бөөн зардал гаргаж төсөвийн хөрөнгөөр тоглохоо болиочээ. Монгол хүн махаа идэж чадахгүй болтлоо ядуурч байна

Avatar

Нэргүй 2026-06-25 66.181.189.218

одоо улс орнууд иймэрхүү элий балай хурал нтр гэхээ больцон юм аа. нэгд төсөв хөрөнгө гээд улсын төсөвтөө дарамт чуруулахгүй байх нь чухал, 2-т аюулгүй байдалтай холбоотойгоор татгалздаг, бүр байг гэхэд хойшлуулдаг ч юм уу хөөрхөн дипломат арга заль хэрэглээд хойшлуулах жишээний хэрэв ээлжээр хийгддэг бол … манайхан л хөөрүү сагсуу, юм үзээгүй, иймэрхүү юмаар улс төрийн ашиг хонжоо хайсан, нэр хүндээ өсгөх гэсэн өчүүхэн бодолдоо хөтлөгдөн түмнээ чирч, төсөвт асар их дарамт учруулж байна

Avatar

Нэргүй 2026-06-25 103.229.121.30

нөгөө сонгуульд орж санал хуваадаг халаасны намууд яагаад таг чиг байнаа. Худал ба буруу намын нэг долир тарвага шиг нөхөр орилоод сагсалзаад гарч ирэхгүй байх чинь. Ийм том хуралд жижигдэнэ л дээ. Тахианы тархинд нь энэ арга хэмжээний агуулга хэт томдоно

Avatar

Нэргүй 2026-06-25 202.131.248.226

ter yostoi sonin nuhur, chono boroonoor gegcheer yanz buriin yum bolohoor l garaad irdeg shal balai nuhur, muruudul ni said yumu gishuun boloh biz, yostoi butku gar

Avatar

Нэргүй 2026-06-25 103.242.47.254

ядаргаа, хөдөө очиж наад хурлаа хий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж