Өнгөрсөн жил түүхт 100 жилийн тэгш ой нь тохиосон нэг аймаг, 27 сумын нутагт наадамчин олон хөл хөдөлгөөн ихтэй, өргөн дэлгэр баярласан билээ. Тэгвэл энэ жилийн хувьд тэгш ой нь тохиож буй аймаг, сумдын тоо харьцангуй цөөн байна. Ингээд баяр наадмынхаа товыг албан ёсоор зарлаад байгаа аймаг, сумдын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
- Баянхонгор долдугаар сарын 25, 26
- Дундговь долдугаар сарын 24-26
- Завхан долдугаар сарын 24-26
- Орхон долдугаар сарын 22-26
- Сүхбаатар долдугаар сарын 24-26 өдрүүдэд тус тус зохион байгуулагдахаар товлосон байна. Харин баруун аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн баяр наадмыг ирэх наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулаад байгаа юм.
Дундговь аймгийн баяр наадам, Говийн бүсийн хурд долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болох бол Сүхбаатар аймгийн баяр наадам, Зүүн бүс болон баруун бүсийн хурд мөн долдугаар сарын 24-26-ны хооронд болох ажээ. Энэ онд Дархан-Уул аймаг байгуулагдсаны 65, Орхон аймаг байгуулагдсаны 50 жил, Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн тус тус тохиож байгаа юм байна.
Төв аймаг
Алтанбулаг сум – 100 жил
Баянчандмань сум – 90 жил
Архангай аймаг
Цэцэрлэг сум – 100 жил
Ховд аймаг
Ховд сум – 80 жил
Буянт сум – 100 жил
Дөргөн сум – 70 жил
Завхан аймаг
Түдэвтэй сум – 100 жилийн тус тус тохиож байна.
3,605.46

















































Зочин 2026-06-25 192.82.92.42
Улсаараа нэг л наадмаар юм! Ид хеделмерлех зуны улиралд Аймаг, сум болоод наадаад байхаар яаж ч хегжих бэ!
хүннү 2026-06-25 66.181.161.214
Малын шүлхий өвчин баруун болон төвийн аймгуудаар тарлаа гээгүй билүү? Наадмаар хүн мал машин техникгүй бужигнана. Нөгөө аюултай шүлхий өчин таохахгүй юу? Юун бүсийн наадам вэ? Улс орон даяараа нэг л наадам хийж болдоггүй юм уу? Тэгш ойтой аймаг, сумд ойгоо тэмдэглэнэ л биз.
сонгогч 2026-06-25 202.9.47.106
Бүх аймаг сумын наадмыг зэрэг нэг өдөр хийдэг болох ёстой. Эс бөгөөс зунжин, намаржингаа наадаж, ажил цалгардаж, өвөл болохоор үстэй толгойгоо мааждаг болоод байгааг хаана хаанаа анхаармаар. Бүтээн байгуулалт 00….Монголчууд наадахаас өөр зүйл мэдэхээ больж….
Нэргүй 2026-06-25 103.57.94.14
Атаарруу н**ш вэ, өөрөө болохоор барилдая бяргүй, уралдая морьгүй, хөл нүцгэн пролетар юмаа даа…..
Нэргүй 2026-06-25 103.212.119.61
Таарсан газраа ба аж тасарсан газраа унтаж явдаг хөдөөний маанаг байна даа чи
Шилээ 2026-06-25 66.181.160.71
Шүлхий дэгдэж байгаа учраас алс газар уралдааны морьд зөөвөрлөхийг хоригло. Ер нь энэ жил хурдан морины уралдааныг цомхон явуулах хэрэгтэй. Наадмыг ч хялбарчил. Монголын гол баялаг бол мал шүү.
Нэргүй 2026-06-25 103.212.119.61
Хсэн ацны баялаг бол мал вэ. Бэлчээр талхалж цөлжилт дуудсан нүүдлийн мал аж ахуйг баялаг ч гэхшиг