Нийслэлийн иргэдийн баяр буюу “Хүрээ цам даншиг наадам-2026” зургадугаар сарын 27, 28-нд Хүй долоон худагт болно. Наадмын улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны цахим бүртгэл эхэлсэн бөгөөд энэ сарын 26-ны 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн даншиг наадмын түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 14 сая, дунд шөвгийн бахчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн бай шагнал гардах бөгөөд мөн Тува, Буриад, Өвөрмонголоос зочин бөхчүүд ирж зодоглох юм.
Түрүү, үзүүр хүртсэн аймгуудыг тухайд Архангай аймаг 2015, 2016, 2017, 2018, 2023, 2024 онуудад түрүү хүртсэн. Эдгээр амжилтуудаас Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дөрвөн жил босоо байж, даншгийн дархан аварга цол хүртсэн юм. Харин Хөвсгөл аймаг 2019 онд, Завхан аймаг 2022 онд даншиг наадмын түрүү, 2025 онд үзүүр хүртэж байжээ. Мөн Булган, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Завхан, Төв зэрэг аймгууд тус бүр нэг үзүүртэй.
Даншиг наадамд хамгийн олон удаа түрүү авсан улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар таван сарын хугацаагаар хасаад байгаа юм.
Тэгвэл энэ жил хэн даншиг наадамд түрүүлэх вэ? Өмнөх жилүүдийг эргэн саная.
2015 он
- Түрүү –Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва түрүүлж, даншгийн арслан цол
- Үзүүр – Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэн, даншгийн заан цол
- Их шөвөг – Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдорж нар үлдэж, даншгийн өсөх идэр начин цол
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр, түрүүлсэн бөхөд даншгийн арслан, үзүүрлэсэн бөхөд даншгийн заан, зургаа давсан бөхөд чимэгтэй даншгийн начин, тав давсан бөхөд даншгийн начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулдаг.
2016 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дахин түрүүлж, даншгийн аварга цол
- Үзүүр – Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн, даншгийн заан цол
Даншиг наадмыг сэргээснээс хойш Р.Пүрэвдагва анхны аваргаар нь тодров.
2017 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга цол
- Үзүүр – Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Соронзонболд үзүүрлэн, даншгийн заан цол
Улсын арслан Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга болов.
2018 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дөрвөн жил босоо байж, даншгийн дархан аварга цол
- Үзүүр – Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай үзүүрлэн, даншгийн заан цол
Р.Пүрэвдагва үндсэндээ даншиг наадамд ноёрхсон гэж хэлж болно.
2019 он
- Түрүү – Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ч.Батчулуун түрүүлж, даншгийн арслан цол
- Үзүүр – Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Н.Золбоо үзүүрлэн, даншгийн заан цол
Эцэст нь Р.Пүрэвдагвын цуврал зогсч, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлсэн юм.
2022 он
- Түрүү- Завхан аймгийн бөх Л.Лха-Очир түрүүлж, даншгийн арслан цол
- Үзүүр-Ховд аймгийн бөх Ш.Мөнх-Од үзүүрлэж, даншгийн заан цол
2023 он
- Түрүү- Архангай аймгийн бөх Б.Зоригтбаатар түрүүлж, даншгийн арслан цол
- Үзүүр-Төв аймгийн бөх Г.Ганжад үзүүрлэж, даншгийн заан цол
2024 он
- Түрүү- Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан С.Сүхбат найман даван түрүүлж, даншигийн арслан цол
- Үзүүр-Архангай аймгийн арслан Г.Мөнхбаяр долоо даван үзүүрлэж, даншгийн заан цол
2025 он
- Түрүү-Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан найм давж түрүүлэв.
- Үзүүр-Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба долоо давж үзүүрлэв.
3,605.46






















































Мэргэн Ард 2026-06-25 66.181.179.23
Лхагваочир түрүүлнэ гэж Мэргэн шар зурхайд буулаа. Мөн улсад бас түрүүлэх үү, үзүүрлэх үү юм бна.
Нэргүй 2026-06-25 66.181.189.184
HEN CH TURUULSEN YAADGIIIN.SUID BOLOOD BH YU BGAAN
Нэргүй 2026-06-25 202.9.41.0
Ховдын аймгийн арслан Баяржавхлан түрүүлнэ гэж шоонд бууж байна.
Зочин 2026-06-25 202.126.90.63
Допингтой, лам бөх байдаг бил үү, уг нь нэг тиймэрхүү л бөх түрүүлмээр
Бадарч тахар 2026-06-25 66.181.185.40
Хотын шинэ дарга Пүрэвдавгыг дахиад түрүүлнэ гээд Магалжав чадах чинээгээрээ хорлож байгаа юм ! улсад ч барилдуулахгүй нийслэлд ч барилдуулахгүй гээд ! Магалжав нэг л өдөр хэмх зодуулна даа !!