niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 17:04 UTC Source: https://news.mn/r/2874153/ 610f25e2c16461c2… ← back to niitlelch.mn

Цэц бүтэн боллоо, Цэцийг хэн удирдах вэ?

Цэц бүтэн боллоо, Цэцийг хэн удирдах вэ?

Цэц бүтэн боллоо, Цэцийг хэн удирдах вэ?

Үндсэн хуулийн Цэц бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийн орны томилгоог энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, томилох нь. УИХ-аас хоёр гишүүнийг нэр дэвшүүлэн томилох хуулийн зохицуулалттай учраас УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг нэр дэвшүүлэв.

Шинээр нэр дэвшиж буй хоёр нэр дэвшигчийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, томилох юм байна.

ЦЭЦИЙН ДАРГААР Ж.ЭРДЭНЭБУЛГАН ТОМИЛОГДОХ УУ?

Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил гаруйн хугацаа өнгөрч байхад түүний орны хүнийг томилохгүй өдийг хүрсэн нь олон хүний шүүмжлэл дагуулаад байсан юм. Тэгвэл ийнхүү Үндсэн хуулийн Цэц хоёр гишүүнийхээ томилгоог хийснээр бүтэн болж байна. Тиймээс Цэц есөн гишүүнтэй болж, дараагийн Цэцийн даргаараа хэнийг сонгох вэ гэдэг асуулт гарч байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээс даргаар томилогдох хамгийн магадлалтай хүнээр Ж.Эрдэнэбулган яригдаж байна. Түүний хувьд 2021 оны гуравдугаар сард Улсын дээд шүүхийн санал болгосноор Цэцийн гишүүнээр томилогдсон юм.

Ж.Эрдэнэбулган нь хуульч, хууь зүйн ухааны доктор, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэд профессор цолтой, ажлын гараагаа Дундговь аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаас эхэлж, МУИС-ийн багш, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Монголын нотариатчдын холбооны гишүүн, Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга хийж байгаа Цэцийн гишүүнээр сонгогджээ.

Цэцийн даргыг сонгохдоо есөн гишүүн нууцаар санал хурааж, олонхийн санал авсан хүнийг сонгох хуулийн зохицуулалттай.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль: 6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ

  • 1.Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
  • 2.Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
  • З. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
  • 4.Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.

Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүн:

Цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс санал болгосноор нэг удаа зургаан жилээр томилдог хуулийн зохицуулалттай.

УИХ-ААС САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Ц.Цолмон /2024.05.30-ны өөдөр томилогдсон/
  • Цэцийн гишүүнд нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган /2021.03.26-ны өдөр томилогдсон/
  • Цэцийн гишүүн Д.Гангабаатар /2021.10.07-ны өдөр томилогдсон/
  • Цэцийн гишүүн О.Мөнхсайхан /2023.11.16-ны өдөр томилогдсон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Э.Энхтуяа /2023.11.16-ны өдөр томилогдсон/
  • Цэцийн гишүүн Б.Болдбаатар /2024.05.30-ны өдөр томилогдсон/
  • Цэцийн гишүүн Р.Батрагчаа /2024.05.30-ны өдөр томилогдсон/

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-25 202.126.91.27

ийм цэц гэө байхаар байхгүй нь дээр шүү

Avatar

Уншигч 2026-06-25 202.126.89.226

иргэний хувьд энэ 2 нэр дэвшигчийг дэвшүүлэх нь буруу гэж харж бн. Иргэдийн саналыг УИХ харгалзан үзэх шаардлагатай. Тийм биш бол энэ гишүүд иргэдийн төлөөлөл гэж үзэхгүй байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2026-06-25 202.126.93.109

Энэ ч арай хэтэрч бнаа . Үндсэн Хуулийн Цэцэд хоёр нохойн гөлөг орчихлоо ш дээ

Avatar

Нэргүй 2026-06-25 66.181.176.68

асуудалд холбогдсон нөхдүүдээр яадаг байна аа

Avatar

Сонгогч 2026-06-25 203.169.48.150

Орон шоронд орлоо, гарлаа үндсэн хуулийн цэцийн гишүүн, эсвэл шадар сайд болдог гэнээ

Avatar

Ха 2026-06-25 64.119.29.144

Монголд тер гэж байгаа юм уу??? 1990 оноос хойш тер байгуулах гэж нэлээн узлээ. Бутсэн юм алга. МАН, АН нийлсэн хулгайн тер л бий боллоо. Тэгэхээр Монголд ямар ч засаг байхгуй нь ойлгомжтой. Шуудхан хэлэхэд Монголд Хятдын ваасаль засаг л байна.

Avatar

Нэргүй 2026-06-25 202.21.108.53

УИХ бүрэн чадамжгүйгээ нотоллоо. Үндсэн хуулиа хууль завхруулагч, гэмт хэрэгтнүүдээр мануулахад хүрсэн байна

Avatar

Зочин 2026-06-25 202.9.46.4

Монгол улсын төр нэр хүндтэй байх ёстой. Ялангуяа Үндсэн хуулиндаа хүн бүх хүндэтгэлтэй ханддаг байх ёстой биз дээ. Гэтэл энэ зууны хамгийн муухай албан тушаалын хэрэгт холбогдмон энэ 2 л***р одоо юу вэ?

Avatar

Нэргүй 2026-06-25 202.126.93.198

Эрдэнэбулган ҮХЦ-ийг даргалах хэрэгтэй, ядаж л шударга

Avatar

иргэн 2026-06-25 103.229.121.128

ҮХЦ болон ,МАН-ын Засаглалд итгэх Иргэд үгүй болой,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж