niitlelch.mn
2026.06.29 · eguur.mn

Туулын үерийн улмаас Биокомбинат орчмын авто зам цөмөрчээ

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчмын Туул голын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас авто замын зорчих хэсэг цөмөрч, ойролцоох айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автах эрсдэл үүсээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар болон хорооны ажилтан, албан хаагчид эрсдэлтэй бүсэд байрлах айл өрхүүдэд нүүх тухай мэдэгдлийг хүргүүлж, аюулгүй бүсэд шилжих арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Мөн Туул голын эрэг орчимд үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудын үйлчлүүлэгчид болон аялал, зугаалгаар зорчиж буй иргэдийг голын эргээс холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж. …

Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗

Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.

Эх сурвалж: https://eguur.mn/681999/ · Архивласан: 2026.11.23
🗎 Архивлагдсан хувь (2026-11-23) · 7c2007645387d4a9…
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.