niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d1%87%d3%a9%d0%bb%d3%a9%d3%a9%d1%82-% 4c6167a5e4fe0f7f… ← zurück zu niitlelch.mn

ДАШ тэмцээнд “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор мордлоо.

2017 оны чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 20-23-нд Литвын Клейпеда хотод болно. 32 дахь удаагийн энэ тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.