Газар хөдлөлтийн улмаас 188 хүн нас баржээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт 7.1, 7.5 магнитудын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн алба (USGS) -аас мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Карибын тэнгисийн эрэгт Морон суурингийн орчимд 13 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Хүчтэй чичирхийлэл тус улсын хэд, хэдэн мужид мэдрэгдсэн бөгөөд хамгийн хүнд нөхцөл байдал газар хөдлөлтийн голомтоос 168 км-ийн зайд орших нийслэл Каракас хотод үүсжээ. Тус хотын хүн ам шигүү суурьшсан Альтамира дүүрэгт орон сууцны болон бусад барилга байгууламж нурсны улмаас өнөөдрийн байдлаар 188 хүн нас барж, 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.