niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:31 UTC Эх: https://news.mn/r/2873914/ f6484c6f8ca431f6… ← niitlelch.mn руу буцах

Я.Содбаатар хэдхэн саналыг “Дэмжлэг” гэж эндүүрэв

Я.Содбаатар хэдхэн саналыг “Дэмжлэг” гэж эндүүрэв

Я.Содбаатар хэдхэн саналыг “Дэмжлэг” гэж эндүүрэв

Ардын нам өөрсдийгөө ард түмнээс тасарчихсан гэдгийг зарласан. Тиймээс л ард түмэндээ эргэн ирнэ гэдэг хөтөлбөр дэвшүүлж буй. Энэ бол 2027, 2028 оны сонгуулийн дохио төдийхөн.

Үнэхээр МАН-ын дарга анги ард түмнээс тасарчихсан. Эгэл ард байтугай жирийн гишүүдээсээ тасарчихсан амьдралтай болсон нь үнэн. Тэгтэл амьдралаас тасраагүй байсан бол яалаа гэж МАН-ын дарга  "МАН ард түмэндээ эргэн ирнэ" гэсэн уриа дэвшүүлж,  Я.Содбаатарын тэргүүлж буй аппарат  "Ардын нам ард түмэнтэйгээ" нэртэй аян хэрэгжүүлэх вэ.

МАН-ын генсек Я.Содбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд таван аймгийн ИТХ-ын есөн мандат дээр МАН 100 хувийн ялалт байгуулсан гэдэг сүржин мэдэгдэл хийсэн. Гэтэл сумын хэмжээнд болж өнгөрдөг сонгуулиар намын чансааг тодорхойлох боломжгүй. Том зургаараа Монгол Улс 330 гаруй жижиг, том сумтай. Олонх нь маш жижиг 1000 дөнгөж гарах оршин суугчтай. Тэдгээрийн ердөө 9-д нь МАН 100 хувийн ялалт байгуулсан гэдэг дүгнэлт бол маш хийсвэр. Үүнийг ард түмний төгс дэмжлэг гэж эндүүрэх нь том төөрөгдөл. Хэтэрхий хөөсөрсөн, хөрснөөсөө алсарсан МАН дээрээс бүхнийг харж буйн шинж.

Бодит байдал дээр тухайн суманд ураг төрөл олонтой, эсвэл найз нөхдийнхөө хүрээллээр нэр дэвшигч ялалт байгуулж дөнгөдөг. Тэр суманд томоохон дэлгүүр ажиллуулдаг зузаан өрийн дэвтэр ажиллуулагч, малчдын мах, ноолуурыг худалдаад авчихдаг нөхөр санхүүгийн бичил системээрээ сонгуульд ялах нь элбэг. Дээр нь хэтэрхий баян УИХ-ын гишүүдээсээ татаас авч, хэсгийн ахлагч, багийн дарга нэрээр улсаас цалинждаг намын гишүүд санал нэмэрлэнэ. Ингээд ялагч тодордог. Тухайн сумын иргэдийн төлөөлөл ийм сүлжээгээр гарч ирдэг. Түүнээс биш Я.Содбаатар лидертээ, нам сайндаа, олонд нэр хүндтэйдээ ялсан зүйл огт биш.

Саналын тоог нь аваад үзье. Төв аймгийн Баянхангай сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн сонгуульд нийт 700 хүрэхгүй хүн санал өгч, МАН-ын нэр дэвшигч 364 саналаар ялалт байгуулсан талаар Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны мэдээлэлд дурджээ.

Тэгвэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5-р тойргийн нөхөн сонгуульд МАН-ын нэр дэвшигч ганцаараа өрсөдөөд 172 хүний саналаар сонгогдсон. Мөн Архангайн Эрдэнэбулган сумын 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч 208 хүний саналаар сонгогдсон зэрэг тоон үзүүлэлт байна. Бусад тойрог нь ч ялгаагүй.

Монголын нийт ард иргэдийн итгэл үнэмшлийг ийм цөөн саналаар илэрхийгүй. Улс төрийн намын чадал чансааг энэ хэдхэн хүнээр тодорхойлж гаргах нь маш том андуурал. Үүнийг төгс ялалт гэж итгэх эсэх нь Я.Содбаатарын хэрэг. Харин намын аппарат  үүнд алга ташиж байвал МАН ард түмэндээ эргэн ирэхээсээ өнгөрсний илрэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-23 192.82.65.88

Сонгууль луйвардаад гаршсан хулгайчууд ш дээ

Avatar

Зочин 2026-06-23 202.126.88.82

Энэ энхббатар гэгч хулгайч МИАТ с асар их мөнгө шаасан п Хүүрэнсүхийн сугны үс шоронгүй салсан 28 онд энэ хулгайчдыг буудах хэрэгтэй

Avatar

Зочин 2026-06-23 66.181.189.251

алнууд

Avatar

Man 2026-06-23 202.9.46.239

МАН Монголыг амаар нь шороо үмхүүлж хаясан хулгайчууд

Avatar

Зочин 2026-06-23 66.181.178.50

МАН ганц нэг сумдын малчидын саналыг болж яаж ийгээд, үгүйдээ худалдаад авчих чадалтай л даа, ер нь бол шударга сонгууль болсон гэхэд ч эргэлзээтэй, бусад намууд бараг үндсэндээ боломжгүй гэдгээ ойлгоод энэ сонгуулийг хаясан гэхэд ч болно доо

Avatar

Нэргүй 2026-06-23 202.179.27.191

Хүмүүс ирдэггүй, ирцийн босгогүй орон нутгийн сонгуульд хэдэн хөгшчүүлээр санал өгүүлж ялсан нэр зүүснээ иргэдийн дэмжлэг гэж бүү андуур, бүү сурталд.
Хүн бүр та нараас салахыг хүсэж байгаа нь тодорхой

Avatar

Өвгөн Балдан 2026-06-23 103.212.119.173

Ардчилсан нам бол Ард түмний хүлээн зөвшөөрдөг том улс төрийн хүчин гэдэгтэй санал нэг байдаг. Гэтэл гишүүдийнх нь нэг хэсэг ч юмуу, удирдлагын зарим нэг нь ийм хогийн юм яриад явахаар яаж намын нэр хүнд чинь дээшлэх вэ дээ гэж мунхаглаж байна. Дорвитойхон ярьж сурмаар юм даа. МАН-д ч гэсэн засч залруулах ажил маш их байна. Хамгийн түрүүнд үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа увайгүй хөрөнгөтнүүдээсээ залах хэрэгтэй. Тэтгэвэх, нийгмийн халамжийн тогтолцоогоо төгөлдөржүүлмээр байна.

Avatar

зочин 2026-06-23 66.181.160.45

Багийн даргаасаа авхуулаад бүх шатандаа МАН засаглаж байхад яаж энэ намыг ялах вэ дэ

Avatar

Иргэн 2026-06-23 66.181.188.221

МАН гэсэн та нар Улсаа газар нутгаа харахгүй байна уу? 36 жил сүйрүүлж хаячихаад сонгууль ойртохоор эргэж ирнэ энтр хуцдаг байна шүү! Та нар тэр чигээрээ зайлсан дээр муу сайн урвагч хулгайч луйварчид аа! Энэ их татвар төлбөр, торгууд чинь ард түмэн яаж сөхөрч байгааг харахгүй тасарчихсан хулгайчууд! МАН МУ-д хэрэггүй зайлаа !

Avatar

Даш 2026-06-23 202.21.100.210

Нийтлэл бол үнэхээр муу болжээ. Хүчээр үгүйсгэх гэсэн муйхар арга түүнийгээ зөвтгөх гэсэн бүтэлгүй жишээнүүд татсан байна. Бодит байдал дээр хэдий бага ч гэсэн энэ ялалт ард иргэдийн ерөнхий дүр зургийг харуулж байгаа юм аа. МАН муу байгаа нь үнэнч АН бүүр муу байна.

Avatar

Нэргүй 2026-06-23 103.212.119.198

Эргүү коммунист монголын ард түмнийг битгий доромжлоод бай,та нарын ард иргэдийг мөлжиж баяжиж байгаа цаг чинь дуусаж байгаа

Avatar

Нэргүй 2026-06-23 66.181.190.180

АН тэгээд хэдхэн саналаар, ядахдаа 1 саналаар ч болов илүүрхэж чадаагүй нь юуных вэ?!

Avatar

Нэргүй 2026-06-23 103.57.94.14

Монгол хүн өмчгүй олон жил даргадаа долигонон амь зууж ирсэний үр дагавар нь энэ сонгуулийн ялалт юмаа !

Avatar

Нэргүй 2026-06-23 66.181.184.172

ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭГЭЭД СОНГОГЧИД ИХ БАЙНА УУ, БАГА БАЙНА УУ АН ГОЛ НЬ ЯЛЧИХ НЬ ЯАСАН БЭ Д ЭЭ. ТИЙМЭЭС ИЙМ ХӨГИЙН ГОНШИГНОСОН ХОГ ЯРИХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-06-23 202.126.91.156

Эрх баригчид буюу МАН орон нутгийн сонгуульд 100 хувь ялах нь хэвийн үзэгдэл. Хамгийн ойрохны жишээ Улаанбаатарт орон нутгийн 2024 оны сонгуулиар 45 суудлийн 40 авсан шүү дээ. Гэтэл энэ удаагийн 15 сумын ИХ-ийн З7 суудлаас Ардчилсан намтай хүзүү хувааж 17, 17 суудал авчээ. Энэ бол АН-ын хувь ялагдал биш яалалт гэж хэлж болно. ИХ-ын суудлыг 100 авдаг МАН авахёстой суу талыг нь алдана гэдэг яавч сайн зүйл биш. Гэхдээ АН сайндаа тэдний суудлыг таласан юм биш сонгогчдод ардчилал, эрх чөлөөг хүсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж