niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:31 UTC Эх: https://news.mn/r/2873898/ dc9a4c81f8850593… ← niitlelch.mn руу буцах

Сэлэнгэ аймагт 1 тонн орчим жинтэй буга агнажээ

Сэлэнгэ аймагт 1 тонн орчим жинтэй буга агнажээ

Сэлэнгэ аймагт 1 тонн орчим жинтэй буга агнажээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын "Ховор амьтны жагсаалт"-д бүртгэгдсэн халиун бугыг галт зэвсэг ашиглан хууль бусаар агнасан ноцтой хэрэг энэ сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайн бүс нутагт хийсэн хяналт шалгалтын явцад уг хэргийг Сэлэнгэ аймгийн харьяат, иргэн "Ц" гэгч нь галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай тогтоон, илрүүлсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар агнагдсан халиун буга нь ойролцоогоор нэг тонн орчим жинтэй, нас бие гүйцсэн байжээ. Одоогоор хэргийн газар дээр мөрдөн шалгах, техникийн болон шинжилгээний ажиллагаанууд хуулийн дагуу үргэлжлэн хийгдэж байна.

Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Ховор амьтан"-ы ангилалд албан ёсоор бүртгэгдсэн байдаг.

Амьтны тухай хууль болон холбогдох журмын дагуу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эд, эрхтэнийг худалдах, худалдан авах, тээвэрлэхийг хуулиар хатуу хориглодог. Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд хууль бусаар ховор амьтныг агнасан, барьсан, зориуд тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.

Цагдаагийн байгууллага болон Байгаль орчны хяналтын албанаас иргэдийг галт зэвсгийн тухай хууль болон Амьтны тухай хуулийг чанд мөрдөж, хууль бус ан агнуураас татгалзахыг, мөн энэ төрлийн зөрчлийн талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад шуурхай мэдээлж байхыг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

Avatar

И 2026-06-23 103.212.117.115

ОРОН НУТГИЙНХАН Л БУГА, ГӨРӨӨСӨӨ АЛЖ ИДДЭГШДЭЭ. ЦАГДАА НАР НЬ Ч ХУЙВАЛДДАГ БХ !

Avatar

Иргэн 2026-06-23 202.21.103.226

Явж явж ер нь орон нутгийнхан л ховор ан амьтнаа нухаад байх юмаа даа. Турж үхэх гээд байдаг юм байхдаа.

Avatar

Нэргүй 2026-06-23 202.126.90.169

1 tonn inter buga bna gej yu bhavdeee

Avatar

зочин 2026-06-23 202.9.47.48

тэр бугыг дараа идэх үү? нэг бол булах уу ?

Avatar

Нэргүй 2026-06-23 178.174.229.45

MUU HULGAICH n**** GER BULEEREE LUSIIN HORLOL BOLJ UHEESEI BILEEE .UR UDAMAARAA HIARCH DUUSAHBOLTUGAI

Avatar

Нэргүй 2026-06-23 202.126.88.159

ТУХАЙН НУТГИЙН ХҮМҮҮС МАЛЧИД Л ХАВЬ ОЙРИЙНХОО АМЬТАДЫГ АЛААД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ!!! Хотын мань мэтийг очихоор чухам л Эх оронч байгаль ан амьтан хамгаалдагаа гайхах хэрнээ өөрсдөө бол алуурчид

Avatar

Нэргүй 2026-06-23 66.181.180.184

Ийм сайхан амьтныг хүний мөстнүүд бол хуулгүй байсан ч хороохгүй. Хараад л хайрлах өрөвдөх. сэтгэл төрдөг юм

Avatar

АНЧИН 2026-06-23 103.212.118.240

НАМАР 8 САРЫН СҮҮЛЧЭЭР ДУУДАЖ ЭХЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ БҮДҮҮН БУГА ДЭЭД ЗЭРГЭЭР ТАРГАЛНА. БҮДҮҮН БУГАНААС ХОЁР ШУУДАЙ ӨӨХ ГАРДАГ ГЭЛЦДЭГ ЮМ.ЭНЭ ҮЕД БУГА 600 КГ ОРЧИМ ТАТАХ БОЛОВ УУ. ЕР НЬ БУГЫГ АМЬДААР НЬ, ЭСВЭЛ АГНАНГУУТ ӨВЧИЛГҮЙ ГЭДЭС ДОТОРТОЙ НЬ ЖИГНЭЖ ҮЗЭХГҮЙ Л ДЭЭ.

Avatar

Хүн 2026-06-23 202.9.46.239

Тэр Ц гэгчийн талаар мэдээлэл өгнө үү, би очиж тэр оркийг сүхдэж цуслан төхөөрмөөр байна!

Avatar

Нэргүй 2026-06-23 203.91.115.54

Аман ярианд намрын тарган буга 2 үнээний дайтай гарцтай л гэдэг. Муугаас нь 2 муу үнээ, сайнаас нь 2 сайн үнээний мах гардаг. Энэ ч ланжгар амьтан байжээ.

Avatar

Нэргүй 2026-06-23 66.181.180.16

Монгол хэлэнд "эсхүл" гэдэг үг байдаг юм уу? Эсвэл гэж бичдэг шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-06-23 138.252.29.3

наадмаар хуушуур хийх гэж байсан биз

Avatar

Нэргүй 2026-06-23 103.168.34.2

3 үхэр нийлүүлсэнтэй тэнцэх буга байж

Avatar

Нэргүй 2026-06-23 103.212.118.113

Худлаа ямар хирс биш

Avatar

Нэргүй 2026-06-23 103.212.118.113

Ер нь халиун буга 200-450 кг орчим жинтэй байдаг

Avatar

Зочин 2026-06-23 202.179.26.158

Ямар зорилготой нүгэл үйлдэж байгаа бол. Хүмүүжилгүй хүн хэцүү

Avatar

Нэргүй 2026-06-23 103.168.34.142

Тэнэмэл гужаа байх

Avatar

Нэргүй 2026-06-23 66.181.160.39

Тэр Ц гэгч үхрийг устга!!

Avatar

анчиН 2026-06-23 122.201.26.218

байгаль орчинд иргэний хяналт хэрэгтэй. Байнга оршин суусан олон жил болсон байгаль хамгаалагч нар бүх юмаа мэддэг ч ашиг сонирхлын зөрчилд холбогдож өөрсдөө оролцох явдал байдаг тул иргэний хяналт маш чухал

Avatar

ЗОЧИН 2026-06-23 122.201.26.218

1 тн гэдэг арай болов уу Энэ амьтадыг агнаад байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлага шийтгэл нь хамаагүй бага учир тэр хүнд нөлөөлөхгүй байгаа юм. Ялангуяа ховор амьтанг хороовол шийтгэл өндөр байх хэрэгтэй шүү

Avatar

ӨВГӨН АНЧИН ГҮРСОРОНЗОНГОМБОСҮРЭН 2026-06-23 103.212.118.240

Өдийд буга тараг тэвээрэг авч гүйцээгүй байдаг тул анчин хүн буга намнахгүй. Наад Ц ЧИНЬ АНЧИН БИШ, АШИГ ХАЙСАН ЯВУУЛЫН ХҮН БАЙНА. ӨДИЙД МЭДЭЭЖ БҮХ АН АМЬТАН НОГООНД ЦАДАЖ МАХ НЬ АМТ ОРСОН БАЙХ ҮЕ ТУЛ БУГЫН МАХЫГ ӨӨХТЭЙ ХОЛИОД НАРИЙН ХООЛ ХИЙГЭЭД ТӨВ СУУРИН ГАЗАР ЗАРЖ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛОХ ГЭСЭН ХҮН БАЙЖ МЭДНЭ.ДАШРАМД ДУРДАХАД НААД ЦАГААННУУРЫНХНААСАА ТАНАЙ СУМАНД "ӨӨХӨН б**" ГЭСЭН ХОЧТОЙ ЯМАР АНЧИН БАЙСАН, ЯАГААД ТИЙМ ХОЧ АВСНЫГ АСУУГААРАЙ. ТЭГВЭЛ БҮДҮҮН БУГНЫ ЖИН ХЭЗЭЭ НЭГ ТОНН БОЛДГИЙГ МЭДНЭ

Avatar

Нэргүй 2026-06-23 112.72.10.14

анчин=нүгэлтэн

Avatar

1 тн 2026-06-23 66.181.187.219

1 тн ха ха.амьдралтай сэвнэ шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж