Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Зүүн бүсийн хурдан морины уралдааныг 2026 оны долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулахаар товложээ. Тус уралдааныг “Жавхлант шарга” морин спорт, уяачдын холбоо, Монголын Морин спорт, уяачдын холбоо болон Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм байна. Зүүн бүсийн хурдан морины уралдааныг зургаан насны есөн ангиллаар зохион байгуулах бөгөөд морьдыг уралдааны өмнө хэмжилтэд хамруулж, барианд орж ирсний дараа дахин хэмжилт хийж баталгаажуулахаар төлөвлөжээ. Мөн энэ удаагийн уралдааныг Сүхбаатар аймгаас тодорсон алдарт хурдан хүлгүүдийн нэрэмжит цомын төлөөх уралдаан болгон зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тусгай цомын зураг төслийг бүрэн боловсруулж, бүтээн урлах ажлыг эхлүүлжээ.
Уралдааны аваргуудад гардуулах цом нь 80 лангийн цул мөнгөн хийцтэй бөгөөд уяачийн гэр бүлд үе дамжин өвлөгдөх үнэ цэнтэй дурсгал болохыг зохион байгуулагчид онцолсон байна.
Цом нь 40х28 см хэмжээтэй, хийморийн морин дүрст тагтай бөгөөд Монгол үндэсний уран сийлбэрээр чимэглэсэн тусгай хайрцагтай байх ажээ.
3,605.46

















































Нэргүй 2026-06-22 202.126.88.70
Одоо солиоролруугаа орлоо шүү 30х40 см цул мөнгө гэнэ дээ
Нэргүй 2026-06-22 202.9.41.28
40 жил хужааманжуудд нулиулж нулиулчаад хужааманж санаад унсныг бодит бдлыг нь хэлхэжр сонсж чадхгүй хийрхл нтргж бгаа бол одр одоо хохчн л гэяа даа ийм хүмүүсийг дараагийн удаа дахиал 40 жил хужааманжууд сая туулсн 40 жил шиг таслх болх л юм бн шд.ийм л хүмүүсийг яаач болн гж боддг бхгүй юу.
Cok 2026-06-22 202.126.88.79
Бөх, Уяач, Жүжигчин 3 байхад Монгол хөгжинө гэж байгаа бусад нь бол хоолны сав юм
Нэргүй 2026-06-22 103.57.94.14
Монгол Төр оршин буй цагтаа Эрийн 3 наадмаа таслахгүй бхаа, та атаархаад үхэж л бай яахав….