niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:32 UTC Эх: https://news.mn/r/2873840/ 6f0281714d9eedb2… ← niitlelch.mn руу буцах

Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “гэрээсээ гарах” нь хамгийн эхний даваа

Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “гэрээсээ гарах” нь хамгийн эхний даваа

Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “гэрээсээ гарах” нь хамгийн эхний даваа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хүртээмжийн асуудлыг бодлогын түвшинд хүргэх шинэ талбар болохуйц өдөрлөг амралтын өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд болов. Арга хэмжээ нь “босго” зөвхөн шат, хаалга, зам биш, харин ойлголт, хандлага, мэдээлэл, оролцооны саад гэдгийг олон нийтэд сануулсан өдөр боллоо.МАН-ын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо албан ёсоор байгуулагдаж, анхны хуралдаанаа хийлээ. Энэ хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцлоо. Энэхүү холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх, тэдний оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Их хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчид болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцов. Их хурлын үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулууныг Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгов. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүний дуу хоолой ганц л байдаг. Бид илүү олон дуу хоолойг, олон янзын албан тушаалаар, олон газар орноос, олон сувгаар, цахимаар гэх мэт хүртээмжтэйгээр илэрхийлэх хэрэгтэй байна” хэмээн онцолсон байна.

Энэхүү холбоог байгуулахын өмнө “Оролцоо ба улс төрийн эрх”, “Боловсрол ба хөдөлмөр эрхлэлт”, “Эрүүл мэнд ба нийгмийн хамгаалал”, “Хүртээмж ба орчны саадгүй байдал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хэлэлцүүлэг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг саад бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх гарц, төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал солилцсон байна.

Тухайлбал, “Боловсрол ба хөдөлмөр эрхлэлт” хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад 87 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас боловсрол эзэмшсэн ч хөдөлмөр эрхэлдэг нь бага хэвээр байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байсан бөгөөд цаашид ажлын байрны хүртээмж, ажил олгогчдын хандлага, төрийн дэмжлэгийн бодлого чухал оролцогчид хэлж байлаа.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд хүртээмжийн асуудлыг зөвхөн налуу зам, шат, босгоор хязгаарлахгүйгээр нийтийн тээвэр, гудамж талбай, төрийн үйлчилгээ, мэдээллийн хүртээмж, дохионы хэл, брайл бичиг, хадмал орчуулга, цахим үйлчилгээтэй холбон авч үзэх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.

Мөн арга хэмжээний үеэр Тусгаар тогтнолын ордны гадна талбайд “Хүртээмж надад хамаатай” өдөрлөг, үзэсгэлэн зохион байгуулсан юм. Тус үзэсгэлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр тутамдаа тулгардаг саад бэрхшээлийг бодитоор харуулсан зам, гарц, талбай, өндөр босго, стандартын бус налуу зам, нийтийн тээврийн хүртээмжгүй байдлыг гэрэл зургаар болон туршилтын хэлбэрээр танилцуулжээ.

Түүнчлэн Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан гар урлал, бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, уран бүтээлийг дэлгэн танилцуулж, худалдаалсан байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн халамж хүртэгч бус, хөдөлмөр эрхлэгч, үйлдвэрлэгч, бүтээгч иргэд болохыг олон нийтэд харуулах зорьсон гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал Их хурлын үеэр хэлсэн үгэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог хангах нь зөвхөн нийгмийн хамгааллын асуудал бус хүний эрх, ардчилал, хөгжлийн асуудал гэдгийг онцолсон байна.

Тэрбээр “Монгол гэрийн босго нь монгол хүний сэтгэлгээнд эрхэм зүйл боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд “гэрээсээ гарах” хамгийн эхний даваа болдог мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төрийн эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлж, шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцох бодит боломжийг хангах нь чухал. Саад тотгор зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байдаггүй, хүний эрхийн мэдлэг, ойлголт, хандлагын асуудал мөн байдаг” гэв. Мөн төрийн зүгээс зам, шат, босгоос эхлээд мэдээлэл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хандлагын саадыг арилгаж чадвал хүн бүр өөрийн чадвар, хүсэл мөрөөдлөөрөө нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжтойг онцолсон юм.

 

 

Э.Болортуяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-22 103.229.121.35

налуу биш огцом өөдөө байдаг

Avatar

Нэргүй 2026-06-22 202.9.41.28

өчнөөн жил хитадманж үлгрээи тархиа угаалгцн гарууд чингс нтр гэцн дуу хөөрцлгцн хийцн.

Avatar

Нэргүй 2026-06-22 66.181.189.184

ULSSSIN EMNELEGUUD TERRGENTSERTEIIRGEN OROH JORLON BAIDAGGUI TUN HETSUU DEE. 00 HAJUUD TATAAD BOSOOD SUUCHIH BARIUL BAIDAG TIIM CH YM BDGUI. ER NI ANHAARDAG HUN BDIIM UUU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж