niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:32 UTC Эх: https://news.mn/r/2873817/ 7e74f61ccfe83660… ← niitlelch.mn руу буцах

"Сат-1" шүлхий өвчний вакциныг энэ сарын 24-нөөс хийж эхэлнэ

"Сат-1" шүлхий өвчний вакциныг энэ сарын 24-нөөс хийж эхэлнэ

"Сат-1" шүлхий өвчний вакциныг энэ сарын 24-нөөс хийж эхэлнэ

Баруун аймгуудад тавдугаар сараас эхлэн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинэ хэвшил болох Сат-1 оношлогдож, халдвар гарсан аймаг, сумдад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас вакцин худалдан авахаар гэрээ байгуулсан талаар холбогдох албаныхан мэдээлж байсан юм. Тус ажлын явцын талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Болдбаатараас тодрууллаа. Тэрбээр, “Мал, амьтны хүрээлэнгээс гаргаж авсан Сат-1 хэвшлийн вакциныг худалдан авах гэрээг байгуулсан.

Өнөөдрийн байдлаар 1.6 сая тун вакцин Монгол Улсын хилээр нэвтэрч байна. Хил дээр ачаалал, тээвэрлэлт өндөр байгаагаас шалтгаалж нэвтрэхэд тодорхой хүндрэл гарч байгаа ч өнөөдөртөө багтан Улаанбаатар хотод ирнэ.

Үүний дараа шүлхий өвчин бүртгэгдсэн аймгууд руу тээвэрлэх бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс эхлэн сумдад вакцинжуулалтын ажил зэрэг эхэлнэ” гэлээ.

Уг 1.6 сая тун вакцин нь үхрийн тунгаар хэмжигдэж байгаа бөгөөд бог малын тунд шилжүүлбэл 3.3 сая тун болох аж. Төлөвлөгөөний дагуу халдвар бүртгэгдсэн 8 сумын өвчлөмтхий хонь, ямаа, үхрийг вакцинжуулалтад хамруулна.

Эхний ээлжинд голомтын дөрвөн сум болон тэдгээртэй хөрш зэргэлдээх дөрвөн сумыг хамруулахаар бэлтгэж байна.

Үүнээс гадна, Ховд аймгийн Булган, Үенч сумдад шүлхий өвчний 11 голомт бүртгэгдэж, 1485 толгой мал өвчлөн, 1304 толгой мал устгалд оруулаад байна. Мөн Алтай суманд Сат-1 хэвшлийн шүлхий өвчний халдвар илэрсэн тул эрсдэлээс сэргийлэх үүднээс Булган, Үенч, Алтай сум руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хатуу хорио цээрийн дэглэм тогтоолоо. Мөн мал сүргийг вакцинжуулах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан, вакцины дархлаа бүрэн тогтох хүртэлх хугацаанд аймаг, сумын Үндэсний баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах саналыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэд, малчид та бүхнийг хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-22 202.9.41.15

үхсн алнычнхужааманжхулгайтайхужааманжхулгайтайсоёлтрйхужааманж хулгөйгхрөадхудласоёлтоыцсраылаад худлаацараыгаргааджүжглээдшахгдбруу хужааманжуудхудлаажүжглжшаадн шаадгбх шаадг.

Avatar

Нэргүй 2026-06-22 202.9.41.15

үхсн алнычнхужааманжхулгайтайхужааманжхулгайтайсоёлтрйхужааманж хулгөйгхрөадхудласоёлтоыцсраылаад худлаацараыгаргааджүжглээдшахгдбруу хужааманжуудхудлаажүжглжшахдгбх.

Avatar

Нэргүй 2026-06-22 202.9.41.15

ямрчт тлцлж хуваагдл бхгүй хж шаажийн яг ингж шаахийн мждж бгаа юмчнхужааманж снаан уншглаад бхиын ингж шаана дас гэхд яг л ингж шааж бгаа бхгүй юу яааж маллах уу гэдгээ бодж яьаа хужааманжууд. гяяяяхх гяяяяхх гяяяяхх.

Avatar

Нэргүй 2026-06-22 202.9.41.15

монглднамгж хэрггүйнамгэдг үгийг манжхужаагууд ихнхн ньнам хужаагууд хэрглжхужөөманжуудтолгойд гардг хэргсл болгж хужааманжууд ихнхн хужааманжууд зангидгдж хитадаас хужааманжуудыг хужаамаэ хэргллээи зангидгдуулж хужааманжуудыг эзлүүлдг.

Avatar

Нэргүй 2026-06-22 202.9.41.15

манжхужаагууд толгойдшааж эзлдгзалвнамгж шааж хужааманжууд ихнхн нв хужааманжууд толгойд шааж эзлдг хулгай шаадгхужааманжнамтөргэгч нэр шаасн ихнхнхужааманжууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж