niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:32 UTC Эх: https://news.mn/r/2873800/ 99eeea70eba9f97b… ← niitlelch.mn руу буцах

Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна

Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна

Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх газрын тосны салбарын ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үе үеийн хамт олонд Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хангах, чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд тууштай нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох зорилт тавьсан нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг тэмдэглэлээ.

Үүнд газрын тосны салбарынхны оруулж байгаа, цаашид оруулах хувь нэмэр асар их гэдгийг хэллээ. Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад дахин талархал илэрхийллээ.

Манай улс Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түлш, шатахууны хэрэгцээгээ хангах, импортын хараат байдлыг бууруулах, валютын гадаад урсгалыг сааруулахыг зорьж байгаа.

Одоогоор Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90  хувьтай байна.

Мөн:

  • EPC-01 багц 100 хувь,
  • EPC-02 багц 67.1 хувь,
  • EPC-03 багц 44.4 хувь,
  • EPC-04 багц 9.1 хувьтай байгаа тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.

Хайгуулын 10, ашиглалтын 4 талбайд хайгуул, олборлолт хийж байгаа. 2024 онд гэхэд л 333 сая тн газрын тосны баталгаат нөөц, 43 гаруй сая тн ашиглалтын баталгаат нөөц тогтоожээ.

Мөн уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр 7 талбайд хайгуул, судалгаа хийж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордыг хамаарах “Тавантолгой-XXXIII” талбайд метан хийн анхны нөөц баялгийг тогтоон, Эрдэс баялгийн нэгдсэн тоо бүртгэлд авчээ.

Цаашид хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинээр нөөц тогтоох зорилгоор 16 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөсөн байна.

Үүний зэрэгцээ нийслэл, болон орон нутагт автомашин хийгээр цэнэглэх станц, ахуйн хийн цэнэглэх цэгийн тоо ч өсөн нэмэгдэж байна.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн онд баталсан.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд доод тал нь 1 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих боломж, нөхцөл бий болсон юм.

Салбарын яам импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд агуулах, сав барих, өргөтгөх зээлийг Монголбанк болон арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

Мөн Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна.

1940 оноос Монгол, Зөвлөлтийн Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт газрын тосны анхны илрэлийг тогтоосон түүхтэй. Улмаар 1941 онд Тээврийн яамны харьяанд “Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс” байгуулсанаар газрын тосны салбарын цаг тоолол эхэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Гор газ” компанийн ерөнхий захирал Батмөнхийн Мөнхсайхан, “Тэс петролиум” компанийн гүйцэтгэх захирал Цогийн Майдар нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-06-22 202.126.89.154

Энэ хүн газрын тосны үйлдвэр барина гэж попроод мөн ч их мөнгө луйвардсан!!

Avatar

Нэргүй 2026-06-22 202.126.91.10

сонгуулийн шоу хийж цаг хугацаа алдаад байна шүү…аль эрт 20 онд ашиглалтад орсон баймаар…

Avatar

ХУД-ийн өндөр настан.Ш.Раднаа: Бидний нэг дутагдал бол яваандаа болно биз гээд судалгаа муутайхан ажлаа эхлүүлдэг гэмтэй шүү 2026-06-22 103.212.118.240

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ ТУХАЙ АНХ ЯРИГДАХАД БИ ТҮҮХИЙ ЭД НЬ ХАНГАЛТТАЙ БАЙГАА ЮМ УУ. ТҮҮХИЙ ЭД ХАНГАЛТГҮЙ БОЛ ОХУ-ААС ТҮҮХИЙ НЕФТЬ АВАХААС АРГАГҮЙ БОЛНО ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН. ГАДНААС ТҮҮХИЙ ЭД АНА ГЭХЭЭР ОХУ-ААС АВНА. ИНГЭВЭЛ ДОТООДДООО ХЯМД ШАТАХУУН ХЭРЭГЛЭНЭ ГЭСЭН ИРГЭДИЙН ХҮЛЭЭЛЭТ ТАЛААР БОЛОХ ВИЙ ДЭЭ. ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ, ДОТООДОД ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАТАХУУНЫ ҮНЭ ГАДНААС АВАХ ШАТАХУУНЫ ҮНЭНЭЭС ӨНДӨР БОЛОХ ВИЙ ДЭЭ ГЭЖ САНАЛАА ХЭЛЖ БАЙСАН. ОДОО ЮУ БОЛЖ БАЙГАА ЮМ БОЛДОО.

Avatar

оюун 2026-06-22 202.126.90.113

Ийм сахилгагуй ард түмэн атомаар юу хийнээ гол нь гарсан хаядалаа хаана булахаа шийдэж байж барихгуй бол америк шиг болно шүү уг нь сайхан л даа ярихад түүний хаягдал гэж маш аюултай багтааж шингээх газар олдохгуй хэцүү

Avatar

Нэргүй 2026-06-22 202.9.40.153

Атомын цахилгаан станцаа бариач ээ. Жил бүр Орос улсад цахилгаан авсны мөнгө гэж хэдэн арван сая доллар төлж байна.Ураны нөөцгүй улсууд бүгд л атомын цахилгаан станцтай болсон. Одоо Казахстан, Узбекстан улсууд атомын цахилгаан станц барьж байна. Гэтэл монголчуул хүйтэн уур амьсгалтай орон байж худлаа ярьсаар л байна. Атомын цахилгаан станц барихыг эсэргүүцдэг дайснууд бас олон бий. Гадны хөлсний жагсагчид юм. Томчууд худлаа ярихаас цаашгүй бүтээн байгууллат хийх дургүй. үнэн тэнэг

Avatar

Зочин 2026-06-22 202.9.46.15

манайх шиг цөөхөн хүн амтай газар атомын цахилгаан станц хэрэггүй. Хямд юм шиг боловч урт хугацаандаа хамгийн үнэтэй. Өндөр хөгжилтэй орнууд хаягдлаа яахаа одоо хүртэл шийдэж чадахгүй маш их хөрөнгө зарж байна. Тэр хаягдлыг булахад радиацитай болохоор хүн оролцох боломжгүй учир маш орчин үеийн техник технологи хэрэглэдэг юм байна лээ. Манайх тэдгээрийг нь хийж чадахгүй юм чинь худалдаж авна дээр нь хаана булна тэнд нь хүн мал байх боломжгүй болно.

Avatar

Нэргүй 2026-06-22 66.181.189.184

yun shugam be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж