niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:32 UTC Эх: https://news.mn/r/2873752/ 532bc8d16a5d9f0f… ← niitlelch.mn руу буцах

З.Мэндсайхан сайд нутгийнхнаа тойглож явна

З.Мэндсайхан сайд нутгийнхнаа тойглож явна

З.Мэндсайхан сайд нутгийнхнаа тойглож явна
Н.Учралын Засгийн газрын Сангийн сайдаар сонгогдсон З.Мэндсайхан сайд Ховдын угшилтай. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд Ховд, Увс, Говь-Алтай зэрэг баруун бүсээс сонгогдсон нэгэн. Улсын их ажлын хажуугаар З.Мэндсайхан сайд Ховд аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа нутгийн алдартай бөхчүүд, УИХ-ын гишүүд зэрэг нутгийнхаа нэр хүндтэй хүмүүсийг тойглож, дайлж явна.
Шинээр томилогдсон Сангийн сайдад төсвийн орлого тасарсан, орлого буурсан, төсөв нь алдагдалтай цаг үед улсынхаа төсөвт санаа зовниж суух их ажлын хажуугаар нутгийнхнаа ч марталгүй тойглож явааг нь албан тушаалтай болоод нутгийнхнаа гэж явна хэмээн улс төрийн хүрээнд жиг, жуг гэлцэнэ.
Ховд аймгийн нутгийн зөвлөлийн цайллагын үеэр үндэсний бөхийн улсын аварга О.Хангайг Ховд аймгийнхаа нутгийн зөвлөлийн дэд дарга болгосон талаар ч сошиал орчинд шуугиж эхэлж. О.Хангайгийн хувьд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөгөөд 2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмаар 1024 бөхийн барилдаанд өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн байдаг. Ийнхүү шинэхэн Сангийн сайдын нутгийнхаа нэр хүндтэй, олон хүндлэгдсэн хүмүүсээр хүрээгээ тэлж, нутгийн зөвлөлдөө багтаасан нь 2028 оны сонгуулиа бодож яваагийн илрэл гэж намын нөхөд нь ил, цагаан ярьж эхэлжээ. Сонирхуулахад, Сангийн сайд З.Мэндсайхан нь Монгол Улсын манлай уяач гэдгийг олон нийт тэр бүр мэддэггүй билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-22 202.179.25.96

Гайхалттай юмаа. Давхар давхар сонгуультай.

Avatar

Нэргүй 2026-06-22 103.57.94.14

Сахал Мэндсайхан бол Халзанбүргэдэйн төсөл Нутгийн олон түмэн хоёрын дундаас хахуулийн мөнгө, сонгуулийн
санал хоёрыг ч мөн сайн цуглуулж бгаа нөхөр дөө !

Avatar

Нэргүй 2026-06-22 103.229.121.28

энэ гар бас ховдынхныг яамаар дүүргээ биз

Avatar

Адуучин 2026-06-22 202.126.90.154

боловсон хүчний хямрал туйлдаа хүрсэний илрэл

Avatar

Нэргүй 2026-06-22 66.181.160.39

Загал халтар түүхий эдийн ченж юм уу гэж бодсон сайд байсан юм уу??!!

Avatar

Нэргүй 2026-06-22 202.126.91.224

Хүний адаг

Avatar

Нэргүй 2026-06-22 202.55.186.137

Энэ өөдтэй амитан биш ээ.ккк. Хүний царай, нүдний харц ихийг хэлнэ шүү. МАН-ын томчуудын суганы үс..Эрх мэдэл, мөнгөнд сүнсээ худалдчихсан ийм мэтийн юмнуудыг ялгаж салгаж бай л даа таануусс…ккк

Avatar

Нэргүй 2026-06-22 103.57.93.193

МАН ын сайд нар төрийн ажлыг биш тойргоо усалж байна

Avatar

zochin 2026-06-22 122.201.31.60

ЭДГЭЭР МАН-ЫН АВИЛГАЧ НҮҮРСЧДЭЭС 10 ААД АВИЛГАЧИД ЛУЙВАРЧДЫГ БУУДАХАД Л БҮХ ЮМ САЙХАН БОЛНО.

Avatar

zochin 2026-06-22 122.201.31.60

ЭДГЭЭР МАН-ЫН АВИЛГАЧ НҮҮРСЧДЭЭС 10 ААД АВИЛГАЧИД ЛУЙВАРЧДЫГ БУУДАХАД Л БҮР ЮМ САЙХАН БОЛНО.

Avatar

kk 2026-06-22 66.181.177.51

ugshiltai ch geh shig, aduu mal yum uu haashaa yum, daraa songogdohoo bodood toirogtoo hor nairuulaad l zaildaad l uls turchid nertenguudiin hiideg yum ni ene. yarij baigaa ni huurhuun pid pid usreel.

Avatar

Бодит байдал 2026-06-22 103.57.92.108

юу ч хийдэггүй хүн,суудлын бөглөөс

Avatar

Т1 2026-06-22 202.9.46.239

Өмхий хар хулгайч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж