niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:33 UTC Эх: https://news.mn/r/2873715/ d6b9365ad7f4341c… ← niitlelch.mn руу буцах

Оюу толгойн далимаар дэлхийн дунджийг гүйцэж очсон нь

Оюу толгойн далимаар дэлхийн дунджийг гүйцэж очсон нь

Оюу толгойн далимаар дэлхийн дунджийг гүйцэж очсон нь

 257 хувийн өсөлт: дундаж орлогод хүрсэн 15 жил

Монгол Улсын эдийн засаг сүүлийн 15 жилд цоо шинэ түвшинд гарлаа. Үүнийг Дэлхийн банкны нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийн статистик илүү тодорхой харуулж байна.

2010-2024 оны хооронд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2,625 ам.доллараас 6,751 ам.долларт хүрчээ. Энэ нь 15 жилийн хугацаанд 257 хувиар өссөн гэсэн үг. Үүгээрээ  манай улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 орны нэгд багтаж байна. Дунджаар жил бүр манай нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 275 ам.доллараар өсч байсан гэсэн үг. Харин үүнд Оюу толгойн хувь нэмэр жил бүр 527 ам.доллар байсныг MMCG-ийн судалгаанаас харж болно.

Гэхдээ энэхүү өсөлт, энэ том хувь нэмэр дардан замаар бий болоогүйг эргэн саная. Гадаад зах зээлийн түүхий эдийн үнээс хамааралтай, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд “ядуувтар” ангилалд ордог байсан Монгол Улсын хувьд эдийн засгийн уналт, сэргэлтийн үе нь Оюу толгой шиг мега төсөлтэй хэрхэн холбогдож байгааг харах нь зарим хүнд “магтуу” санагдаж мэдэх ч үнэндээ бидэнд сургамж юм.

MMCG компанийн гаргасан “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд "Оюу толгой" компанийн оруулж буй хувь нэмэр судалгаа”-аар 2011 онд манай ДНБ-ийн өсөлт 17.3 хувь хүрч цойлоход “Оюу толгой” 13.5 хувийг нь бүрдүүлсэн гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалт орж ирээгүй бол эдийн засгийн өсөлт 2011 онд 3.8 хувь байх байсан гэсэн үг. Тэр их өсөлтийн үед дэлхий бидэнд яаж “бөхөлзөж” байсныг гадаадад ертөнцтэй ойр байсан монголчууд илүү их мэдэрсэн нь гарцаагүй. Харин 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2011 онд 1111 ам.доллароор өсөж 3736 ам.доллар болоход “Оюу толгой” компани 647 ам.долларыг нь бүрдүүлсэн байна. Эдийн засгийн төсөөлөл ямар өөдрөг, ирээдүй ямар их гэрэлтэй байсныг энэ хөдөлшгүй тоо бэлхнээ илтгэнэ.

Харамсалтай нь, дотоодын улс төрийн талцал хуваагдлаас болж Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт 2015 он хүртэл гацаж, гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ унаснаар эдийн засагт туссан гэрэл сарниж, эргээд харанхуй ноёлж эхэлсэн. 2016 онд манай эдийн засаг 21.5%-иар агших байв. Энэ нь таван айл тутмын нэг нь “таг харанхуй” болох бодит аюул нүүрлэсэн гэсэн үг. Энэ үед Оюу толгой ДНБ-ий өсөлтөд 22.7%-ийн бодит дэмжлэг үзүүлснээр манай эдийн засаг 1.5 хувийн өсөлттэй гарчээ. Хэрэв Оюу толгой 2013 оноос зэсээ экспортолж эхлээгүй, гүний уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байсан бол 2016 онд эдийн засагт “зуд” нүүрлэж 21.2%-иар агших байсныг уг судалгаанаас харж болох нь. Харин 1 хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2011 оныхоос уруудаж, 3607 ам.доллар болсон бөгөөд үүний 20 хувь буюу 719 ам.доллар нь зөвхөн Оюу толгойн “гавьяа” байжээ. Төлбөрийн тэнцэл суларсан, түүхий эдийн үнэ унасан, төсөв алдагдалтай байсан гэхэд зөөлөн “газардсан” байгаа биз.

Харин эдийн засгийн макро орчин харьцангуй тогтвортой он жилүүдэд “Оюу толгой” зөөлөн “газардуулагч” бус хөгжил өөд зүтгүүлэх “бүүст” буюу хурдасгуурын үүрэг гүйцэтгэж иржээ. Энэ нь гүний уурхайн бүтээн байгуулалт шувтрах шатандаа орсон 2022 онд илүү тод мэдрэгджээ. MMCG компанийн судалгаанд “Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ эргэн сэргэсэн, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжсэнээр 2018 онд “Оюу толгой” компани эдийн засгийн өсөлтийн хурдасгуурын үүргээ дахин гүйцэтгэсэн.

“Гүний уурхайн олборлолтыг 2023 онд эхлүүлснээр “Оюу толгой” компани Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тогтвортой хувь нэмрээ оруулах нөхцөл бүрджээ” хэмээн дүгнэсэн байна. Мөн Дэлхийн банкны ангиллаар тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ 4470 америк доллароос дээш бол дунджаас дээш орлоготой улс орон гэж тодорхойлдог. 2022 оноос Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрч, дунджаас дээш орлоготой улс орон болсон бөгөөд үүнд Оюу толгой даацтай хувь нэмрийг оруулсан” гэжээ.

ОРОН НУТГАА ТӨВХНҮҮЛСЭН ХАРИУЦЛАГА

Дэд бүтэц муутай, алслагдмал Монгол оронд уурхай нээгдэнэ гэдэг эрдэс түүхий эд экспортлох тухай асуудал биш. Хөгжил нь “царцсан”, дэд бүтэцгүй, алслагдмал зэлүүд нутагт амьдрал “төвхнөх”-ийн тулд асар их хэрэгцээ шаардагддаг. Ханбогд сумын хүн ам сүүлийн 15 жилд хэд дахин өссөн нь үүний бэлэн жишээ. Хүн нэмэгдэхийн хэрээр хүнс нэмэгдэхээс гадна сургууль цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, тог цахилгаан, ус дулааны хэрэгцээ “гал команд” шиг нэхэгддэг.

Энэ суурь хэрэгцээг улсын төсвөөр шийдэхийг хүлээвэл хэдэн арван жил шаардлагатай болох вий. Тиймээс орон нутгаа хөгжүүлэх ачааг уул уурхайн компаниуд үүрэлцдэг.

Оюу толгой 2013 оноос хойш орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 248.1 тэрбум, бизнес эрхлэлтийг дэмжихэд 13 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс үлэмж хэсгийг нь авто зам барих, тээвэр ложистикийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулсан байна. Ханбогд сум болон бусад түншлэгч сумдын цахилгаан эрчим хүч, инженерийн шугам сүлжээг сайжруулахад 44.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Зэлүүд нутаг замтай болно гэдэг хөгжлийн судас нь холбогдож буй хэрэг.

Эдгээр хөрөнгө оруулалт нь “Оюу толгой” компаниас гадна “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” зэрэг орон нутгийн хөгжилд зориулсан тусгайлсан сангуудаар дамжиж орон нутгийн иргэдэд хүрдэг. MMCG-ийн судалгаанд орон нутгийн зөвхөн дэд бүтэц, бизнесийг дэмжихэд 2013-2024 онд  “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” -аас нийт 261.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн талаар дурджээ. Үүнээс говь нутгийн бизнес эрхлэлт, уламжлалт мал аж ахуйг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж.

Гүний уурхайн хөрөнгө оруулалт эрчимтэй үргэлжилж, бүтээн байгуулалт ид өрнөж байх үед буюу 2017-2018 онд Ханбогд сумын ундны усны эх үүсвэрийг судалж тогтоогоод, ус хангамжийн буюу газрын доорх усыг цэвэршүүлэн, ундны усаар хангах цогцолбор барихад 6.9 сая ам.доллар буюу өнөөгийн үнэ цэнээр 24.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн цогцолбор барихад 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Орон нутгийн дэд бүтэц, хөгжилд оруулсан хувь нэмрийг нийгмийн хариуцлага гэдэг үгээр тайлбарлахад хангалтгүй. Харин байгалийн нөөцийг хөгжилд шингээхийн төлөөх хариуцлага юм. Тиймээс л бид эдийн засгийнхаа суурийг сайтар “уншиж” ухаж ойлгох нь ирээдүйн хөгжлийн хурдаас хоцролгүй зэрэгцэх нь чухал билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Gg 2026-06-22 202.126.91.43

Uls tur oT g haaj gereegee ynzalch chadahgui bol bidnar ochood hvcheer haaj chadna shv Nepalduulvaa lalarnuudaa

Avatar

Нэргүй 2026-06-22 87.196.80.78

Saihan xogjison gexgeed bga yumu xvvxed xuurch bga yum shig yum bichix yuma zaxialgaar odort 15 terbum tolood saijirsan bxu

Avatar

ЖИРИЙН ИРГЭН 2026-06-22 202.9.46.65

ENE TULBURTEI MEDEEG GOGO.MN NEWS.MN DEER XEN TABIAD BAIGAAG TAILBARLAJ UGNUUU….. ARD IRGEDIIN TARXIIG UGAAXAA BOLIOCHEE ODOO…..

Avatar

Нэргүй 2026-06-22 103.212.116.218

ха ха гадна дотны хулгайчууд хүүхэд хуурч байгаа аятай хуцнам

Avatar

Зочин 2026-06-22 103.26.195.102

ОТ- н далимаар гэнээ, монгол хэлээрээ ч ярьж бичиж чадахгүй болсон байна шүү дээ.. эрдэмтэн мэргэдээс асуу, сур чадахгүй бол дуугүй бай.

Avatar

Нэргүй 2026-06-22 66.181.186.157

хуцөө

Avatar

сонгогч 2026-06-22 202.9.47.119

Оросуудын барьж өгсөн Эрдэнэт үйлдвэр 50-иад жил Монгол улсыг тэжээж, жилд улсын төсвийн 4.8 – 7.2 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг бол Эрдэнэтээс 6 дахин том Оюутолгойн гэрээ 16 жилд Монгол улсыг 20,0 тэрбум ам долларын өрөнд оруулж, жил бүр улсын төсвийн зарлагын 14,25 %- тай тэнцэх 4,7 их наяд төгрөгийг хүүлж байна…!!! … ???

Avatar

зочин 2026-06-22 103.57.95.72

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өсч байгаа нь мэдээж сайн хэрэг,Үүний ихэнх нь Оюутолгойн уурхайтай холбоотой юм байна, Тэгвэл түүний ашгийн ихэнх нь эхлээд хөрөнгө оруулалтын зээл буюу гадаад өр дарахад чиглэнэ биз дээ, Иймээс ч ДНБ-ны тэр их өсөлт иргэдийн амьдралд төдийлэн их нөлөөлөхгүй байгаа юм биш үү,

Avatar

Зочин 2026-06-22 103.229.122.224

257 хувийн өсөлт, ДНБ Дэлхийн дундажад хүрсэн 15 жил яахав 1 талын хөөс, шилний цаадах чихэр, нөгөө талаас нь харвал нэг хүнд ноогдох гадаад өр, зээл, төсвийн алдагдал, инфляц, үнийн өсөлт, ядуурлын түвшин нэмэгдээд, уул уурхайн баялаг гадагш урсаад, авилга өсөөд байгаа нь бодит үнэн. Оюу толгойн гэрээг магтах гээд байна уу? Энэ бол доромжлол.

Avatar

Зочин 2026-06-22 103.57.93.251

Рио тинто Монголыг хөгжлийн бий болгоод байгаа гэнэ ээ. Хуцна биз. Бага доромжлоорой…

Avatar

зочин 2026-06-22 103.57.95.72

Энгэж солиорч байж хөрөнгө оруулагчдаа үргээж,улс орныг хохироодог шүү, Энэ мэт асуудлын талаар уг асуудлыг хариуцсан төрийн байгууллагын хүмүүсээр мэдээлэл хийлгэж, бодит байдалд ойртуулан үнэнээр сурталчилж бай,

Avatar

Нэргүй 2026-06-22 66.181.186.186

ямар ч ноогдол ашиг өгдөггүй өр л төлүүлдэг оюутолгойн ач тус гэж юу бдаг юм бэ. битгий ард түмнийг доромжлоод бгаарай.

Avatar

з 2026-06-22 202.126.90.188

тэр их орлого нь хаачсан бэ улс төр, намчид хулгайлсан. ийм өсөлт хэрэггүй. жоохон өсөлттэй. ард түмэн баян,улс төрч ядуу байх нь зөв

Avatar

Нэргүй 2026-06-22 43.242.242.59

Монгол улс өдөрт 15 тэрбумыг өрийг Оюу толгойд төлж байна. Ийм тэнэг гэрээг жаахан хүүхэд ч хийхгүй. Бүүр гайхаад байх юм. Тийм гэрээ хийсэн хүмүүсийг яагаад яллаж 10-аас доогүй жилээр хорихгүй байна вэ. Иргэд яагаад дуугүй байгаад байна вэ. өөрийнх нь намын хүн болохоор тэгдэг юм уу. Хэзэ ч сэхэхгүй өрөнд орж байна. Дэлхийд ч ийм өр байхгүй. Луйврын гэрээг өөр орон ингэж хйихгүй. Тэр үеийн ерөнхийлөгч Элбэгдорж, Ерөнхий сайд Баяр, Сангийн сайд С.Баярцогт, сайд Зоригт, сайд Гансүх нар ялаа эдэл

Avatar

хздсөа 2026-06-22 66.181.161.224

өр гэсэн юм байхгүй, төлж байгаа юм ч байхгүй битгий худлаа шпаа

Avatar

Ха 2026-06-22 103.71.100.100

Хоосон статистикээр ард тумний толгой угаах гээд хэрэггуй. Тэр ессен ДНБ нь ард тумний амьдралд нэмэр болсон уу гэдгийг бодох цаг боллоо.

Avatar

manX 2026-06-22 202.21.114.139

Монголын баялагаар хийсэн нийгмийн ажил шүү дээ.

Avatar

manX 2026-06-22 202.21.114.139

Зүгээр л наад Даашингүүгтйн пүүсээс илүү өрөнд оруулж байгаа зээлийн хүүгээ, мөнгө хүүлэлтээ зогсоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж