niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:33 UTC Эх: https://news.mn/r/2873711/ 3363b92a1344c321… ← niitlelch.mn руу буцах

АН: Бүлгийн хуралд Э.Бат-Амгалан, Ж.Дэлгэрсайхан нар оролцож байна

АН: Бүлгийн хуралд Э.Бат-Амгалан, Ж.Дэлгэрсайхан нар оролцож байна

АН: Бүлгийн хуралд Э.Бат-Амгалан, Ж.Дэлгэрсайхан нар оролцож байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит \2026.06.22\ хуралдаанаараа дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд, Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийн танилцуулга, мэдээлэл сонсоно. Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон албаны хүмүүс хийх бөгөөд үүнээс гадна Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын тайлан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцана. Танилцуулга мэдээллийг Монгол Улсын Ерөнхий аудитор Ж.Дэлгэрсайхан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга С. Магнайсүрэн нар хийх гэнэ. Мөн Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн танилцуулга, мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулж гишүүдийн асуултад хариулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-22 59.153.114.133

Haha medee bichih gej alakh um aa. Alban ajluudiig bugdiig ni holiod shaajee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж