Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Д-г АНУ-аас албадан авчирчээ. Тодруулбал, залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2022 онд гадаад улс руу оргон зайлсан уг этгээдийг АНУ-ын Цагаачлалын асуудал хариуцсан байгууллагын алба хаагчид энэ сарын 17-ны өдөр Монгол Улсад хүргэн ирсэн байна.
Түүнийг Монгол Улсын хилээр орж ирмэгц нь өмнө нь гарсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн тогтоолыг танилцуулж, цагдан хорих 461 дүгээр ангид хүргэжээ.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр, Монгол Улсын Интерполын үндэсний төв товчоо энэ онд гадаад улсад оргон зайлсан 17 дахь иргэнийг эх оронд нь албадан авчирсан байна. Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран шүүхийн шатнаас оргон зайлсан болон эрүүгийн хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа аж. Сүүлийн жилүүдэд АНУ, БНСУ зэрэг улс хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг албадан гаргах ажиллагаагаа эрчимжүүлсэнтэй холбоотойгоор Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан иргэдийг буцаан шилжүүлэх ажиллагаа идэвхжиж буйг албаныхан онцолж байна. Энэ хүрээнд сүүлийн хоёр сарын хугацаанд залилах, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, албан тушаалаа урвуулан ашиглах, зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон зэрэг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан этгээдийг БНСУ-аас албадан авчирсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
3,605.46






















































Нэргүй 2026-06-22 202.21.108.13
ёоой ядаргаа одо энэ хулгайч-г тэжээх хэрэг гарлаа(
Зүч 2026-06-22 66.181.181.42
Энэ муу залилагч яах вэ тэнд бгаа эх орноо залилж өрөнд оруулсан элбэгдорж схнбилэг удаанжаргал гээд том акуулуудаа авчраач аавын хүүхэдүүдийг алаг үзээд бгнмуу авилга аваад амаа бөглүүлээд бгмуу
Нэргүй 2026-06-22 202.21.108.13
заа заа ш** муу тэнэг орос😄
Нэргүй 2026-06-22 188.162.248.113
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг хэзээ намаасаа хоож шоронд орох вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ?С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ???????????????
Нэргүй 2026-06-22 66.181.180.212
АНУ-аас иргэн шилжүүлэн авчирж болдог л юм байна ш дээ. САЙХАНБИЛЭГ, ЭЛБЭГДОРЖИЙГ АВЧ ИРЭЭЧЭЭ
Нэргүй 2026-06-22 43.242.242.59
Одоо улс төрийн нэг намд элсэж тэдний нөмөр нөөлөг дор орвол зүгээр мултарч магадгүй. Түүний гэмт үйлдлийг нь намын нөхдүүд нь улс төржүүлээд эхэлвэл амархан хорих ангиас гарна дараа нь хэрэг нь ч хэрэгсэхгүй болгогдолх магадлалтай
Нэргүй 2026-06-22 202.131.248.226
nuur amiig ni nuuj yaadiin be, humuusiin zovlond unagasan iim orkuudiig tumnii shivshig bolgoh heregtei
Нэргүй 2026-06-22 202.21.100.210
МОНГОЛЫН УРВАГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч. САЙХАНБИЛЭГ 2- Г АНУ-ын Цагаачлалын асуудал хариуцсан байгууллагын алба хаагчид ХЭЗЭЭ Монгол Улсад хүргэн ирЭХ БОЛ ???
Зочин 2026-06-22 66.181.177.94
Томуудыг нь авчираач
Үнэн 2026-06-22 66.181.177.98
Сайханбилэг Элбэгээ 2 чинь Америкийн ногоон карттай учираас баригдахгүй энэ луйварчин хараар явж байгаад цагаачлалын албанд баригдчихсан чинь интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээд болж таараад Монголын интерполд мэдэгдээд нааш нь ачуулсан байна
сонгогч 2026-06-22 202.9.47.119
МОНГОЛЫН УРВАГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч. САЙХАНБИЛЭГ 2- Г АНУ-ын Цагаачлалын асуудал хариуцсан байгууллагын алба хаагчид ХЭЗЭЭ Монгол Улсад хүргэн ирЭХ БОЛ ???
зочин 2026-06-22 43.228.129.40
нямадяьа гриштогоо гэдэг хүн хаан банк 35 жил гэдгээр заллин хийсэн