niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:33 UTC Эх: https://news.mn/r/2873622/ 078e757533fcf850… ← niitlelch.mn руу буцах

Д.Амарбаясгалан: Худал үнэнд гүйцэгддэг

Д.Амарбаясгалан: Худал үнэнд гүйцэгддэг

Д.Амарбаясгалан: Худал үнэнд гүйцэгддэг

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр өөрийн цахим сүлжээндээ УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Бортээгийг хулгайлсан гэх утгатай үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгвэл Д.Амарбаясгалан энэ бүхнийг гүтгэлэг гэв. Тэрбээр мөн өөрийн цахим сүлжээндээ дараах мэдэгдлийг нийтэлжээ.

Д.Амарбаясгалан:

Эцэст нь худал үнэнд гүйцэгддэг гэж энэ!

“ЭТТ” ХК нь “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ.
“Нүүрсний сонсгол”-ийг хувийн зорилгоор ашиглаж урьдаас зохиолтой “жүжиг" тавьж, жинхэнэ хулгайчдыг хаацайлж, элдэв схем зурж иргэдийн тархийг угааж, гүжирдэн гүтгэсэн гурван жил! Эцэст нь “Бортээг”-ийн орд газраас шанага шороо хөндөгдөөгүй, хэн нэгний өмчид, тэр дундаа Д.Амарбаясгалан миний өмчид хэзээ ч очиж байгаагүй, “ЭТТ” ХК-ийн эзэмшилд байсаар ирсэн нь ард түмэнд ил боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, гүжирдэн гүтгэгч, улс төрийн хорт могой, хуулийг завхруулагч, төрийн хутгуур Б.Энхбаяр эрх ашигт шунасан хэсэг бүлэг нөхдийнхөө хамт эрх мэдлээ урвуулан ашиглаж, миний нэр хүндэд халдсан увайгүй үйлдэл нь тодорхой боллоо.
Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байх ахуйдаа “Хардаж байна”, “Болзошгүй”, “Халхавчлан” гэх хоёр салаа үгээр хатган дараах онц ноцтой, гэмт хэргийн шинж чанартай гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан нийтэд түгээсэн.
  1. Д.Амарбаясгалан хамаарал бүхий “Админерал” гэх компаниараа дамжуулан Бортээгийн ордын 40 их наядаар үнэлэгдэх нүүрсийг хулгайлсан.
  2. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох замаар Бортээгийн ордыг хувьдаа завшсан.
  3. “Админерал” гэх компанийн Хятад эзний амь насыг санаатайгаар хороосон./нухчихсан/
Би Монгол Улсад хууль шударга үйлчилдэг гэдэгт итгэдэг. Д.Амарбаясгалан миний бие улс эх орон, ард иргэдийнхээ өмнө хийсэн хэрэг, үйлдсэн гэм байхгүй. Гүжирдсэн гүтгэсэн болгонд цаг тухай бүрд нь олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан баримтаар няцаалт өгсөөр ирсэн.
Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсны хувьд, эр хүн, айл гэрийн эцэг хүний хувьд, үнэнийг тогтоолгохоор УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагаар шалгуулж, олон нийт, иргэд сонгогчдынхоо эргэлзээ, элдэв гүтгэлэгт цэг тавих болно.
Б.Энхбаярт хэлэхэд үүрдийн эрх мэдэл, үрэгдэж барагдахгүй эд баялаг гэж үгүй. Үйлийн үр хаалга андуурдаггүй!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

Avatar

Batuaj 2026-06-21 103.229.121.39

Аб-г ийн үйлийн үрийг зайлуулсан Б.Энхбаяр МАН-ын жинхэнэ гишүүн хүн юм аа даа. МАН-ын гишүүн бол нөхөддөө Энхбаяр шиг хүнлэг хандах учиртай. Ахуйдаа баригдсан шуналтан байлаа ч шуналтан биш болгоно гэдэг срниноо. Энэ Бэнхбаяр чинь бурхан хүн юм.

Avatar

Нэргүй 2026-06-21 103.57.95.192

бортээгийг ухаад дуусгасан гээд байсан билүү

Avatar

Иргэн 2026-06-21 202.55.186.137

Бортээг дээ Амарбаясгалан ба түүний нөхөд илт өөрсөддөө давуу байдал үүсгэж оффтейк гэрээ байгуулаад, түүнийгээ нууцад авсан байсан гэдгийг баримтаар харуулаад байгаа шүү дээ! Хэрэв ЗШ-ын ЗГ, Энхбаяр үүнийг илрүүлж таслан зогсоогоогүй бол энэ их баялаг АБ ба түүний нөхдөд очих байлаа. Бортээгийг эргүүлэн авч шударгаар ашиглах болсонд ард түмэн бид баяртай бн. АБ та ЭБ-д өсөрхөж элдвийн юм ярихаа болиорой!! Ард түмэн үнэний талд зогссоыхоо төлөө хэмжлүүлж байгаа Б. Энхбаярыгаа хамгаалах ёстой

Avatar

Нэргүй 2026-06-21 66.181.180.230

Манай улсад дарга давхрагын авилгал хулгай хэрээс хэтэрлээ Энхбаяр энэтэй тэмцэж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2026-06-21 66.181.160.108

Овоо тэнэг гар уу

Avatar

Өвгөн Балдан 2026-06-21 103.229.122.197

Уг нь Баяраа өөрөө л ангийн охиноо жирэмсэн болгосон, тэгээд өөрөө л ширээн дээр үсэрч гарч хүн өшиглөх гэж байгаад унасан нь ҮНЭН байдаг биз дээ.Нөгөө талаар 1937 оны их хэлмэглүүлэлтийн жилүүдэд бүгд л гүтгэгдээд цаазлуулсан байдаг. Өнөөдөр зарим нэг хүний байцаалтыг ил болгон цагаатгахад "…Би эх орон, ард түмнийхээ өмнө ямарч хийсэн нүгэл байхгүй гэж мөрдөн байцаалтанд хэлсэн үгийг гашуудан гашуудан халаглацгаах нь гачлантй.

Avatar

Нэргүй 2026-06-21 103.57.94.18

Монголын дарга нар хэт жижгэрч байна шүү. Хууль шүүхийн байгууллага үнэн учрыг тогтооно. Тэр хүртэл ажлаа л хариуцлагатай хийцгээ.

Avatar

Иргэн 2026-06-21 122.201.31.127

Ийм аймаар хүнээр гал тогоогоо бариулж байгаа ЗГ т бас Ерөнхий сайдад та итгэж байна уу.

Avatar

Нэргүй 2026-06-21 103.242.47.254

амарбяасгалан данх хоёрыг буулгасан тулдаа бор тээг төрийн өмчдөө ирж ажил эхэлж байна, энэ бирдүүд байсан бол муухай харцтай гөлөг нэг бол өөрсдөө эхлүүлнэ нэг бол хятадуудад зарах байсан түүний тулд мэргэжлийн хяналт зэрэг хяналт хийх дуугарах байгууллагуудыг буулгасан

Avatar

Нэргүй 2026-06-21 66.181.184.172

ӨГӨР Б.ЭНХБАЯР ХУЛГАЙЧ ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙ ЗАЙЛУУЛ, АРЧААГҮЙ н**ш, ХОГИЙН ШААР. Н.УЧРАЛ ЭНЭ ХОРОН МОГОЙГ ДЭРГЭДЭЭСЭЭ ЗАЙЛУУЛДАГГҮЙ ЮМ БАЙХ ДАА

Avatar

Нэргүй 2026-06-21 178.174.229.45

MUU HULGAICH CHONON TSARAITAI n****

Avatar

Худал 2026-06-21 180.188.172.187

Улаан Намын Цагаан Асарын Бүдүүн Жижиг Дарга нар Улс орноо хоосон Пропагандист нэвтрүүлэг жүжгээр хуурч Хооосон Үзэл Сурталжсан Хөдөлмөрлөдөггүй улс болгож орхилооо

Avatar

Нэргүй 2026-06-21 202.9.40.153

Гүжирдүүлсэн бол нэр төрөө сэргээж сэтгэл санааны хохирлоо Б.Энхбаяраас нэхэмжлэх нь зөв юм.Бусдыг гүжирдэх явдал газар аваад байгаа юмаа. үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Тэгвэл нийгэм жаахан ч атугай цэвэр болно. Б.Энхбаяр бол шантаажчин маягтай харагддаг.

Avatar

Нэргүй 2026-06-21 202.55.186.137

Уйдсан биш юу гэж ийм юман даар хэрэг зохиогоод өөртөө лай хураагаад байж байхав дээ.. Бүгд баримттай, сэжиглэх үндэслэлтэй. Троллууд та нарт зөвтгөх өнцөг олдохгүй л байгаа бх л даа. Гэхдээ ард түмнийг хар масс гэж үзэн худал хуурмагаар тархийг нь угаадаг үе өнгөрч байгаа шүү! Хар масс дотор чинь юм мэддэг боловсролтой хүмүүс олон байгаад бн. Тэд олж мэдээд, илрүүлээд, хэлээд, бичээд бн. НАМ-ТӨР-ийн эрх мэдлээр хулгай хийдэг цаг үе дуусч бн!!!! Мэдрэмжтэй бай. Үнэнээр амьдар!!

Avatar

Нэргүй 2026-06-21 103.229.122.37

харваас хулгай хийхээр хуруу гарынх нь хумс урт нөхөр байна.

Avatar

Нэргүй 2026-06-21 122.201.31.183

Угаасаа Бортээгийг олборлож эхлээгүй байхад л Амарбаясгаланд холбогдуулж гүтгэж дайрсан нь тодорхой байсан. ЭТТ өөрсдөө нүүрс баяжуулах үйлдвэр барьж ашиглалтанд оруулсан төрийн мэдлийн компани. Тэрийг л холбох гээд дайраад байгаа улсууд даа.

Avatar

Шинжээч:МАН-ын одоогийн байдал иймэрхүү ороо, бусгаа 2026-06-21 103.212.118.240

МАН хоёр бүлэглэл болж, жагсаалтаар орсон гишүүдийн зарим нь дундыг барьсан байдалтай..Хүрэлсүхийн талын Бямбацогт, Учрал, Содбаатар гээд нам, төрийн бүх эрх мэдлийг атгаж байна.Оюун-Эрдэнийн талынхан нь бараг эрх мэдэлгүй, Амарбаясгалан нь яллагдагчаар татагдсан, Нямбаатар нь огцорсон, сайд болсон хэд нь дуугүй, ажлаа хийгээд явцгааж байна.Гол хагаралдуулагч нь Б.Энхбаяр. АН-ын Ганбат мэт нь Б.Энхбаяр яагаад дуугүй байна гэх зэргээр түүнийг өдөөн хатгана.Намын нэр хүнд нь тааруу хэвээр.

Avatar

Нэргүй 2026-06-21 202.21.107.40

Чи өөрөө орох газаргүй болж байгаа биздээ

Avatar

Ах хүү 2026-06-21 122.201.31.178

амарбаясгалан үнэнд гүйцэгдсэн

Avatar

Зочин 2026-06-21 202.179.27.213

Үнэнг гүйцсэн

Avatar

6788 2026-06-21 103.229.121.39

Энэ Амарбаясгалан гэж хулгайчын хийсэн үйлдэл бодитой байсныг салбарын хүний хувьд бүрэн гэрчилнээ. Занданшатарын УИХ тогтоол гаргаж ЭТТ-д буцаасан юм шүү. Давхар давхар гэрээгээр халхавчлан тээвэр-угаах үйлдвэр-нөөцтэй нь шаачихсан байсныг Б.Энхбаяр тэргүүтэй шударга гишүүд илчилж , УИХ тогтоолоо гаргаж буцаасан юмаа. Б.Энхбаярд туйлын их баярладаг. Нүүрсний асар их мөнгөөр туйлсан гадаад дотоодгүй сүлжээ байгуулж далдалсан нөхдүүд бол Жонхуу-Данх-ДАМАРсайхан-ХэрээБаатар гэсэн хүмүүс мөн шүү

Avatar

Зочин 2026-06-21 202.179.27.213

Угаасаа ЭТТ-д байсан юм ш дээ. Мэдэгдэл хүртэл гаргасан биздээ, гөлөг төөрүүлэх хэрэгггүйээ ккк.

Avatar

Bat 2026-06-21 202.126.89.177

АМАРБАЯСГАЛАНД итгэж болохгүй

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Ардын намын доторх эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүдийн зодоон болж дуусах асуудал юм уу даа янз нь 2026-06-21 103.212.118.240

Иргэд бид Амарбаясгалан гэдэг нөхөр Бортээгийн уурхайг хулгайлаад идчихсэн юм байна. ТЭГЭЭД АЛБАН ТУШААЛААСАА БУУГААД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГАЖ БАЙГАА АЮМ БАЙНА. ХУЛГАЙЛААД ИДЧИХСЭН ГЭХЭЭР УУРХАЙН ОЛБОРЛОЛТ ЯВУУЛААД НҮҮРСЭЭ ЗАРААД АШИГ ОРЛОГО ОЛООД МӨНГӨ ЗАВШСАН ЮМ БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ БАЙГАА. ИЙМ ОЙЛГОЛТЫГ Ч ДЭЭРЭЭС ИРГЭД БИДЭНД ТӨРҮҮЛСЭН ГЭТЭЛ ОДОО БОЛОХООР ХӨРС ХУУЛАЛТ ЭХЭЛЖ БАЙНА ГЭЭД НЭЭЛТ ХИЙЖ БАЙХ ЮМ. ЮУ БОЛООД ХОЛИОН БАНТАН болоод байна вэ.

Avatar

Зочин 2026-06-21 202.126.89.62

Овоо босгоогүй бол шувуу юунд суух гэгчээр санаа ч бол байсан байх оо, даанч чадсангүй юу эсвэл түрдээ хэл ам дарах гэж байж ч болох, ер нь бол гэмгүй царайлчихаад зальтай л гар шиг байдаг

Avatar

Нэргүй 2026-06-21 124.158.108.106

Амарбаясгалан нь зэвүүн хүйтэн нөхөр. Хулгай хийчихээд баригдаад……. УИХ -ын даргаас нь хүчээр буулган хөөсөн. Гэтэл өөрийн хүсэлтээр гээд л худлаа шаана. Бор Тээгийг үндсэндээ Амарбаясгалан хулгайлчихаад байхад нь хууль шүүх буцааж байранд нв тавьсан юм шүүдээ. ЕС асан Оюунэрдэнийн хэлсэн үг байгаа шүү, Бор Тээгийг хулгайлсан талаар чинь. Үйлийн үр чиний хаалгыг чинь олоод орсон. Одоо чамд хууль шүүхийг авилгалдаж аргалах зам л үлдсэн.

Avatar

Нэргүй 2026-06-21 202.21.107.20

Amarbayasgalan sain medeh hunii huvid helehed naad hulgaich chin zasagt baihdaa bainga hulgai hiideg chuulanzagd geed g*** baigaadaa terii shalghad saihan garaad ireh um enkhabyar hud shaalgui naad pzdaagaa tsaash hij baigaad shalaagch archggui umbe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж