niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:34 UTC Эх: https://news.mn/r/2873526/ 672c4390f76520f7… ← niitlelch.mn руу буцах

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн уурхайн олборлолтыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн уурхайн олборлолтыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн уурхайн олборлолтыг эхлүүллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг, Оорцог, Ончхараат, Бортолгой гэсэн үндсэн таван хэсгийг эзэмшдэг.

Өнгөрсөн хугацаанд олборлолт зөвхөн Цанхийн хэсэгт төвлөрч байсан бол өнөөдөр /2026.06.20/ Бортээгийн уурхайн олборлолтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлснээр Монголын уул уурхайн салбарын хөгжилд шинэ үе шат эхэлж байна.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцлоо.

Бортээгийн хэсэг нь Тавантолгойн бүлэг ордын нөөцөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгдэх томоохон орд бөгөөд өнөөгийн судалгааны түвшинд ил аргаар ашиглах 424.2 сая тонн баталгаат нөөцтэй. Үүний 95 хувь нь 1/3 коксжих нүүрс, 5 хувь нь эрчим хүчний нүүрс юм.

Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 15 сая тонн нүүрс олборлох боломжтой юм. Цаашид ордыг бүхэлд нь судалснаар ил болон далд аргаар 100 гаран жил ашиглах боломжтой талаар мэргэжлийн баг үзэж байна.

Бортээгийн төслийг хэрэгжүүлснээр компанийн олборлолтын хүчин чадал нэмэгдэж, 1500 гаруй шинэ ажлын байр бий болохын зэрэгцээ үндэсний туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн оролцоо, чадавхыг нэмэгдүүлж, 3.4 сая хувьцаа эзэмшигчийн хүртэх үр өгөөжийг өсгөх ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгосон боловч шаардлага хангасан оролцогч шалгараагүй. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны шийдвэр болон Засгийн газрын 2026 оны зургадугаар сарын 3-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу төслийг "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрийн менежментээр хэрэгжүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран хөрс хуулалт, олборлолтын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөдөр бодит ажил хэрэг болж байна. Ингэснээр Тавантолгойн бүлэг ордын хөгжил, үр өгөөж бүхэлдээ үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хэрэгжих нөхцөл бүрдэж, стратегийн ач холбогдол бүхий энэ ордын үнэ цэнэ, өгөөж бүхэлдээ Монгол Улсад үлдэх юм.

Урьдчилсан тооцооллоор уг төслөөс ойрын таван жилд цэвэр мөнгөн урсгал 1 тэрбум ам.доллараар, эхний арван жилд нийт 5.5 их наяд төгрөгийн ашиг бий болгох боломжтой гэж үзэж байна.

Энэ нь Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц үзүүлэх юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Тавантолгойн бүлэг ордын Цанхийн зүүн болон баруун хэсэгт 2010 оноос олборлолтын үйл ажиллагаа явуулж, 16 жилийн хугацаанд нийт 200 сая тонн нүүрс олборлосноор Монгол Улсад анх удаа ийм хэмжээний нүүрс олборлосон уурхай, компани болж түүхэн амжилт тогтоолоо. Энэ хугацаанд компани нүүрс олборлолт, борлуулалтын төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн сангийн орлогыг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй 3.4 сая иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшдэг "1072 хувьцаа"-нд нийт 208.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилаад байна.

Гэрэл зургийг А.БЯМБАХИШИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-20 180.188.172.187

Улаан Намын Цагаан байрны Том Жижиг Дарга нар Улсаа хаашаа залуурдаад бндаа чаавс гэж…..

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: 2026-06-20 103.212.118.240

Иргэд бид Амарбаясгалан гэдэг нөхөр Бөртээгийн уурхайг хулгайлсад идчихсэн юм байна. ТЭГЭЭД АЛБАН ТУШААЛААСАА БУУГААД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГАЖ БАЙГАА АЮМ БАЙНА. ХУЛГАЙЛААД ИДЧИХСЭН ГЭХЭЭР УУРХАЙН ОЛБОРЛОЛТ ЯВУУЛААД НҮҮРСЭЭ ЗАРААД АШИГ ОРЛОГО ОЛООД МӨНГӨ ЗАВШСАН ЮМ БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ БАЙГАА. ИЙМ ОЙЛГОЛТЫГ Ч ДЭЭРЭЭС ИРГЭД БИДЭНД ТӨРҮҮЛСЭН ГЭТЭЛ ОДОО БОЛОХООР ХӨРС ХУУЛАЛТ ЭХЭЛЖ БАЙНА ГЭЭД НЭЭЛТ ХИЙЖ БАЙХ ЮМ. ЮУ БОЛООД ХОЛИОН БАНТАН болоод байна вэ.

Avatar

Нэргүй 2026-06-20 103.212.118.240

ИРГЭДЭД БҮРЭН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. БҮРЭН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙГЭЭС ХЭН НЭГ НЬ САНААТАЙГААР, САНАМСАРГҮгээр элдэв үнэн худал мэдээлэл тараана. Яагаад олон улсын тендер зарлаж шийднэ гээд байсан нь болив ГЭДГИЙГ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР ШААРДЛАГА ТАВЬСАН ЮМ. ЯМАР КОМПАНИУД ЯМАР ЯМАР САНАЛ ИРҮҮЛСЭН ЮМ. ТӨР УУРХАЙ ЭРХЛЭНЭ ГЭХЭЭР Л АВИЛГЫН АСУУДАЛ ГАРНА ГЭЭД ИРГЭДИЙН ТАРХИНД СУУЧИХААД БАЙГАА ШҮҮ ДЭЭ.МЭДРЭМЖ МУУЮМ. УРЬД НЬ ЮУ ГЭЖ ЯРЬСНАА МАРТЧИХ УЛС ЮМ

Avatar

Зочин 2026-06-20 103.229.123.225

хүн шоолж шоглон баыж элсэж ордог тийм алиа тусгай алба гэж дэлхийд бдаггү юмшүүү

Avatar

Зочин 2026-06-20 202.126.91.143

Газарын доорхи болон далд ашигт малтмалаа хамаагүй ингэж гаргаж болохгүй хэд хэдэн үндэслэл байдаг . 1-р хөрс хуулах үед учрах хэдэн сая жилийн түүхэн архилеогийн олдворууд устана, 2-рт дахин сэргээгдэхгүй энэ их нөөцөө эх орондоо боловсруулж эдийн засгийн эргэлтэт оруулах .харамсалтай л юм . Бурхан тэнгэр өршөөг

Avatar

Нэргүй 2026-06-20 103.57.94.14

Хятадын хилд хамгийн ойрхон энэ ордыг МАН-ын МАФ-ийн бүлгүүд булаацалдаж бгаад нэг юм шийдэгдэх шв д.
Амарбаясгалангаасаа булааж аваад хэнийх нь бүлэг хусч өгч бгаам бол доо !
Нүүрсний 44 их наядын хэргийг илрүүлэх санаачлага таг, дээр нь энэ ордоос хэдэн их наядыг цавчихым бол доо эрхэм хүндэт МАН гуай !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж